Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль

1

Зөвхөн барилга байгууламж, зохион байгуулалтаараа гайхагдаад зогсохгүй хүүхдийн хүмүүжилд өөр өнцгөөс ханддагаараа алдаршиж байгаа сургуулиудыг танд танилцуулахаар бэлдлээ. Жишээ нь, Шведэд хүүхдүүдийг хүйсээр нь ялгадаггүй, Сан-Францискогийн нэгэн сургуульд “аюултай” зүйл заадаг буюу эцэг эх нь хорьдог болгоныг заадаг сургууль байх ажээ.

Та ийм сургуульд хүүхдээ явуулахыг хүсэх нь дамжиггүй.

Макокогийн хөвдөг сургууль, Нигер

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 1

Эрэг хэвийн хотод байрлах хөвдөг сургуульд сургуулийн бүх насны хүүхдүүд суралцана. Анхлан усны төвшинг хадгалах зорилгоор байгуулсан бөгөөд тоглоомын талбай, хичээлийн ангитай. Нэг дор 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

Копенгагенийн куб сургууль, Дани

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 2

Нэг том ангитай – 1100 гаруй ахлах ангийнхан суралцдаг. Сургуулийн барилга нь том шилэн куб юм, дугуй хэлбэртэйгээр ангийн таславчийг зохион байгуулсан, амралтын ая тухтай булантай тул нэвт гэрэлтэн харагдах байгалийг харсан хэний ч сэтгэн бодох чадвар хөгжинө.

Ганцаарчилсан сургалттай сургууль, Австрали

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 3

Гаднаас нь харахад хурц тод өнгөтэйгөөс гадна сургалтын хувьд бусдаас ялгарах онцлогтой. Сурагч болгонд тохирох ганцаарчилсан хөтөлбөрийг зохиож хичээлийг явуулдаг. Хүүхдийн хүсэл зоригийг хүлээн авч биелүүлэхийг хичээнэ.

Бодит амьдрал дээр юу хийхийг хүсэж байна, тэр зүйлд сургах сургууль, Род-Айленд, АНУ

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 4

Сургуулийн анхны өдрөөс л эхлээд хүүхдийн сонирхосон чиглэлээр нь зааж сургана. Ирээдүйд эзэмших мэргэжилдээ үнэнч, сонирхолтой байлгахын тулд дагалдах багш тусгайлан гаргаж ажиллана. Тэдний ирээдүйн амьдралд хэрэг болох зүйлийг л зааж сургах бөгөөд энэ хөтөлбөрийг  АНУ-ын 55 сургууль хэрэгжүүлж эхлээд байна.

Оффис шиг харагдах сургууль, Огайо муж, АНУ

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 5

Анги танхим гэлтгүй 300 ”үүртэй” нэг том оффисын байрыг санагдуулам сургууль. Сурагч болгон өөрт тохирох сургалтын хөтөлбөрийг суулгасан компьютертэй. Сурагчид бие даан суралцах бөгөөд ойлгомжгүй зүйл гарвал багшаас тусламж авна. Ийм байдлаар 3-12 дугаар анги хүртлээ сурна.

“Аюултай” зүйлд сургах сургууль, Сан-Франциско, АНУ

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 7

Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хүргэхийг, хийхийг хориглодог тийм л зүйлийг заадаг сургууль бас байна аа. Галаар тоглож, гар хөлөө заваартуулж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийг эд ангиар нь салгаж, эвлүүлж, дуртай бол өдөржингөө зураг зураад суусан ч болно.

Хүйсээр нь ялгадаггүй сургууль, Стокгольм, Швед

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 6

Сургуулийн хөтөлбөрийн гол зорилго – хүйсээр ялгахгүй. Энд сурагчдыг “he”, “she” гэж ярихгүй, нэрээр эсвэл тэд л гэж ярина. Хэн хэн нь бусдын өмнө өөрийгөө адил эрхтэй, хүчтэй гэдгийг мэдрүүлэхийг зорьсон ажээ.

Хамгийн өнгөлөг бага сургууль, Стокгольм, Швед

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 8

Жирийн номын сангийн оронд “сургалтын хонгил” гэгч бий, энд сургалтын хөтөлбөрийн дагуу презентац тавигдах, цөөн тооны хүүхэдтэй суралцах, ганцаар суралцах боломжтой. Энд өөр ангийн хүүхэдтэй эсвэл багш нартай чөлөөтэй уулзаж, санал бодлоо хэлж болох газар. Орчин үеийн технологиор тоноглогдсон тул сургалтын орчинг шинэ түвшинд гаргаж чаджээ.

Силиконы хөндийн сургууль, Сан-Франциско, АНУ

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 9

Сургалтын уламжлалт хөтөлбөрөөс зайлсхийж хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тоглоомон байшинг барих 3D технологи ашиглах, гэрийн даалгавраа айпад-аар авч хийх гээд сонирхолтой зүйл маш их. Уг сургуульд 4-14 насныхан суралцана.

Стив Жобсын сургууль, Амстердам, Голланд

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 11

Сурагч болгон өөрийн гэсэн хувийн хөтөлбөртэй байх ёстой, хөтөлбөрийг хүүхдийн өөрийн авьяас, чадал, хүсэлд нь тохируулж боловсруулна. 6 долоо хоног болгоны дараа хөтөлбөрийг эргэн харж өөрчлөх шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулна. 4-12 насныхан суралцах ажээ.

Оролцоо, санаачлагыг хослуулах сургууль, Нью-Йорк, АНУ

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 10

Хүүхдүүдийн суралцах сонирхолыг алдагдуулахгүйн тулд хичээл тоглоомын талбай дээр болох  ёстой гэж үздэг. Сурагчид хог хаягдлыг эргүүлэн ашиглах асуудал, Нью-Йоркийн гурван хэмжээст модель барих зэрэг сонирхолтой зүйлийг хийцгээнэ. 2-8 насны хүүхдүүд суралцана.

“Уул”, “агуй”-д суралцдаг сургууль, Стокгольм, Швед

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 13

Энд хүүхдүүд уйдна гэж байхгүй, сургуулийн өнгө төрх мод, уул, агуй, нуураар хүрээлэгдсэн гэж хэлж болно. Ямар ч анги танхим гэж үгүй – бүгд задгай талбай. Хичээлээ компьютер дээр хийж болно. Дуу хөгжим, бүжиг, зураг зурахыг заана.

Тогтсон хүмүүжил байхгүй сургууль, Торонто, Канад

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 12

Сурагчид нь багштайгаа эн тэнцүү эрхтэй, гэхдээ ажиглагч нар бий, тэд зөвхөн зөвлөхөөс бус хүүхдийг албадахгүй. Ямар ч гэрийн даалгавар, дүн, тогтсон хуваарьгүй. Өөрийн хүссэн хичээлдээ нас үл харгалзан сууж болно. Сурагч хичээлийн өдрийг хэрхэн яаж өнгөрөөхөө өөрөө мэднэ.

Дэлхийн хамгийн “ногоон” сургууль, Франц

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 14

Ганц метр квадрат талбай байсан ч ногоон байлгахын хүснэ. Сургуулийн дээвэр болон дотор тал бүгд ногоон зүлгээр хучаастай. Сурагчдаа тоос шороотой анги танхимд суулгаснаас байгальд ойр байлгахыг тэд зорьжээ. Цаг агаар сайхан бол хичээлийг гадаа оруулдаг байна.

Шахалт, стрессгүй сургууль, Эспоо, Финлянд

Хогвартсаас дутахааргүй гайхамшигтай 15 сургууль 15

Сурагч өөрийн хүссэн газраа сууж, хүсвэл хоорондоо ярьж болно, сандалтайгаа хүссэн газар руугаа өнхөрч болно, хэвтмээр байвал буйдан бэлэн. Маш тайван чөлөөтэй орчинг бүрдүүлжээ.

2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *