Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга

2

Эмэгтэйчүүд асар их хэмжээний мөнгийг үс арчилгааны бүтээгдэхүүн худалдан авахдаа зарцуулдаг хэдий ч үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох үндсэн аргуудыг тэр бүр мэддэггүй нь харамсалтай. Өндөр үнэтэй тос, шампунь хэрэглээд л сайхан үстэй болчихдоггүй юм байна.

Ингээд та бүхэндээ таны үсийг гайхалтай сайхан харагдахад тань туслах хэд хэдэн аргыг танилцуулья.

Зөв зохистой хооллох

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 1

Үсний эрүүл мэнд нь таны иддэг хоол хүнстэй шууд холбоотой байдаг. Хүний үсний бүтцийн 65%-ийг уураг дангаараа бүрдүүлдэг тул өдөр тутмынхаа хоол хүнсэнд уураг ихтэй бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. Ногоон навчит ургамал, буурцаг, ээдэм, загас, далайн бүтээгдэхүүн болон өөхгүй мах зэрэг нь маш их уургийг өөртөө агуулдаг.

Наргил модны самрын тосыг үсэндээ түрхэх

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 3

Массаж хийснээр цусны эргэлт тогтворждог. Үсэндээ наргил модны тосоор массаж хийснээр арьс болон үсэнд чийгшил өгдөг олон төрлийн витамин болон уургийг хуйханд шууд шингээж чадна. Хангалттай чийг авсан үс гоё сайхан бас бат бөх байх болно.

Үснийхээ үзүүрийг тогтмол тайрах

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 2

Логикгүй сонсогдож байж болох ч хэр олон удаа үснийхээ үзүүрийг тайрна төдий чинээ хурдан ургадаг нь үнэн ажээ. Үсний үзүүрийг байнга тайрснаар үс шингэрэхгүй бөгөөд хугарамтгай байхаа болино. Мэдээж хэрэг үсээ хэт богиносгож тайрах тухай яриагүй шүү, харин хэдхэн см-аар богиносгоход л хангалттай. Дор хаяж улиралдаа нэг удаа үсчинд ороод үснийхээ үзүүрийг тайруулчихдаг болоорой.

Үсээ өдөр бүр угаах хэрэггүй

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 5

Зарим эмэгтэйчүүд үсээ гоё байлгана гээд өдөр бүр угаадаг. Үнэн хэрэгтээ үс нь өөрөөсөө чийгшүүлэх бодис ялгаруулж байдаг бөгөөд өдөр бүр угааснаар байгалийн тос нь үгүй болж хугарч хуурайшиж эхэлдэг. 7 хоногт 3-4 удаа угаахыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна.

Хэт их самнахгүй байх

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 4

Үсийг байнга самнавал үсэнд сайн гэдэг буруу ойлголт шүү. Нэн ялангуяа үсээ нойтон байхад нь самнах огт хэрэггүй. Олон дахин самнаснаар үс унадаг болдог ба үсийг 5-10 минут л самнах нь зүйтэй юм.

Бага стресст

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 6

Их хэмжээний стресс нь үсний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Стресстэх тусам үс унаж, шингэрнэ. Үсээ сайн ургуулья, сайхан харагдья гэвэл стресстэхгүй байхыг хичээгээрэй. Йог болон бясалгалаар хичээллэсэн ч болно шүү дээ.

Дэрний уутаа соль

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 7

Богино хугацаанд сайхан үстэй больё гэвэл жижигхэн гэлтгүй энэ зөвлөгөөг дагаад нэг үзээрэй. Жишээлбэл та даавуун дэртэй бол торгомсог дэрээр солиход илүү үр дүн гарах болно. Зөөлөн учир үрэлт бараг үүсгэдэггүй талтай. Унтаж байх үед чинь үс ширэлдвэл үс ихээр унах болно гэдгийг битгий мартаарай.

Витамин уу

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 8

Хоол хүнснээсээ бид бүх төрлийн витаминыг авч чаддаггүй учир нэмэлтээр заавал хэрэглэх шаардлагатай. Эмчээс сайтар асууж байж мультивитамин сонгож уугаарай.

Байгалийн гаралтай үсний маскыг хэрэглэ

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 10

Гэртээ хийж болох олон төрлийн маск байдаг. Ийм төрлийн маскнууд нь чийгшүүлэх үйлчилгээ өндөртэй байдаг. Үсийг намирсан зөөлөн болгоод зогсохгүй үсний ургалтыг нэмэгдүүлж чаддаг. Тошлой, сонгины шүүс, кокосын сүү, зөгийн бал, лимон, авокадо, оливийн тосыг нийлүүлээд маск бэлдэж хэрэглээд үзээрэй.

Малгай байнга өмс

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 9

Малгай таны үсийг тоос шороо, элдэв бохирдол, салхи, бороо, нарнаас хамгаалж үсний өнгийг гялгар байлгахад туслах болно.

Ангижруулагч тогтмол хэрэглэ

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 12

Сайн ангижруулагч нь липид болон уургийг үсэнд шингээж, чийгшүүлэх үйлдэл үзүүлдэг бөгөөд ингэснээр үсний ургалт хурдасч, гялалзана.

Ус их уу

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 11

Ус их ууснаар бие дэх хорт бодис гадагшилж, биеийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Үсэнд биеийн ерөнхий байдал нөлөөлж байдаг учир ус сайн уух нь чухал ач холбогдолтой.

Үсээ хатаах гэж алчуураар боох хэрэггүй

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 14

Үсээ алчууранд боож хатаах нь эвтэйхэн байж болох хэдий ч, үсэнд төдийлөн сайн нөлөө үзүүлдэггүй ажээ. Нойтон үс нь туйлын эмзэг бөгөөд юм л бол хугарчих гээд байдаг сул талтай. Иймээс үсээ угаасныхаа дараа жирийн нөхцөлд хатаавал зохино.

Чанартай будаг хэрэглэ

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 13

Ихэнх үсний будаг өөртөө аммониум хэмээх химийн бодисыг агуулдаг бөгөөд үсний өнгийг гандааж, хуурайшуулдаг ажээ. Үсийг олон дахин будсанаар үсний уутанцар гэмтэж, энэ нь эргээд үс унамтгай болгоно. Бид таныг үсээ байгалийн гаралтай будгаар будахыг зөвлөж байна.

Халуун усанд үсээ бүү угаа

Таны үсийг намирсан зөөлөн, өтгөн болгох 15 арга 15

Халуун усаар үсээ угааснаар таны үс хагарамтгай, хатуу болно. Харин хүйтэн усаар угаавал зөөлөн, уян хатан болох болно.

47
ХөөрхөнХөөрхөн
11
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Хаку

    Г. Хаку

    2016/07/31 at 22:50

    Сш плс ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *