Зөвхөн танд л харагдах “үл үзэгдэх утасны дэлгэц” бүтээжээ

0

Туркийн зохион бүтээгч Celal Goger бичил ялтас бүхий тусгай нүдний шилний тусламжтайгаар л үзэж болдог iPhone утасны үл үзэгдэгч дэлгэцийг бүтээжээ. Уг дэлгэц нь ийм нүдний шилгүй хүнд цав цагаан өнгөтэй харагдана. Тэрбээр өөрийн бүтээлээ зохиогчийн эрхийн хуулиар хамгаалуулахаар төлөвлөөд байгаа аж.

Хүмүүс өөрсдийн ухаалаг утсаа зах дэлгүүр, метро, худалдааны төв гэх зэрэг хүн олонтой газруудад ашигласаар байдаг билээ. Бусад хүмүүс өөрийнх нь утасны дэлгэц рүү хяламхийн харах нь мэдээж хэрэг тийм ч таатай санагдахгүй ээ. Facebook, WhatsApp зэрэг нь өөрийн нууцлалтай хэдий ч хүмүүс бид өөрсдийнхөө ухаалаг утасны дэлгэц дээрх зүйлсээ бусдад харуулахгүй байх боломжгүй хэвээр л байна.

Зөвхөн танд л харагдах “үл үзэгдэх утасны дэлгэц” бүтээжээ 2

Зохион бүтээгч Celal Goger бидэнд тулгардаг энэхүү тав тухгүй нөхцөл байдлыг даван туулахад тус болох зүйлийг бүтээжээ. Таны утасны дэлгэцийг таниас өөр хэн ч харах боломжгүй гэсэн үг юм. Дэлгэц нь өөрөө үзэгддэггүй биш харин дэлгэцэн дээрх контент нь үзэгдэхгүй ажээ.

Цагаан дэлгэцэн дээрх контентыг үзэхийн тулд тусгай нүдний шилийг зүүнэ. Уг шил нь өөртөө тусгай бичил ялтастай бөгөөд ухаалаг утсанд зориулагдсан байна.

Зөвхөн танд л харагдах “үл үзэгдэх утасны дэлгэц” бүтээжээ 3

Түүний бүтээлийн туршилтын загварууд нь зөвхөн iPhone–д зориулагдсан аж. Тэрээр уг дэлгэцийг зохион бүтээхийн тулд хагас жилийг зарцуулсан ба өдгөө 10 өдөрт л нэг ийм шилийг бэлэн болгох чадвартай болсон байна.

Тэрээр зах зээлд өөрийн бүтээлээ нийлүүлэхээсээ өмнө оюуны өмчөөр хамгаалуулах болно гэж мэдэгдсэн бөгөөд өдгөө нано бичил ялтасыг бүтээж ямар ч шилтэй цуг ашиглах боломжтой болгохоор зорьж байгаа юм байна.

iPhone утасны үл үзэгдэгч дэлгэцийн талаарх дэлгэрэнгүй видео үзнэ үү.

13
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Unenhuu Natsagdorj

    Unenhuu Natsagdorj

    2016/08/18 at 11:05

    Дөлгөөн Цогмаа chi eniig avaa hahah

  2. Дөлгөөн Цогмаа

    Дөлгөөн Цогмаа

    2016/08/18 at 11:07

    hahaha heregtei ed bn shuuu ??

  3. Man

    2016/08/19 at 17:06

    bvh turliin Lcd delgetsend olon ynziin hawtas bii. Zadlaad 1g n awaad butsaagad ugsrah heregtei . Tgd nuguu awsan hawtasaa haichlaad shil hiiged zvvhed zuwhun chamd l haragdana

  4. Зочин

    2016/08/22 at 23:10

    gadnihan iq ondor yumaa yanz buriin yum setgeel zarah argaa olno gedeg bas l mundag Iq shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *