30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн

1

Орчин үеийн 30 хүрсэн залуучуудын зарим нэг нь дөнгөж ажилд орж амьдралаа өөрөө залгуулдаг  эсвэл эцэг эхээсээ тусдаа амьдарч эхэлдэг болжээ. Харин эртний эсвэл дундад зууны үед тэс өөр байв. Зарим нэг нь 10 настайдаа арми удирдаж байсан бол 20 настайдаа дэлхийн талыг эзэлж эзэн хааны сэнтийд заларч байв.

Александр Македоны

Хаан, удирдагч. Түүхэнд дурьдагдах цөөн тооны цэргийн агуу удирдагчдын нэг. 20 настайдаа хаан ширээнд  сууж, өөрийн мэдэлд Грек, Персийн эзэнт гүрнийг бүхэлд нь оруулж, Энэтхэгийг эзлэх аян дайндаа мордож байв. Александрын тухайн үед туурийг нь тавьсан хот өнөөдөр ч томоохон хотод тооцогдсоор байгаа. Тэрээр 32 настайдаа өөд болжээ.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 3

Наполеон I Бонапарт

Төрийн эргэлт хийж засаглалыг өөрийн гартаа авсан. Францын засаглалын бүрэн эрхийг гартаа авахдаа тэрээр 30 настай байжээ.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 4

Их Карл

Франкчуудын хаан, Барууны эзэн хаан. Их Карл хэмээн өргөмжлөгдөж эхлэхдээ 21 настай байсан, Пипиндийн эзэнт гүрэн түүний үед Карлонгийн эзэнт гүрэн гэгдэх болсон бөгөөд Европыг хэдэн зуун жилээр удирдсан юм.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 5

Жанна Д`Арк

Францын үндэсний баатар. Бургундууд барьж англичуудад шилжүүлж өгсөн бөгөөд гал дээр шатааж алах цаазаар яллагдсан. Тэр үед тэрээр 19 настай байжээ.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 6

Александр Ярославич Невский

Оросын цэрэг дайны удирдагч, гүнтэн. 1242 онд хамгийн том тулаанаа хийж ялалт байгуулж байсан. Түүхэн судар бичигт дурьдсанаар германчуудтай ширүүн тулаан хийж дайсны цэргүүдийг 7 бээр газар мөсөн замаар араас нь мөшгөж байжээ. Александр уг тулааныг удирдахдаа 22 настай байв.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 7

Август Октавиан

Август Октавиан бол Юлий Цезарын удмын хүн бөгөөд 18 настайдаа эзэн хааны ширээг Цезарь түүнд залгамжлан үлдээснийг мэдэнгүүтээ цэрэг цуглуулж эрхээ эдлэх болсныг зарласан. МЭӨ 44 онд 4 мянган цэрэг цуглуулж Ромыг түрэн эзэрхийлж Марк Антониог төрийн дайсан хэмээн зарлав. 19 настайдаа сенатын бүрэлдэхүүнд багтсан, армийн командлагчаар томилогдсон байв. Ромын эзэнт гүрний анхны эзэн хаан болж чаджээ.

Àâãóñò â îáðàçå Þïèòåðà Êàïèòîëèéñêîãî. 45-50 ãã. Àâãóñòåóì. Ãåðêóëàíóì. Íàö. àðõåîë. ìóçåé Íåàïîëÿ.

Ганнибал Барка

Карфагенийн цэргийн удирдагч бөгөөд улс төрийн агуу удирдагч. Тэрээр 9 настайдаа Ромын дайсан байх ам тангараг өгсөн бөгөөд үхэн үхтлээ тангарагтаа үнэнч байжээ. 26 настайдаа Испани дахь карфагенийн цэргийн удирдагч болсон. Энэ цагаас хойш тэрээр аян дайнд мордож хоёр жилийн дотор олькад, ваккей, карпетан, сумев овгийг эзэлж газар нутгаа тэлжээ.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 8

Чингис хаан

Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, армийн удирдагч эзэн хаан Чингис. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их газар нутгийг эзэлсэн агуу удирдагч. Хэдэн мянган жил өнгөрсөн ч гэсэн Евроазид түүний нэрийг одоо ч дурссаар байна. Мэргэдүүдийг буулгаж авахдаа тэрээр 20 дөнгөж давсан залуу байжээ.

Genghis Khan Monument, Sukhbaatar Square, Ulaanbaatar, Mongolia

Эрнэн Кортес

Испанийн конкистадор, Мексикийг эзэлж, ацтекуудыг газрын хөрснөөс арчсан. Түүний ачаар европчууд шоколад, ваниль гэгчийг 1520-иод оноос эхлэн мэддэг болсон. 25 насандаа Кубыг эзлэх аянд Диего де Веласкесийн удирдлага дор явж байжээ.

30 нас хүрэхээсээ өмнө дэлхийн түүхийг өөрчилсөн 9 хүн 9

44
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/23 at 11:07

    Тэр үед төрөөл шууд ажил хийнэ одоо үед сураад л байна сураад л байна дуусахгүй эх юм нээчихсэн шиг байгаа юм хүн төрөлхөтөн

  2. anhaa

    2016/08/23 at 14:53

    bat khan orsiig ezlehdee 25 hureegui baisan Khuleg khan bagdadiig ezlehdee 30 hureegui basan shuu

  3. Зочин

    2016/08/24 at 01:09

    end bg haaduudas ehenh n haan shire zalgaj avsan humuus bn CHINGIS haan bol buur tegees ,hashaas ehelsen tegd ter

  4. So K

    2016/08/24 at 14:04

    хаанчлал нь ингэж удаан үргэлжилсэн, үргэлжлүүлж чадсан улс гүрэн байхгүйдээ.

  5. Зочин

    2016/09/01 at 12:47

    Александр Ярославич Невский чинь өөрийн сайндаа баатар болоогүй юм аа. Манай Алтан Ордоны хаант улсын хаан, Зүчийн хүү Бат хаан түүнийг өргөж авсан байдаг. Тэгээд бат хаан Невскийд бүхнийг зааж өгч, өөрөө олон Монгол цэрэг удирдуулсан юм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *