Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

1

Шэйх Мохаммед бин Рашид Ал Мактумын удаах хүү Эрхэмсэг ханхүү Хамдан бин Мохаммед Ал Мактумын ертөнцөд тавтай морил. Тэрээр спортын тамирчин, фото зурагчин бас жинхэнэ дэврүүн сэтгэлтэн хүн ажээ. Түүнийг өнөө цагийн Аладдин гэх бөгөөд дэлхий даяар хэдийн алдаршжээ. Түүний Инстаграмыг 4 сая орчим хүн байнга үзэж байдаг бөгөөд түүний үйлдэл бүрийг олон зуун охид бүсгүйчүүд мөрдөж байдаг ажээ. Түүний гайхалтай сайхан царай төрх, өгөөмөр зан чанарыг бишрэхгүй байхын аргагүй бөгөөд бидний мэдэхгүй олон сайн чанаруудтай нь одоо бүгдээрээ танилцацгаая.

Амьтдыг хайрлагч

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 1

Морьд бол түүний хамгийн дуртай зүйл юм. Тэрээр хувийн зүчээтэй төдийгүй өөрийн морьдоо олон улсын хэмжээний уралдаанд сойж улсынхаа нэрийг олон улсын тавцанд гаргадаг ажээ. Түүний амжилтуудаас дурьдвал 2014 онд Францад болсон Дэлхийн Морьтонгуудын тэмцээнээс алтан медаль хүртсэн. Тэрээр амьтны сайн сайхны төлөө хэд хэдэн буяны үйл ажиллагааг дэмжин оролдцог байна.

Хүн бүрийн төлөө зүтгэдэг

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 2

Түүний ажлын жагсаалтын тэргүүн эгнээнд бүх нийтийг хамарсан хүмүүнлэгийн үйлс болон хандивын ажил багтдаг.

Онцгой хэрэгцээ шаардлагатай хүмүүсийг дэмждэг

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 3

Ханхүү болсоноосоо хойш тэрбээр Дубайн аутизмын төвийн хүндэт ивээн тэтгэгч болжээ. Тэрбээр мөн хүүхдийн төлөөх сангуудын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог бөгөөд эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авч өгдөг ажээ.

Дэлхий нийтэд үргэлж нээлттэй

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 4

Ханхүүгийн сэтгэл дэлхий дээрх хүн нэг бүрийн төлөө цохилж байх шиг санагдана. Олон төрлийн спортын үйл ажиллагаа, жишээлбэл Над Ал Шеба зэрэг тэмцээн нь түүний ивээл дор жил бүр Дубай хотноо зохион байгуулагддаг бөгөөд тэрбээр үйл ажиллагаа бүхэн дээр л халуун дулаан инээмсэглэн тодруулан зогсдог нь түүний сайхан сэтгэлийн илрэл гэлтэй.

Гайхалтай зүйлсээс сургамж авдаг

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 5

Ханхүү өөрийг нь зорин ирж тусламж хүссэн хүмүүстэй цагийг өнгөрүүлдэг. Тэрбээр тэргэнцэртэй хүмүүстэй цуг сагсан бөмбөг тоглодог. “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүст боломж олговол тэд өөрсдийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мартаад бусад жирийн хүмүүсийн нэгэн адилаар өөрсдийгөө дайчлан зорилгынхоо төлөө зүтгэдэг. Тэдний өдөр тутмын хийдэг зүйлс нь надад урам зориг өгдөг бөгөөд би тэднийг хараад өөрийн эрхгүй хүн хичээн зүтгэх ёстой юм гэж боддог” гэж тэрээр хэлжээ.

Өдөр бүр баатарлаг үйл бүтээдэг

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 6

Ханхүү Дубайн спортын хороог даргалдаг. Түүний үндсэн үүргүүдийн нэг нь залуучуудад спортын ач холбогдлыг ойлгуулах явдал байдаг ажээ.

Идэвхитэй, энгийн бас урам зоригтой

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 7

Тэрээр ердийн амьдрал дээрээ туйлын энгийн нэгэн ажээ. Жирийн үед тэрээр спорт хувцас, бейсболын малгай л өмсдөг. Эдгээрээс гадна тэрээр олон төрлийн үйл ажиллагаа, жишээлбэл йогийн фестивал, жил бүр зохион байгуулагддаг Дубайн марафонд оролцдог ажээ.

Эерэг байхын үлгэр дуурайлал

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 8

Ханхүү өөрийнхөө спортын уран чадварыг цаг үргэлж бусдад харуулж байдаг. Спартан Дубайн уралдаанд оролцох ч түүний хувьд хялбархан зүйл л гэж мэд.

Залуу авьяастанг дэмждэг

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 9

Тэрээр фото зурганд бүхий л амьдралаа зориулдаг нэгэн. Тэр ч байтугай Хамданы Олон улсын фото зургийн уралдааныг өөрөө санаачилжээ. Уралдааны шагналын сан 400 мянган ам доллар бөгөөд шагналын сан нь урьд хожид байгаагүй их ажээ. Ханхүү фото зургийг ирээдүйд хүргэх замыг гэрэлтүүлэгч итгэл найдварын оч хэмээн үздэг байна.

Дэлхий дээрх хамгийн боломжийн гоонь эр

Дубайн ханхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? 10

Дубайн эзэн хаан болох тэрбээр зөвхөн алдар хүндийн оргилд гарч, олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж, буяны үйл ажиллагаа явуулж, спортоор хичээллээд байдаггүй. Тэрбээр даруухан, ухаалаг, сайхан ааш зантай хүн юм. Тэр бол төгс ханхүү.

Ханхүүг өдгөө ч гэсэн ганц бие гэдгийг нь дурьдсан билүү?

11
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. SIKA

    2016/07/29 at 10:57

    АРАВ ОРОН ҮНЭН ГОЁ ЮМАА МОНГОЛ ХЭЗЭЭ ИЙМ БОЛОХ БОЛ ГЭЖ САНАА АЛДААЛ СУУЖ БАЙНА,,,,,ГЭХДЭЭ БОЛНО БИ БҮТЭЭНЭЭ, БИД БҮТЭЭНЭЭ.

  2. Анарти

    Анарти 'Т

    2016/07/29 at 12:36

    Ss plz

  3. зочин

    2016/07/29 at 13:12

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ЧАНХ ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ГАЛ ЗУУХ ТУСДАА 1 ӨРӨӨ БАЙРЫГ УДААН ХУГАЦААГААР ХӨЛСЛҮҮЛНЭ.88229121

  4. Baatar Sarantsetseg

    Baatar Sarantsetseg

    2016/07/29 at 13:49

    Munadag yumaa

  5. Зочин

    2016/07/29 at 21:48

    shaa shaa pizda. ene bol zvgeer l sensatsi. bvhiil aldartai gegdeh hvmvvs martdagdahgvin tuld eswel uuriiguu ilvv aldart hvrgehiin tuld. Ternees jinhene baatar hvmvvs chini engiin amidrald adil hvnd nuhtsuluus sain saihniig hiideg. eden shig mungutei garuud zvgeer l bitgii shaa shaa pizdaa MGLchuudiin tarhiig ugaah yumaa olj yadhiin. yadaj bhad tengvvd ni tedniig bishrehii pizdaa almas gej.

  6. Зочин

    2016/08/03 at 15:48

    muslimud ch dee medehguiee

  7. http://Aismartsystems.com/index.php/k2-categories/item/138-security-and-safety/138-security-and-safety.html?limit=10&start=20

    2016/09/28 at 17:06

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *