Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж

0

Дундаж үнэтэй цахилгаан дугуй 2000 долларын үнэтэй байдаг учир ихэнхи хүмүүс худалдаж авч дийлдэггүй. Энэ байдлыг мэдэрсэн Шведийн Семкон нэртэй инженерийн компани жирийн унадаг дугуйг цахилгаан дугуй болгодог 100 долларын үнэтэй хэрэгслийг зохион бүтээжээ.

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 1

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 9

Тус компаний төлөөлөгч Пир Нилссоны мэдээллэж байгаагаар “Бид жирийн дугуйг цахилгаан дугуй болгон хувиргах боломжийн үнэтэй төхөөрөмж зах зээлд байхгүйг мэдэрсэн. Ингээд л бид хямд төсөр үнэтэй, авсаархан, ажиллуулахад амархан, илүү их эрчим хүч бүхий төхөөрөмжийг бүтээх ажилдаа орсон” гэжээ.

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 2

Жирийн дугуйг цахилгаан дугуй болгон хувиргадаг бусад ижил төрлийн төхөөрөмжүүдийн үнэ нь харьцангуй өндөр байсан бөгөөд хэмжээний хувьд нилээдгүй жинтэй байдаг. АНУ-ын нийт дугуй унагчдын дийлэнх хувь нь өдөрт 10 минут л дугуйгаар явдаг гэсэн судалгааны үр дүн гарчээ.

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 3

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 4

Семкон компанийн дизайнерууд жингийн хувьд хөнгөн, бас салгаж болдог баттерейг зохион бүтээхээр төлөвлөжээ. Нилссон “Дугуйгаа унаж эхлэх үедээ хүмүүс дөрөөгөө салгаж болно. Бид хэрэгтэй үедээ ажиллаж эхлэх тийм моторыг зохион бүтээсэн. Уг мотор нь цагт 7-25 км хурдлах бөгөөд хөдөлгүүр маань үүний ачаар илүү жижигхэн болсон” гэж нэмж хэллээ.

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 5

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 6

Соронзонд бэхэлсэн нэмэлт баттерейг салгаж авч, цэнэглэж тэр ч байтугай өөр дугуйнд суурилуулж болдог. Энэхүү төхөөрөмж нь Ардуйног ашигладаг бөгөөд чиглүүлэгч аппликейшн болон хулгайд алдагдахаас сэргийлэх системийг хэрэглэх зориулалтаар Wi-fi–д холбогддог ажээ.

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 7

Та анхны загварыг нь 100 еврогоор авах боломжтой ба төхөөрөмжөө идэвхитэйгээр үйлдвэрлэж эхлэхэрээ тэд үнээ бага зэрэг нэмэх аж.

Энгийн дугуйг цахилгаан дугуй болгох шидэт төхөөрөмж 8

Уг төхөөрөмжийг худалдан авснаар та туйлын бага мөнгөөр өөрийн дугуйгаа цахилгаан хувилбарт шилжүүлэх боломжтой болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх бичлэгээс үзнэ үү.

5
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/08/06 at 23:53

    Mongold baidag yum boluu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *