Нүүр Энтертайнмент Видео Хамгийн баян ТОП-10 видео-блогер

Хамгийн баян ТОП-10 видео-блогер

4
0

Видеоблогингийн түүхийг Адам Контрасийг тавьсан гэж үздэг. 2000 онд текстэн блог дээр шоу-бизнесийн амжилтын эрэлд АНУ-ыг хэрхэн тойрон аялж байгаа тухай видеог байрлуулжээ.

Үүнээс хойш 16 жил өнгөрчээ, энэ хугацаанд хэдэн сая видеоблогер өөрийн блогийг хөтөлж YouTube дээр 40 сая гаруй хүн (харьцуулахад Польшийн хүн амаас их) тэднийг дагадаг байна.

Видеоблогерууд дэлхийн анхаарлыг татаж чадсан бөгөөд рекламаараа орлого олж байна. Тэд хэрхэн олж байна вэ? Энэ бол тусдаа асуудал, та анзаарсан бол таны үзэж байгаа видеоны хажуугаар реклам явсаар л байгаа.

Энэ удаад Epicstars-аас гаргасан хамгийн амжилттай бөгөөд баян блогеруудыг танилцуулж байна.

10-р байр. Roman Atwood, жилд 2,5 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 1

Америкийн комик, нууц дурангаар бичсэн видеогоо YouTube дээр байрлуулдаг. Түүний видеог нийт 1,3 сая хүн үзжээ.

9-р байр. Rosanna Pansino, жилд 2,5 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 2

Америкийн жүжигчин бүсгүй “Nerdy Mummies” сувгаа амжилттай хөтөлж байна. Бялуу, жигнэмэг гээд төрөл бүрийн амттаны жор оруулдаг ажээ.

8-р байр. Lilly Singh, жилд 3 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 3

Канадын жүжигчин, комик, блогер. Тод, дуу шуутай шоу зохиодгоороо алдартай, 2016 онд аялан тоглолтоо хийсэн.

7-р байр. Michelle Phan, жилд 3 сая орчим доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 4

Америкийн гоо сайхны блогер. Нүүр будалтын олон төрлийг үзүүлдгээрээ алдаршсан. 400 гаруй видео оруулж 1,2 сая хүн үзжээ.

6-р байр. Rhett & Link, жилд 4,5 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 5

Америк комик, төсөв багатай реклам хийж алдаршсан. Тэд өөрсдийгөө Intertainers (Internet-интернэт, Entertain – зугаацах гэдэг үгнээс гаралтай). Видео рекламын төрлөөр хэд хэдэн шагнал авсан.

5-р байр. KSI, жилд 4,5 сая гаруй доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 6

Британийн летсплейчин Олажид Олатунжи видео тоглоомын бичлэг хийж YouTube дээр байрлуулдгаас гадна дуу хөгжмөөр оролддог нэгэн ажээ.

4-р байр. Lindsey Stirling, жилд 6 сая орчим доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 7

Хийлч, хөгжмийн зохиолч бүсгүй кино, цуврал киног ашиглан өөрийн клип болгож олны анхаарлыг татаж чадсан. Жишээ нь, Game of Throne кино.

3-р байр. Fine Brothers Entertainment, жилд 8,5 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 8

Испанийн комик, хөтлөгч нар – 2004 оноос эхлэн өөрсдийн бичсэн видеог YouTube дээр байршуулж байгаа. Өнөөдөр өөрсдийн гэсэн продакшнтай болтлоо томорсон.

2-р байр. Smosh, жилд 8,5 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 9

2005 оноос эхлэн видеогоо YouTube дээр байрлуулж байгаа – пароди, видео тоглоом, амьдралын бүхий л сэдэвтэй видеонууд оруулдаг. Саяхан бүтэн кино хүртэл бүтээсэн.

1-р байр. PewDiePie, жилд 12 сая доллар

Хамгийн баян ТОП-10 видео блогер 10

Швед гаралтай Фелик Чельберг хамгийн алдартай видеоблогер. Түүний видеог 10 сая гаруй хүн YouTube дээр үзсэн, тоглоом тоглох явцдаа үйлдлээ өөрөө тайлбарладаг ажээ. Зүгээр нэг тайлбарлахгүй хошин шог, хурц үгээр баян тайлбар хийдэг байна.

5
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ...

    2016/08/24 at 21:44

    Жоохон баримттай нийтлэл оруулалдаа зоргоороо л биччих юм.

  2. Wadefq

    2016/08/24 at 21:53

    Say terbum 2oo yalgadaggui yum bhda

  3. aaa

    2016/08/24 at 22:03

    unenshdee LOL

  4. eskrimvora.com

    2016/10/12 at 03:20

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Xiaomi ухаалаг гар утас худалдаж авахгүй байх 5 шалтгаан

Xiaomi ухаалаг гар утас Samsung болон Apple-ын гар утастай эн зэрэгцэх нь юу л бол, гэхдээ…