Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц

0

Solar Impulse 2 хэмээх энэхүү онгоц нь дэлхийд анх удаа нарны энергийг ашиглан дэлхийг тойрон ниссэн байна. Энэхүү онгоц нь 23 хоногийн дотор 43,000 км газар туулсан бөгөөд ингэхдээ дусал ч түлш ашиглаагүй байна.

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 1

Тус онгоц нь 2015 оны 3 сарын 9-нд Абу-Дабигийн нисэх буудлаас хөөрсөн байна. Өнгөрсөн жил 9 сарын хугацаанд ослоос шалтгаалан төсөл удааширсан тул Бертран Пиккар болон Андре Боршберг нисгэгчид аялалаа дуусгасан байна. Японоос Хавай явах замд нарны батерейнууд гэмтсэн нь 9 сарын туршид завсарлахад хүргэжээ. Мөн сүүлийн нислэг болох Египетээс Абу-Даби руу нисэх нислэг цаг агаарын байдал болон Пиккарын биеийн байдлаас шалтгаалан 7 хоног хойшлуулах шаардлагатай болж байжээ.

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 2

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 3

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 4

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 5

Si2 нь 72 метрийн урт далавчтай (Boeing 747-с том), нийт 2300 кг жинтэй (хүнгүй гэр бүлийн жижиг автобустай адил жин), карбоноор хийсэн онгоц юм. Нийт 17,248 ширхэг нарны энерги хураагч далавчинд байрлуулсан бөгөөд тэдгээр нь 4 батерейнд (38.5 кВт) тэжээл олгож цааш элекро хөдөлгүүр (13.5кВт тус бүр), пропеллер зэргийг тэжээлээр хангадаг байна. Ийм байдлаар тус онгоц нь маш их хэмжээний энергийг өдөр нь цуглуулаад шөнө нь цуглуулсан энергиэ ашиглан нисдэг ажээ. Ямар ч түлш хэрэггүй энэхүү онгоцын нислэгийн хугацаа зөвхөн нисгэгчдийн ядрах, цуцах байдлаар л хязгаарлагдаж байв.

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 6

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 7

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 8

Solar Impulse 2 онгоц нь нийт 500 цаг тэнгэрт байсан бөгөөд дундаж хурд нь 45-90км/ц байсан байна. Онгоц нь Оман, Энэтхэг, Мьянмар, Хятад, Япон, АНУ, Испани, Итали, Египет, Африкт тус тус зогсолт хийжээ.

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 9

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 10

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 11

Онгоцны нисгэгчид 24 цагт 12 удаа 20 минутын хугацаатай унтаж байжээ. Кабин дотроо босч болохгүй боловч суудал нь арагшаа дэлгэгддэг бөгөөд дэрэн доороо бие засах өрөөтэй юм. Нисгэгчид тусгай шил зүүдэг байсан нь унтах хугацаа дуусвал гэрэл нүд рүү нь цацарч сэрээх зориулалттай бөгөөд онгоц шаардлагатай өндрөөс бууж эхлэвэл чичиргээн өгдөг бугуйвч зүүдэг ажээ.

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 12

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 13

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 15

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 14

Сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй Пиккар нь усан доорхи амьдралыг судлаач Жак Пиккарын хүү, агаарын шумбагч Огюст Пиккарын ач хүү бөгөөд 1999 онд ямар ч зогсолтгүйгээр агаарын бөмбөлөг ашиглан дэлхийг тойрсон анхны хүн болсон юм. Боршберг нь инженер мэргэжилтэй MIT-гийн төгсөгч бөгөөд мөн зохион бүтээгч юм. Анхны Solar Impulse төслийг 2003 онд хийж эхлэж байжээ.

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 16

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 17

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 18

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 19

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 20

Ямар ч түлш зарцуулалгүйгээр дэлхийг тойрон ниссэн онгоц 21

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugantumen Ganbaatar

    Uugantumen Ganbaatar

    2016/08/08 at 21:29

    maliin erel haiguuld hereglemeer ed bga yum

  2. ARTIS

    2016/08/08 at 23:34

    Ter chigeer n narnii zai huraaguuriin tavtsangaar huchtsan ymchine argguishdee

  3. deltaenergies.Com

    2016/09/27 at 16:15

  4. zail psda mine

    2016/12/19 at 16:03

    dugai bai artis ch gehshig pizda chin tomrood shaagaads bhin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *