Маргааш өглөөнөөс гүйж эхлэх 9 шалтгаан

0

Гүйлт – ямар ч үнэгүй төгс харагдах шилдэг арга. Гүйлтээр хичээллэхэд тусгай тоног төхөөрөмж, орон зай шаардлагагүй. Кэт эсвэл пүүз байхад л болно. Жилийн 3 улиралд нь гадаа гудамжинд гүйх боломжтой.

Гүйлтээр маш олон өвчнийг анагааж чадна. Гүйлт нь өөрөө эм болохгүй ч гэсэн шууд бус байдлаар мэдрэлийн систем, зүрх судасны системд сайнаар нөлөөлж биеийн байдалд эерэгээр нөлөөлөх ажээ.

Амьдралынхаа хэмнэлд гүйлтийг нэн даруй нэмэх 9 шалтгааныг танд зориулж байна.

Зүрх, үе мөчний хэвийн ажиллагааг хангана, ялангуяа зүрхний булчингууд бүгд ажилладаг байна. Ингэснээр таны зүрх улам хүчтэй, эрүүл болно гэсэн үг.

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэнэ. Эрүүл хүчтэй зүрх сул дорой зүрхнээс даруй нэг дахин их хэмжээний цусыг нэг эргэлтээр шахдаг байна. Цусны эргэлт сайжирна – хүчилтөрөгч нэмэгдэнэ. Биеийн захын судсанд очих цусны хэмжээ нэмэгдэнэ, тэрхүү цус нь хүчилтөрөгч болон тэжээллэг бодисоор баялаг байх болно.

Мэдрэлийн ядаргаанаас салах шилдэг арга. Ядаргаа, стресс хүний биед аажимдаа хуримтлагдсаар л байдаг. Ядаргаанаас гарахын тулд сайтар хөлрөх хэрэгтэй, тэгэхээр гүйлт энэ даалгаврыг сайн биелүүлнэ. Удаан үргэлжлэх хүнд ачааллын үед цус эндрофин гэх гормон ялгаруулдаг. Энэ гормоныг “аз жаргал”-ын гормон гэх нь ч бий. Цусан дахь эндорфинийн хэмжээ нэмэгдэнгүүт хүний сэтгэл санаа хөнгөрдөг байна.

Оюуны чадамж дээшилнэ. Гүйж байхад ямар нэг бодлого эсвэл асуудлын хариу “аяндаа өөрөө” ороод ирдэг. Гүйж байхад цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж бодисын солилцоо сайжирна, төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа идэвхижиж тархи бүрэн ажилладаг ажээ.

Системтэйгээр гүйхэд биеийн дархлаа нэмэгдэнэ – энэ нь цусан дахь эритроцит болон гемоглобин нэмэгдэж байгаатай холбоотой юм. Гүйлтийн үед цусан дахь холестириний хэмжээ багасна, ходоодны булчингууд идэвхитэй ажиллах бөгөөд бодисын солилцоо нэмэгдэнэ. Ингэснээр таны бие хэвийн жинд байх үндэс суурь болж байгаа ажээ.

Өдрийн аль ч цагт гүйж болно. Өглөө гүйвэл цусан дахь гормоны хэмжээг улам цэнэглэж өдрийн турш эрч хүчтэйгээр ажиллана. Ажлын өдрийн дараа орой үдэш гүйвэл өдрийн ядаргааг тайлж тайвшруулж, хоолын шингэцийг сайжруулах бөгөөд бат бөх унтахад сайнаар нөлөөлнө.

Эрдэмтдийн судалгаагаар элэг үе үе эд эсээ нөхөн төлжүүлдэг гэдгийг нь нотолсон. Бөөрөнд ч мөн сайнаар нөлөөлөх ажээ: гүйлтийн үед бие эрхтний үйл ажиллагаа сайжирч, эрхтэнд үзүүлэх гадны ачааллыг багасгадаг болохыг тогтоожээ.

Тогтмол гүйвэл үе мөчинд сайнаар нөлөөлнө. Хижээл насны хүмүүс гүйлтээр хичээллэвэл үе мөчний хэвийн ажиллагааг хангахад үр дүнгээ өгнө.

10
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/25 at 11:08

    БИ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЖ ӨДӨР БОЛГОН ҮЙЛЭЭ

  2. tiger

    2016/08/28 at 11:48

    hotiin utaand zam dagaj guih ch muul baihdaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *