Жингээ хаяхад тань туслах 10 энгийн зөвлөгөө

1

Хэдийгээр зарим хүмүүс бүтэшгүй даалгавар гэж хардаг ч яг үнэндээ жингээ хаях тийм ч хэцүү биш. Ихэвчлэн хүмүүсийн хувьд турж эхлэх амархан боловч урт хугацаанд дэглэмээ барих нь амаргүй болж ирдэг. Эдгээр зөвлөмжүүд сайхан биетэй байхад тань туслах болно.

1. Ус их уу

Ингэснээр шингэн зүйл таны биед удаашрахгүй тул жин хаяхад туслана. Мөн хангалттай хэмжээний шингэн зүйл булчингийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх ач тустай. Иймээс ундаа, жүүсээ энгийн усаар солиорой.

2. Өргө, шид, хөдөл

Хүнд зүйл өргөх нь гэрийн нөхцөлд хийх боломжтой өндөр ач тустай ачаалал байдаг. Өглөө бүр тодорхой хэмжээний жинтэй зүйл өргөөд байвал удалгүй өөрт гарч буй өөрчлөлтийг анзаарах болно. Өөр нэг ач тустай ачаалал бол бөмбөг шидэх, жишээ нь: хөлбөмбөгийн эсвэл волейболын. Энэ нь таны булчинг чангалж нийт биеийн хөдөлгөөний чадварыг нэмэгдүүлдэг.

3. Өглөө бүр зугаал

Өглөө бүр дулаахан хөнжлөө орхин хүйтэн агаарт гарч алхах нь тийм ч амар биш. Гэвч хэрвээ та үнэхээр турахыг хүсч байгаа бол энэ бол зайлшгүй хийх зүйл юм. Өглөө болгон дор хаяж хагас цаг дундаж хурдтай алхах нь илүүдэл жин, өөх хасахад хангалттай ачаалал юм.

4. Жимс, ногоо түлхүү ид

Жимс ногоо нь бага калоритой бөгөөд хоол боловсруулах эрхтэнд эерэг нөлөө үзүүлдэг байна.

5. Хоолоо гэртээ хий, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхий

Сахар, фруктоз, глюкоз орсон бүтээгдэхүүнээс зайлсхийх шаардлагатай. Ресторан болон кафед үйлчилж буй хоол мөн л таагүй орцтой байх магадлал өндөртэй. Зөв эрүүл хүнсээр өөрөө гэртээ хоол хийх нь хамгийн найдвартай бөгөөд та яг юу идэж байгаагаа мэдэх болно.

6. Цэнхэр өнгийг сонго

Та ямар нэгэн хоолны газар хана нь эсвэл ширээ, таваг нь цэнхэр өнгөтэй байхыг харж байсан уу? Үгүй – ихэвчлэн хоолны газрууд дулаахан өнгийг сонгодог. Судалгаагаар цэнхэр өнгө хоолны дуршил бууруулдаг болохыг илрүүлжээ. Улаан, шар, бор өнгөөс зайлсхийх шаардлагатай, учир нь эдгээр өнгүүд хоол идэх хүслийг бий болгодог байна. Цэнхэр таваг худалдаж аваарай.

7. Зурагт бага үз

Зурагт бага үзэх тусам илүү зүйл идэх магадлал тань мөн буурах болно. Хүмүүс телевизор үзэхдээ жирийн үеэс илүү их юм иддэг болохыг судлаачид тогтоосон байна. Эсвэл чипсээс илүү биед тустай бүтээгдэхүүн идэнгээ дуртай нэвтрүүлгээ үзээрэй!

8. Цагаан өнгөтэй хоолноос татгалз

Цагаан талх зэрэг цагаан гурил орсон бүтээгдэхүүн нь энгийн нүүрс ус агуулдаг бөгөөд богино хугацаанд жин нэмэх үр нөлөөтэй байдаг. Цагаан гурил хэрэглэхийн оронд хөх тариан гурил түлхүү идээрэй.

9. Хангалттай их унт

Хэр сайн унтаж амарч байгаа тань биеийн жинд шууд нөлөөлнө. Хүн өдөрт 7-8 цаг унтаж амарч байх шаардлагатай байдаг. Унтаж амрахгүй байх нь бие организмд зайлшгүй шаардлагатай чухал гормонуудын дутагдалд орж депрессдэж жин нэмэхэд нөлөөлдөг байна.

10. Ямар нэгэн нэмэгдэлгүй кофе уу

Латте, капуччино зэрэг нь дотроо хэдэн зуун калори агуулдаг. Сайн мэдээ: үүнээс зайлсхийж болно. Жирийн кофег бага зэрэг сүүтэй хольсноор тэдгээрийг орлуулж болно.

11
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Шикээ Шинээ

    Б. Шикээ Шинээ

    2016/08/05 at 00:02

    Zugeer hundeer owdohod jingee mash hurdan alddiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *