Хар батганаас хялбархан салах 10 натурал арга

0

Байнга гоо сайханд очиж эсвэл гэртээ нүүрээ арчилснаар таны нүүрний арьс сайхан хэвээр байна.

Үнэтэй бус, таны гэрт байж л байдаг тийм зүйлсээр нүүрэн дээрх хар цэг, хамрын хар батганаас хэрхэн салах тухай мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Нимбэг + зөгийн бал + сахар

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 1

Нимбэгээ дундуур нь хувааж дээрээс нь багахан зөгийн бал асгана – нимбэгийн зөөлөн эдийг бүрэхээр асгаарай. Дээрээс нь нунтаг элсэн чихэр цацна. Нүүрний асуудалтай хэсэгт бэлдсэн скрабаар иллэг хийнэ.

Скрабыг долоо хоногт 1 удаа хэрэглэнэ.

Вазелин + хүнсний гялгар уут

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 2

Шүршүүрээс гарч ирэнгүүтээ энэ аргыг хэрэглэнэ. Вазелинийг нүүрнийхээ асуудалтай хэсэгт түрхээд дээрээс нь хүнсний гялгараар дарж бүлээн алчуураар бэгнэнэ. Алчуурыг хөрөхөөс нь өмнө авч илүүдэл вазелинийг арчаад хар цэгүүд дээр зөөлөн дарна. Хар батга маш амархан гарч ирэх болно. Лосьоноор нүүрээ цэвэрлэнэ.

Энэ цэвэрлэгээг сард 1-2 удаа хийнэ.

Кокосын тос + эфирийн тос

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 3

Аяганы ¼ хэмжээнд багахан халаасан кокосын тосыг хийгээд дээрээс нь 10 дусал эфирийн тос (нимбэгийн, лаванда, цайны гэх мэт) хийж сайтар хутгана. Нүүр цэвэрлэх хөвөнд шингээж лосьон болгон хэрэглэнэ.

Шилэн саванд тасалгааны хэмд хадгалж болно.

Цинамон + гурил

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 4

1 ц.х гурил мөн адил хэмжээний нунтаг цинамоныг сайтар холино. Багахан бүлээн ус нэмж зуураарай – яг л өтгөн цөцгий шиг болох ёстой. Нүүрэндээ тойрог хэлбэрээр түрхэж 1 минут орчим иллэг хийнэ. Хүйтэн усаар нүүрээ угааж цэвэрлэнэ.

Скрабыг сард 2-оос ихгүй удаа хэрэглэнэ.

Идэвхижүүлсэн нүүрс + ногоон шавар

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 5

½ ц.х идэвхижүүлсэн нүүрс (эм), 1 ц.х ногоон шавар, ½ ц.х бүлээн усыг сайтар холино. Нүүрэнд түрхэх маск нь ширхэггүй нэг цул зуурмаг болох ёстой. Спонжоор эсвэл багсаар нүүрэндээ түрхэнэ. Хаттал нь хэдэн минут байлгаад бүлээн усаар сайтар угааж цэвэрлэнэ.

Долоо хоногт 1-2 удаа уг маскыг хэрэглэвэл үр дүнгээ өгнө.

Кофены шаар + кокосын тос

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 6

½ аяга кокосын тос (урьдчилан богино долгионы зууханд 10 секундээр багахан халаагаарай) мөн адил хэмжээний кофены шаарыг холиод нүүрэндээ тойрог хэлбэрээр иллэг хийж түрхээрэй. Скрабаа түрхээд 5 минут байлгасны дараа сайтар угааж цэвэрлэнэ. Долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.

Үлдсэн скрабыг кексний эсвэл мөсний саванд хийж хөлдөөж болно.

Зуун наст + цагаан шавар + эфирийн тос

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 7

2 ц.х гоо сайхны цагаан шавар, 1 ц.х зуун настын гель, 1 ц.х цэвэршүүлсэн ус, 3 дусал эфирийн тосыг сайтар холино. Спонжоор эсвэл багсаар нүүрэндээ түрхэж 10 минут байлгана. Бүлээн усаар угаагаарай.

Сард 2 удаа хэрэглэнэ.

Овьёос + зөгийн бал + йогурт + оливийн тос

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 8

Блендерт ¼ аяганы хэмжээтэй овьёос, 2 ц.х йогурт, 2 ц.х зөгийн бал, 2 ц.х оливийн тос хийж сайтар холиод нүүрэндээ скраб байдлаар 1-2 минут түрхэж иллэг хийнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Эмзэг арьстай бол маск байдлаар 5-7 минут тавьж болно.

Долоо хоногт 1-2 удаа хэрэглэнэ.

Сахар + зөгийн бал + оливийн тос + ванилийн экстракт

Хар батганаас хялбархан салах 10 натурал арга 9

¼ аяганы хэмжээгээр цагаан сахар, мөн адил хэмжээний бор сахар, 1 ц.х зөгийн бал, ¼ аяганы хэмжээтэй оливийн тос, ½ ц.х ванилийн экстракт хийж сайтар холино. Нүүрнийхээ асуудалтай хэсгээр зөөлөн иллэг хийж түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Долоо хоногт нэг удаа хэрэглэх бөгөөд үлдвэл шилэн саванд хийгээд тасалгааны хэмд хадгалж болно.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *