Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд

2

Зуны цагт сайхан бие галбиртай байхыг бүсгүй хүн бүр мөрөөддөг. Иймд зуны халуун өдрүүдэд голд эсвэл усан санд хийх дасгалуудыг танд санал болгож байна. Эдгээр дасгалыг хийхэд та заавал сэлж чаддаг байх шаардлагагүй.

1. Шидэлт

Энэ дасгал өгзөгний дээд булчинг чангалахад илүү үр дүнтэй

Усанд зогсоод гараа биеийн өмнө авчирч хөлөө дээш өргөнө. Хөлийн хурууны үзүүрээ гарын хуруунд хүргэхийг хичээ. Дасгалыг зүүн, баруун талаар тус бүр 10 удаа хийнэ. Хөлөө өргөхдөө хүчтэй шидсэн байдлаар өргөвөл илүү үр дүнд хүрнэ.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 1

2. Шугам шиг л шулуун

Ажилдаа орохоосоо өмнө нуруугаа тэгшилье

Усанд зогсоод нурууг тэгш, гэдсээ татна. Нурууны булчинг илүү ажиллуулахыг хүсвэл урагш, хойш бөхийж болно.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 3

3. Гар-хайч

Гарын булчинг ажиллуулахаас гадна сайхан пресс болно

Усанд зогсоод хөлөө мөрийн хэмжээтэй тавьж өвдгөөрөө бага зэрэг нугална. Гараа усан дотор хоёр тийш салгаад усан дотроо алгаараа тал бүр тийш сэлүүрдэнэ. 3 өөр тийш тус бүр 10 удаа дасгалыг хийнэ.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 2

4. Усан доторх алхаа

Хэвлий болон өгзөгний булчин чангална

Усанд зогсоод өвдгөө аль болох өндөрт өргөнө. Гараа хоёр тийш салгавал нуруу, цээж болон гарын булчингууд давхар ажиллана.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 4

5. Арагшаа шидэлт

Хөлийн арын булчинг ажиллуулах үр дүнтэй бөгөөд энгийн дасгал

Усанд босоо байрлалд зогсоод хөлөө хойш өргөж хөлийнхөө хурууг өгзгөндөө хүргэхийг хичээнэ.
Суугаа байдалд хийх арга: хөлөө урагш тэгш байдалд байлгана. Гараараа тулж усанд тогтож болно.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 5

6. Бэлхүүс

Гайхалтай пресс болно

Цээжин бие усанд далд байх бөгөөд хөлөө нийлүүлж зогсоно. Гараа ташаандаа авч хоёр тийш бэлхүүсээрээ эргэнэ.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 7

7. Иллэг

Целлюлитээс сална

Алгаа нийлүүлээд эсвэл хуруугаа салаавчлан барина. Гэдсэн дээрээ хүчтэйгээр 10-аас их удаа дарж илнэ. Гэдэсний булчин ачаалал авч байна гэдгээ мэдэртэл дасгалыг хийнэ.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 6

8. Усан доторх үсрэлт

Гэдэсний дотор булчинг ажиллуулах дасгал

Хөлөө нийлүүлж, гарын алгыг доош харуулан хоёр тийш сунгана. Хөлөө салгаж гараа доош тэгш буулгана. Хөлөө нийлүүлж, гараа алгаар нь дээш харуулж өргөнө. Нуруу тэгш. Эхлэх байрлалдаа очиж дасгалыг хийнэ.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 8

9. Эргүүлээд

Дээд талын пресс

Бага гүнтэй усанд сууж гараараа сэлүүрдэнэ. Гараар сэлүүрдэж байхдаа хөлөө өвдгөөр нь нугалж гэдсэндээ авчирна. Хөлөө тал бүр тийш эргэлдүүлнэ. Дасгалыг аль болох олон удаа гүйцэтгэнэ.

Хэрвээ та задгай усанд дасгалыг хийж байгаа бол гүн ус рүү сэлэхгүй байхыг анхаарна уу.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 9

10. Усан доорх тоглоом

Усанд тоглонгоо жингээ хасах сайхан арга

Жишээ нь, гар бөмбөг тоглоход сарын дотор л багагүй жин хасна.

Нарийхан бэлхүүс, тэгш хөлтэй болгох усан дасгалууд 10

2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Onortuul Sugar

    Onortuul Sugar

    2016/08/22 at 12:25

  2. Onortuul Sugar

    Onortuul Sugar

    2016/08/22 at 12:25

  3. Onortuul Sugar

    Onortuul Sugar

    2016/08/22 at 12:26

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *