Хүн болгон аялалд дуртай, гэхдээ тансаг зэрэглэлийн өргөн орон дээр хэвтээд ниснэ гэж өмнө нь төсөөлж байсан болов уу? Тэгвэл Etihad Airways А380 онгоцоор тансаг нислэг үйлдэх боломжийг та бүхэнд олгохоор бэлджээ.
Нислэгийн турш ая тухыг мэдрүүлэх онгоцыг та бүхэнд танилцуулж байна.
Жил гаруйн өмнө агаарын тээврийн компани бага зэргийн өөрчлөлт хийжээ: Арабын Нэгдсэн Эмират Улсын сүлд болон далбааны оронд өнгө өнгийн гурвалжин дүрст зургийг байрлуулжээ.
Аэробус А380 – хоёр давхар, 4 ангиллын суудалтай: энгийн, бизнес, нэгдүгээр зэрэглэлийн. Дээд давхарт люкс ангилал бий.
Хоёр хүний нэгдүгээр зэрэглэлийн суудал шатнаас баруун талд байрлана. 12 мкв талбайд гурван өрөөтэй байхаар зохион байгуулжээ: зочны (мөн хоол болон кино танхим болно), унтлагын, ариун цэврийн өрөө (суултуур, шүршүүртэй). Лондонгийн Savoy зочид буудалд тусгай бэлтгэгдсэн үйлчлэгч нар зорчигчдод үйлчлэх ажээ.
Энэ зэрэглэлээр, жишээ нь Абу-Дабигаас Лондон руу нисэх бол 77 мянган дирхем төлнө. Гэсэн хэдий ч тус зэрэглэлийн тасалбар бүтэн жилээрээ зарагдаад дууссан байна.
Хоёр хүний ор.
Нэг хүний нэгдүгээр зэрэглэлийн салон арай даруухан: 5 мкв талбайг эзлэх бөгөөд адил чиглэлийн тасалбар нь 31-36 мянган дирхем.
Тусгаарлах ханын нэг хэсгийг хурааж хажуугийн хөрштэйгөө харьцаж болно. Тус хана бүхэлдээ хураагдахгүй ажээ.
“Яг л гэртээ” байгаа юм шиг – ариун цэврийн өрөө.
Бизнес зэрэглэлийн салон руу шилжье. Энд зорчигч болгон өөрийн тусгаарлагчтай суудалдаа сууж удирдлагын тусламжтайгаар суудлаа буулгаж ор болгох бүрэн боломжтой.
Зорчигчийн хэрэглээнд оймс, чихэвч, шүдний сойз, сам гэх мэт зам зуур хэрэг болох бүхий л зүйлс багтжээ.
Онгоцны сүүл хэсэгт амралтын хэсэг байрлана – бизнес ангиллын зорчигчид баар-аар үйлчлүүлж буйданд тухлан суух боломжтой ажээ.
Доош буугаад энгийн салонд оръё. Ашгүй нэг юм зөөлөвч, хоёр түшүүртэй дэртэй болж ирлээ.
Ослын хаалга болон стюардесс нарын суудал.
Хүүхдийн хэрэгсэл
Нисгэгчдийн кабин.
Кабины хажуу өрөөнд амралтын өрөө байрлана. Буйдан, ор – нисгэгч нарын нэг нь нүдний хор гаргах бүрэн боломжтой.
Хэрвээ та хямд үнэтэй Монголын тийз борлуулагч компани хайж байгаа бол Air Expert компанийг сонгоорой
https://www.facebook.com/AIREXPERT.MN
Oyundelger Oyunaa
2016/08/25 at 20:16
Gan-Ochir Tumendemberel
2016/08/25 at 20:22
Minii khyy l enend suuna daa.
Bold Myagmarsuren
2016/08/26 at 10:18
Tiim ch goyo bish l um bn sh dee.
sadar sda ve ?
2016/08/28 at 16:45
Stewardessiig ni shaagaal