Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ?

1

Халаасандаа сох 30 доллартай бол дэлхийн өнцөг булан бүрт ямар хоол авч идэх бол гэсэн сонирхол гэнэт төрж мэдэхээр шийдэв. 30 долларт татвар болон гар цайлгах мөнгө ороогүй, үнэтэй бус дундаж ресторануудыг сонгосон ба үр дүн нь маш сонирхолтой: таны халаасанд байгаа 30 доллараар та ингэж хооллоно.

Швейцар

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 1

Европын үнэтэй улсад тооцогддог. Бидэнд байгаа мөнгөөр дундаж үндэсний ресторанд даруухан хооллож болох нь. Хэрвээ илүү их идмээр санагдвал та хятад, турк, итали зуушны газраар үйлчлүүлж болно.

Япон

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 2

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн тус улсад ази, европын жуулчдад хоол нь хурц санагдахгүй. Орон нутгийн зоогийн газрууд танд ихэвчлэн далайн гаралтай хоол санал болгоно.

Итали

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 3

Итали хоол дэлхийн шилдэгт тооцогдоно. Та анх удаа Италид ирж байгаа бол боломжийн үнэтэй ч жинхэнэ итали хоолтой газрыг амархан олохгүй. Гудамжны өнцөг булан бүрт ажиллах зуушийн газрууд танд яг тохирно. Үндэсний хоол болон гэрийн дарс танд санал болгох болно.

Канад

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 5

Канадын үндэсний хоол гэж ярихад хэцүү л дээ, дэлхийн улс үндэстэн бүрийн холимог байгаа учраас хоол хүнсний хувьд ч холилдсон. Орон нутгийн зуушийн газрын үнэ харилцан адилгүй. Нийслэлд байгаа гэр бүлээрээ ажиллуулдаг жижгэвтэр ресторанд та ийм хоол авч идэж болно.

Франц

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 4

Хажууд байгаа хүндээ ч амсууламгүй гэж ярьдаг даа, яг л тийм хоолтой улс. Үнийн хувьд харилцан адилгүй, рестораны байрлал, зэрэглэл гээд үнэд шалтгаалах хүчин зүйл их. Хотын төвөөс зайтай жижиг ресторанд бидэнд байгаа 30 доллараар ингэж хооллох боломжтой. Сайхан нь захиалганд улаан дарс багтсан байгаа биз.

Испани

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 6

Үнэтэй бус жижгэвтэр ресторанд гэдсээ цадтал иднэ эсвэл үндэсний гэх нэртэй газар орж хооллож болно: нэг ёсондоо “хагартлаа” идэж ууж болно.

Ямайк

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 7

Ямайк хоолны амт чанар гайхагдах бөгөөд төрлийн хувьд ч арвин. Дунд зэрэглэлийн ресторанд 30 доллараараа бид ийм хоол зооглож болно, далайн хавч орсон байгааг та харж байна уу, европын улс орнуудад бол энэ идээ тансагт тооцогдох тул үнэтэй байдаг.

Австрали

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 8

Австралийн том том ресторануудад та 30 доллараар хангалттай цадаад гарна. Согтууруулах төрлийн ундаа зарах лицензгүй ч үйлчлүүлэгч өөрөө архиа авч ороод хоол захиалж идэж болдог ресторанууд их, тэдгээр нь илүү их үйлчлүүлэгчтэй. Ийм ресторанд та 30 доллараар их хоол авч идэх боломжтой.

Грек

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 9

Өнө эртний түүхтэй газар бөгөөд үндэсний хоол нь ч гэсэн дэлхийд гайхагдана. Нутгийн жижиг ресторан, зуушийн газрууд нь танд яг тохирох болов уу: үнийн хувьд боломжтой, порц ихтэй.

Мексик

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 11

Үнэтэй биш мексик ресторанууд нь (жуулчид цөөн очдог газруудынх) бидэнд илүү тохирно. Хурц халуун ногоотой махтай хоол – ганц порц биш шүү, арвин их ирнэ гээд төсөөл дөө.

Энэтхэг

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 10

Нутгийн ресторануудад ороорой гэж зөвлөе – ядаж ариун цэврийн хувьд санаа зовох зүйлгүй. Томоохон сүлжээ том ресторанууд нь зарим жуулчдад үнийн хувьд боломжийн санагдана – 30 доллараар хэдэн хүн сайхан хооллоно.

Македон

Дэлхийн улс орнуудад 30 доллараар ямар хоол авч идэж болох вэ? 12

Хоолны үнийн хувьд Европдоо хамгийн хямдад тооцогдоно. Хоол нь сайхан амттай, өег. Ширээн дээр шинэ талх, бяслаг, ногоон навчит шинэхэн ногоонууд байнга тавиастай. Буланд байгаа жижгэвтэр ресторанд л гэхэд хэд хэдэн хүн цадталаа хооллоно.

27
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/25 at 12:05

    wow

  2. Зочинh

    2016/08/25 at 13:22

    Shetsart bol ulsuj uheh uym bn.

  3. Болор- Эрдэнэ

    Болор- Эрдэнэ

    2016/08/25 at 16:25

    ss

  4. Зочин

    2016/08/26 at 13:31

    НАЙРУУЛАН БИЧИХ ЧАДВАР ГЭЖ АВАХ ЮМ АЛГА МЭДЭЭЛЭЛ НЬ Ч УТГАГҮЙ УЙТГАРТАЙГЗ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *