Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас

0

Түүх давтагддаг гэдэг дээ. Загварын хувьд ч гэсэн дээр үед мода болж байсан хувцас ахин моданд орох явдал ч байдаг. Загвар зохион бүтээгчид хувцасны дэлгүүр явж худалдан авалт хийж байхынхаа оронд ээжийнхээ хувцасны шүүгээг ухаж, 60,70-аад онд мода болж байсан хувцаснуудыг хайж олохыг зөвлөж байна. Хэн мэдэх вэ? Дээр үеийн хувцаснууд таныг супер загварлаг харагдуулах ч юм билүү?

Мөргүй урт даашинз

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 1

Урт даашинзнууд хэзээ ч моданаас гарахгүй бололтой. Хэдэн улирлын турш зонхилох тренд болсоор байгааг та анзаарсан уу? Харин энэ улиралд дизайнерууд бүсгүйчүүдийг мөргүй урт даашинзуудаар гоёхыг зөвлөж байгаа юм. Бид уг хоёр трендийг хооронд нь нийлүүлбэл 70 оны даашинз эргэлзээгүйгээр бий болох болно.

Илгэн материалтай мини юбка

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 2

Дахиад л 1970-аад оны мода. Илэг юмуу хиймэл илгээр зүйж хийсэн мини юбканууд тренд болж байна. Өмнө нь ийм юбканууд гандмал харагддаг байсан бол орчин үед сандалтай өмсчихөд дэгжин харагдах болжээ.

Мөрөвчтэй өмд

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 3

Урт ч бай богино ч бай материалын хувьд зузаан нимгэн аль нь ч бай эргээд орчин цагийн мода болж байна. 1990-ээд оны эхэн үе хүртэл янз янзын мөрөвчтэй өмд жинхэнэ хит болж байсан бөгөөд та ээжийнхээ юмуу эгчийнхээ хувцасны шүүгээнээс нэгийг олж чадах байх аа.

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 4

Нэхмэл даашинз

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 5

1960-аад оны өөрийгөө хүндэлдэг, загварыг сонирхдог бүсгүйчүүдийн шүүгээнд яалт ч үгүй байсан даашинзууд. 60-аад оны загварын чиг хандлага эргэн иржээ бүсгүйчүүдээ. Хэрэв та далайн эрэг рүү явах гэж байгаа бол өмсөөд явахаа бүү мартаарай.

Өндөр суудалтай жинсэн өмднүүд

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 6

Жинс цаг үргэлжид моданд байдаг хэдий ч хэрхэн яаж харагдах болон загварууд нь мөнхөд хувьсан өөрчлөгдсөөр байна. Өндөр суудалтай жирийн жинсэн өмднүүд энэ оны тренд болж байна. Уг нь 1980-аад онд л өмсдөг байсан эд шүү дээ.

Хөгжилтэй зурагтай футболкнууд

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 7

Хөгжилтэй зурагтай футболкыг худалдан авахад амархан. Өдгөө ихэнх брендүүд ийм зурагтай футболкуудыг олноор нь үйлдвэрлэж байна. Дээр үед үйлдвэрлэгдсэн футболк өмсвөл тантай адилхан хувцасласан хүн таарахгүй сайхан байх болно.

Хуниастай жинсэн өмд

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 8

Хуниастай жинсэн өмд үе үе тренд болдог ба төд удалгүй мартагдаж орхидог. Миланы бүх охид ийм жинсэн өмдийг өмсч байхад та яагаад хуучны ийм жинсэн өмдийг олоод өмсч болохгүй гэж?

Илгэн шорт

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 9

Жинхэнэ арьсаар хийсэн хувцаснууд үргэлж л эзнээ сайхан харагдуулдаг. Хэдэн арван жилийн өмнө хит болж байсан хулд шар өнгийн илгэн шортыг олж өмсөөд гайхалтай харагдаж яагаад болохгүй гэж?

Нүхтэй цамц

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 10

Бидний эмээ, ээжүүд маань яг л ийм цагаан өнгийн нүхтэй цамцаар гоёдог байж. Таны ээжид хэрэв нэг байгаа бол гуйж аваад гангараарай.

Доошоо өргөсдөг өмд

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 11

Дан ганц ийм өмд ч биш мөн богино өмд ч гэсэн бидний ээжүүдийн үед моданд орж байсан байх юм. Нээрээ бас богино, хуниастай өмднүүд ч гэсэн загварлаг хэмээн тооцогдох болсон байна шүү. Сонголт ч арвин байна даа.

Жинсэн даашинз

Яг одоо моданд орж байгаа хуучны 11 загварлаг хувцас 12

Энэ зун танд заавал  байх ёстой хувцаснуудын нэг бол яахын аргагүй жинсэн даашинз. Өвдөг хүрсэн урттай нэлмэгэр даашинз авах уу аль эсвэл бие барьсан мини даашинз авах уу таны л сонголт.

7
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. .

  2. Tuugu

    Tuugu

    2016/08/16 at 19:31

    Wondershare Video Converter Ultimate 8.7.0.5 + Crack

    mozilla dch bolohgvin ,,,

  3. Akh.Egy

    2016/08/16 at 23:29

    :-))

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *