Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс

3

Илүүдэл жингээ хасах маш энгийн, тогтсон дадал зуршлаа шинээр солиход л хангалттай.

Баатарлаг их хүч гаргалгүйгээр хүссэн жиндээ хүрэхэд туслах зарим нэг хоол хүнсийг нэрлэе.

Лаазалсан хүнсний бүтээгдэхүүний оронд хөлдөөснийг нь сонго

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 1

Лаазлахын тулд сахар зэрэг хүний биед хэрэггүй нэмэлт бодис нэмж хэрэгтэй витамины хэмжээг багасгадаг. Хөлдөөсөн ногоо, жимсний хувьд амин дэмээ хадгалсан байх бөгөөд ямар нэгэн нэмэлт бодис нэмдэггүй ажээ.

Амттаны оронд хатаасан жимс, самар

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 2

Чихэр, бялуу, нарийн боовыг хатаасан жимс, самраар орлуул. Гэхдээ хэмжээг нь тохируулах ёстойг мартаж болохгүй.

Үрийн жимсний оронд ястай жимсийг сонго

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 3

Хар чавга, чангаанз холестириний хэмжээг бууруулж жин хасахад нөлөөлнө. Хоол судлаачдын зөвлөж байгаагаар аливаа жимсийг өдрийн эхний хагасаас хойш хэрэглэхийг зөвлөж байна.

Цахилгаан шатнаас татгалз

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 4

Цахилгаан шатнаас татгалзсан анхны сараас л та өөрчлөлтийг мэдрэх болно – жингийн зүү доош унана шүү. Хөл, өгзөгний булчин чангарч байгааг мэдрэх болно.

Тослог цөцгийнд “үгүй” гэж хэл

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 5

Тослог ихтэй цөцгий, майонезийн оронд грек йогуртыг хэрэглээрэй. Хэдхэн сарын дараанаас таны илүүдэл жин хасагдах болно.

Хар кофены ач тус

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 6

Капучиног хар кофегоор соль. Өдөр болгон өөрт хэрэггүй калориос хагацах болно.

Спорт зааланд уулзаж бай

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 7

Бэлтгэл сургуулилт хийх зав олдохгүй бол нэг арга бий: ажил хэрэгч найзын уулзалтыг кафед биш спорт клубт хий. Цугтаа спортоор хичээллэж болно эсвэл уулзалтынхаа дараа шууд та бэлтгэлээ эхлүүлж болно.

Кафед хөнгөн хоолло

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 8

Рестораны нэг оройн хоол 1000-аас багагүй калори агуулдаг. Хэрвээ кафед очиж оройн хоол идэх гэж байгаа бол өмнө нь тослог багатай шөл, салат идээд яваарай. Таны оройн хоолны хэмжээ 20-30 хувиар багасна. Тэгэхээр орой найз нартайгаа сууж пицца идэхдээ та хоёрхон зүсмээс цааш гарахгүй.

Авралын үнэрт эмчилгээ

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 9

Үүнийг эртнээс нотолсон: үнэр хүний хоол идэх дуршилд нөлөөлдөг. Жишээ нь, гадил, лийр, алимны үнэр амттан идэх дуршлыг бууруулдаг. Илүү жигнэмэг идэх гээд байвал – лийрээр соль, бүр болохгүй бол алимны үнэртэй гарын тос үнэртсэн ч болно.

Үндсэн хоолны оронд хөнгөн шөл

Жингээ барихыг хүсдэг ч байнга завгүй явдаг хүмүүст тохирох хоол хүнс 10

Тослог өөх тос ихтэй хоолны оронд хөнгөн шөл сонгож идвэл та илүүдэл жингээсээ салах болно.

15
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ууганцэцэг

    2016/08/24 at 14:42

    БИ илүүдэл жингээ хармаар байна

  2. БЦэрмаа

    2016/08/24 at 19:22

    маш сайхан зөвлөгөө байна

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *