Нүүр Энтертайнмент Дуу хөгжим Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ

7
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Орчин үеийн хөгжмийн ертөнцийг DJ-гүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэднийг электрон хөгжмийн ертөнцийн “Бурхад” гэж өргөмжлөх бөгөөд цөөн хэдэн тооны DJ өөрийн гайхалтай авьяасаараа энэ цагийг нэгэнт эзэлжээ. Форбес сэтгүүлээс тодруулсан өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой 10 DJ-г та бүхэндээ танилцуулья.

10. Afrojack – 16 сая доллар

Голландын DJ тэрбээр 16 сая долларын ашигтай ажиллаж жагсаалтын 10-т бичигдэж байна. Тэрээр Голланд, Грек зэрэг улсуудад уригдан ажилладаг бөгөөд 2007 онд өөрийнхөө нэрийг Afrojack болгожээ. Мөн тэр жилдээ өөрийн хувийн студи болох Wall recordings-ийг байгуулав. Өдгөө түүний гайхалтай сайхан сетүүд хаа сайгүй эгшиглэх болжээ.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 3

9. Zedd – 17 сая доллар

Орос германы эрлийз тэрээр өөрийн хөгжмийн амьдралаа 2002 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө түүнийг хамгийн залуу бас хамгийн алдартай DJ хэмээн үзэх болжээ. Түүний дуунуудаас хамгийн нэрд гарсан нь Clarity бөгөөд Billboard-ийн жагсаалтын 8-д бичигдэж байлаа. Грэммийн шагнал хүртсэн түүний шинэ альбум True colors нэртэйгээр гарчээ.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 4

8. Martin Garrix – 17 сая доллар

Хүүхдэрхүү царайтай, Голланд гаралтай тэрээр Кристина Агулератай хамтран “Your body” дууг гарган тэсрэлт хийснээсээ хойш Animals, Wizard зэрэг олон арван гайхалтай цоглог дуунуудыг туурвижээ.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 5

7. Kaskade – 18 сая доллар

Түүнийг дэлхийн хамгийн хөгшин DJ-нүүдийн нэг гэж үздэг бөгөөд өдгөө 44 настай тэрбээр хөгжмийн зах зээл дээрх хамгийн чадварлаг хүмүүсийн нэг яахын аргагүй мөн. 2014-2015 оны хооронд тэрээр 18 сая долларын ашигтай ажиллажээ. 1989 онд урлагт хөл тавьсан тэрээр өмнө нь deadmau5, Skylar Grey нартай хамтран ажиллаж байв.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 6

6. Avicii – 19 сая доллар

Тэрээр 2014-2015 оны хооронд 19 сая долларын орлого олсон бөгөөд ерөнхийдөө түүнийг өөрийн фенүүддээ хөгжмийн урлагийн бүхий л жанруудыг мэдрүүлэхийг хичээдэг гэж үзэж болох юм.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 7

5. Steve Aoki – 24 сая доллар

2015 он Америкийн электро, дабстепийн хааныг ивээсэн жил болж өнгөрлөө. Тэрээр өдөрт 3 удаа тоглож, нэг жилийн дотор 216 шоуг зохион байгуулжээ. Тэрээр өөрийн карьераа 1996 оноос эхлүүлсэн бөгөөд MSTRKRFT, The Bloody Beetroots зэрэг алдартнуудтай хамтарч байжээ.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 8

4. Skrillex – 24 сая доллар

Америкийн Дабстепийн хаан түүний 2015 оны орлого 24 сая долларт хүрчээ. Анхлан дуучин байсан тэрээр өөрийн сэтгэл татам ремиксүүдээ Youtube сайтад тавьснаар алдарт хүрсэн түүхтэй. Тэрээр амьд шоу болон OWSLA компанитай хамтран ажиллаж ихээхэн мөнгийг халаасалдаг юм.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 1

3. Tiesto – 36 сая доллар

Голландын алдарт DJ тэрээр өдгөө 46 настай бөгөөд дэлхийн алдарт Guess, 7UP-ийн рекламанд тоглодог бөгөөд Лас вегаст өөрийн тансаг харштай юм. Тэрээр жилийн дотор дэлхийг тойрч 100 гаруй шоу хийсэн ба түүний хувьд хамгийн гайхалтай мөч нь 2004 оны Афиний Олимпод өөрийн бүтээлээ толилуулсан үе байдаг гэнэ.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 9

2. David Guetta – 37 сая доллар

Өөрийн хөгжимдөө олон урсгал жанрыг хольж өгдөг дэлхийн хамгийн чадварлаг DJ нарын нэг тэрбээр өдгөө 48 настай хэдий ч асар их алдартай уран бүтээлч билээ. 2014 онд дуучин Рианна, Лэди Гага болон Бритни Спийрс нартай тойрон аялсан байдаг.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 10

1. Calvin Harris – 66 сая доллар

Шотландын ая зохиогч, продюссер, ремиксер манай жагсаалтыг тэргүүллээ. Тэрээр хөгжмийг 1999 оноос сонирхох болсон бөгөөд 16 жилийн нөр их хөдөлмөрөө үнэлүүлж дэлхийн хамгийн баян DJ болж чаджээ. Түүний бүтээлүүд электро хаус, ню-диско, данс-поп жанрынх байдаг.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 10 DJ 2

2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Munkhaldar

    2016/08/02 at 15:42

    DJ snake ?

  2. Sarantsog Sarantsog

    Sarantsog Sarantsog

    2016/08/02 at 17:42

    Hed gj bn.

  3. Б. Нямка

    Б. Нямка

    2016/08/02 at 19:20

    #arminvanbuuren haitsiin hud ym bishvv

  4. М. Батаа

    М. Батаа

    2016/08/02 at 23:30

    Murun Amartaivan 10 jiliin daraa jagsaaltiin 1 orooroi
    chadhagu bol tsonhiig chine hagalna shww :)

  5. Murun Amartaivan

    Murun Amartaivan

    2016/08/02 at 23:38

    aayaya thank you for inspiration bro!

  6. ggg

    2016/08/11 at 03:02

    dj snake yaachvaa

  7. Pack exe

    2017/02/19 at 14:08

    Hello to all, how is everything, I think every one is getting
    more from this web site, and your views are good for new viewers. http://www.webtoolmaster.com/de/index.htm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эрчүүдийн зайгаа барьдаг 10 төрлийн бүсгүй

Нөхөрт гарах хүсэл ганц бие бүсгүй хүн бүрт бий. Зарим нэг нь гэрлэх санал авсан бол зарим…