Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл

3

Залуу нас – эрч хүч, мартагдашгүй үйл явдлаар дүүрэн нас. Хайр дурлал нь мөнх, аялал зугаалга нь ертөнцийн хязгаарт хүрэхэд ч бэлэн. Зарим нэг залуучууд харамсалтай нь үүнд эргэлзэнэ, бүх зүйл өмнө минь байна гэх. Харин цаг хугацаа бидэнд мэдэгдэхгүйгээр харвасан сум шиг л өнгөрнө.

Нас өтөлсөн хойноо харамсахгүйн тулд залуу насандаа хийвэл зохих зарим нэг зүйлсээс дурьдаж байна.

1. Нар мандахыг байгалийн өвөрмөц тогтоцтой газраас харах

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 1

Норвегийн Троллийн Хэл байж болно, далай дунд байрлах жижиг арал, таны байшингийн дээвэр… Өглөөний шинэ наранд мөрөөдлөө шивнэхээ бүү мартаарай.

2. Аял

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 2

Эд зүйлсэд мөнгө үрэлгүй аялалд мөнгө үрсэн хүн илүү ихийг олж авдаг гэж ярьцгаадаг. Хажуугийн жижиг хот орсон ч гэсэн та өөртөө шинэ ертөнцийг нээнэ гэдэг үнэн үг шүү. Тэгэхээр өөр бусад улс орнууд ямар нууцыг агуулж байгаа бол?

3. Багачуудад цаг гарга

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 3

Том ах, эгч нар дандаа л ажил ихтэй завгүй байдаг хэрнээ багачуудтай өнгөрөөсөн цагтаа харамсдаггүй. Өчигдрийн балчир хүү өнөөдөр өсвөр насных болно, тэгэхээр та нарын ялгаа багасаад ирэхээс нь өмнө амжуул.

4. Онолын хувьд? … зөвхөн практик!

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 4

Танд хип-хоп таалагддаг уу, хийл тоглодог уу? Та скейтбординг эсвэл кайтсерфингийн талаар мэдээлэл шүүж харсан уу? Одоо онолоос практик руу шилжих цаг болсон.

5. Өөрийн айдсыг даван туул

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 5

Та олон жил харанхуйгаас, уснаас, өндрөөс .. айж байна уу? Өөрийн айдастай нүүр тулан учир, та өөрийгөө илүү эрх чөлөөтэй, хүчтэй болсныг мэдрэх болно.

6. Тусламж хэрэгтэй байгаа бусдын хажуугаар зүгээр бүү өнгөр

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 6

Магадгүй хэн нэгэн таныг ид шидтэнээр төсөөлөн хүлээж байгаа ч юм билүү? Жижиг ид шидээс эхлүүлж болно – гудамжинд таарах золбин ноход, арай ядан алхаж яваа бяцхан гөлөгт хоол, уух ус өгөөрэй.

7. Өөрийн онцгой төслийг хэрэгжүүл

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 8

Бүх зүйл бүтнэ. Санаагаа хэрэгжүүлэх анхны алхам – таны ялалтын эхлэл юм шүү.

8. Ямар ч нөхцөлд суралцах цаг гарга

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 7

Гэнэт л шалгалтын хугацаа болчихсон байдаг. Ямар ч нөхцөлд байсан хамаагүй хичээлээ уншиж бай.

9. Илүүд хүрэхийн тулд өрсөлд

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 10

Өрсөлдөх хүсэл биднийг ямар ч салбарт амжилтад хүргэнэ, хоол хийх, барилга барих, дизайн, кино урлаг … Нэг амжилтад ханалгүй цааш яв.

10. Мастерын туршлагаас суралцах боломжийг бүү алд

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 9

Туршлагыг алдаа гаргасан ч авч болно. Ухаант багшийн хажууд бол гаргах алдааны тоог багасгаж болно. Боломжийг бүү алд.

11. Найз нөхөдтэйгөө багт наадамд яв

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 12

Яруу тод өнгө будаг, сэтгэл хөөрөл… Үүнийг алгасч болохгүй.

12. Багын мөрөөдлөө биелүүл

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 11

Хүүхдийн мөрөөдөл! Энд хязгаар гэж үгүй. Өөрсдийгөө өөр өөр салбарт янз бүрээр төсөөлнө. Эцсийг нь хүртэл яваарай.

13. Танихгүй хотод борооны тогтсон ус туучаарай

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 14

Жинхэнээсээ баярлаж үзээрэй. Мандан гарах өглөөний нар, ширчигнэн салхилах зөөлөн салхи, шиврэн орох борооны дусал болгонд баярла. Залуу насандаа л романтик байхгүй бол өөр хэзээ …

14. Өөрөө өөрөөрөө үлдэх зоригтой бай

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 13

“Зүгээр дээ”, “Байх байх” гэдэг үгийг олон сонссон… Хэрвээ уран бүтээлийн тухай, таны авьяас чадлын тухай яригдаж байгаа бол ямар нэгэн “хязгаар”-т бүү баригд. Дэлхий таны дуулсан дууг сонсоход дуртай байх биз.

15. Хайр дурлалынхаа төлөө тэмц

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 16

Хосын харилцаа зөвхөн сайхан үе дээр тогтдоггүй юм. “Үл бүтэх үе” хайр дурлалын харилцаа дөнгөж эхэлж байхад эсвэл дундаа үргэлжилж байхад ч гарч ирж болно. Энэ бол таны хувьд туршилт юм шүү.

16. Эх дэлхийгээ цэвэрлэхдээ өөрөө бохирдохоос бүү эмээ

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 15

Дэлхий гэдэг цорын ганц. Бидний гэр, үзэсгэлэнт Дэлхий. Ганц байгаа Дэлхийгээ хайрлацгаая.

17. Нэг ч гэсэн муу зуршлаасаа сал

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 17

Төгс хүн гэж үгүй. Гэхдээ муу зуршилдаа “баяртай” гэж хэлээрэй, нэг ёсондоо “бүр баяртай” шүү.

18. Уран сэтгэмжээ харуул

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 18

Ажил дээр, гэрт, гудамжинд хаана ч бай өөрийнхөө уран сэтгэмжийг гаргаж шинийг түгээ.

19. Найз нартайгаа түүдэг галын хажууд. Ямар ч ухаалаг төхөөрөмжгүйгээр шүү

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 19

Сошиал сувгаар санал солилцох, онлайн хурал, скайпаар найзтайгаа ярилцах … Технологи хэдий сайхан ч гэсэн биднийг холдуулдаг. Зуны сайхан үдшийг найз нартайгаа түүдэг галын хажууд өнгөрөөсөн тэр мөчийг та хэзээ ч мартахгүй.

20. Эмээтэйгээ зөвлө

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 21

Эмээгээ зөвхөн хүүхэд харахад л тохирсон хөгшин гэж бүү бод. Тэдэнд багагүй нууц бий. Эмээтэйгээ сэтгэлээсээ ярилцаж үзээрэй.

21. Байгалийн үзэгдлийг интернэтээс мэдэх бус өөрөө ажигла, мэдэр

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 20

Таны нөүтбүүк эсвэл зурагтын дэлгэц сүүлийн үеийн ультра технологитой байсан ч гэсэн та байгалийг жинхэнээр нь харж чадахгүй. Болж буй үйл явдлын дунд ор. Салхины үнэр, шувуудын далавчаа дэвэх чимээг сонс.

22. Бүжгийн хичээлд яв

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 22

Таны өндөр, биеийн жин сальса, брейк хийхэд тохирохгүй гэж хэн хэлэв? Бүжиглэхэд хязгаар үгүй. Чин сэтгэлээсээ бүжиглэ, эргэн тойрон бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ.

23. Хариуцлагаас бүү ай

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 23

Зөвхөн та л шийдвэр гаргах тийм асуудал байх л болно. Хэн нэгний амьдралын өмнөөс шийдвэр гаргах хариуцлагыг өөртөө ав. Ингэснээр бид ухаантай болж илүү том хүн болцгооно… аз жаргалыг мэдрэх болно.

24. Таны өмнө ертөнц тэр чигээрээ нээлттэй байна гэдгийг бүү март

Хөгширсөн хойноо харамсаж суухгүйн тулд залуудаа заавал хийх 24 зүйл 24

Хувь заяа биднийг туршиж байдаг ч гэлээ тэр чинээгээрээ баяр баясгалантай мөч, аз бэлэглэхдээ харамгүй өгнө. Залуу нас гэдэг сайхан, таны өмнө бүх боломж нээлттэй. Үүнийг бүү март.

98
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
13
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Deegii Tamir

    Deegii Tamir

    2016/08/26 at 15:42

    ???

  2. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/08/26 at 17:01

    ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨНД БАЯРЛАА

  3. Мөнх Жин

    Мөнх Жин

    2016/08/26 at 18:43

    Халиун Халиуко Б. Баянмөнх Amraa Nemehjargal А. Төгөлдөр Peppy Miller Ganaa Gt bugdin hmtda hiiy thu

  4. Bagi Battsengel

    Bagi Battsengel

    2016/08/27 at 00:41

    Munkhchulun Munkhchimeg

  5. Ganaa Gt

    Ganaa Gt

    2016/08/27 at 16:08

    nar harah bol unen damn bh bhaa

  6. Dashka

    2016/08/27 at 18:23

    Naiz min chi ymar goy medeelel ugub uu ih taalagdlaa odoo ch opoitoigui zarim n biyleh bolomjtoi bn Thahks

  7. Зочин

    2016/12/09 at 02:08

  8. Mvrochaar.Com.br

    2016/12/13 at 01:21

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *