Нүдний хараа сайжруулах дасгал

0

Нүдний хараа нь нүдний эргэн тойрон байгаа булчингаас шууд хамааралтай гэж нүдний эмч хэлж байсан юм. Булчингуудыг ажиллуулах ёстойг хүн болгон мэднэ. Нүдний дасгалыг өглөө сэрээд эсвэл орой унтахаасаа өмнө хийвэл илүү үр дүнтэй гэжээ. Дасгал болгоныг 5 удаа хийх бөгөөд аажмаар давтамжийг нэмнэ. Дасгалыг огцом хийхгүй, аажим зөөлөн гүйцэтгэнэ. Дасгал хооронд амрахдаа нүдээ анивчуулаарай. Дасгалыг нүдний шил болон линзгүйгээр хийнэ. Хараагаа сайжруулахын тулд та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Нэгдүгээр дасгал. Цонхоор хар

Цонхон дээр ямар нэгэн зүйлээр цэг тавь. Цонхноос цааш харагдах алсын барааг хэдэн секунд ширтээд цонхонд тэмдэглэсэн цэг рүү хараагаа аажим шилжүүлнэ. Дасгалыг аажим хүндрүүлж алсын бараагаа бүр цааш болгоно.

Хоёрдугаар дасгал. Иллэг

“Айж буй” байдлаар харна. 5 секунд энэ байрлалдаа байлгаад дараа нь нүдээ томоор нээ. Дасгалыг 10 удаа давтана.

Гуравдугаар дасгал. Усан иллэг

Өглөө, оройдоо нүдээ усаар шавшиж бай. Өглөөдөө бүлээн усаар дараа нь хүйтэн усаар шавшина. Харин унтахаасаа өмнө эсрэгээр буюу эхлээд хүйтэн, дараа нь бүлээн усаар шавшина.

Дөрөвдүгээр дасгал. Зураг зурах

Нүдээ аниад 3-5 минутын дараа хийсвэрээр нүдээрээ сайхан зураг зур. Бүлээн алгаараа нүдээ аажуухан дараад зургаа зурвал илүү үр дүнд хүрнэ.

Тавдугаар дасгал. Нүдээрээ буудах

  • Эхлээд нүдээрээ дээш хараад дараа нь шууд доош харна
  • Цагийн зүүний дагуу нүдээ эргүүлээд дараа нь эсрэгээр нь эргэлдүүлнэ
  • Нүдээрээ дөрвөлжин зурна
  • Нүдээ хагас тойрог байдлаар эргүүлнэ, ээлжлэн дасгалыг хийнэ
  • Нүдээрээ ромб зурна
  • S үсгийг өөр өөр өнцгөөс харна
  • Хамрынхаа үзүүрийг харах гэж оролдоорой
  • Эрвээхийний далавч шиг нүдээ анивчуулна
6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Batka Batka

    Batka Batka

    2016/07/26 at 11:34

  2. Batka Batka

    Batka Batka

    2016/07/26 at 11:34

  3. Batka Batka

    Batka Batka

    2016/07/26 at 11:36

    Tyyhrufudufyyyuuuuuuruujjjfhjrcujr_o

  4. Osokhoo Osokhoo

    Osokhoo Osokhoo

    2016/07/29 at 11:54

    Б. Болормаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *