Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино

2

Жүжигчин бүтээж буй дүрдээ орох тэр л агшинг гайхамшиг гэнэ. Дүрдээ тохирсон жүжигчингүйгээр тухайн кино үзэгч олны сонирхолыг татаж чадахгүй. Эгзэгтэй үед нь жүжигчнийг сольж дүрийг бүтээсэн кинонуудаас та бүхэнд танилцуулж байна.

15. Анжелина Жоли – The Gravity

Оскарын шагнал авсан уг бүтээл анхлан Анжелина Жолид дүр бүтээх санал тавьж байв, харин хамтрагч нисгэгчийн дүрийг бага Роберт Даунид санал болгожээ. Жоли ч шахуу ажлын хуваарьтай байснаас гадна үнэ хөлсөн дээрээ тохироогүй тул төслийг орхив, найруулагч нар шинэ хүн хайсаар Сандра Буллок дээр тогтжээ. Төд удалгүй Дауни ч төслийг орхиж, оронд нь Жорж Клуни тоглох болсон байна.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 1

14. Аннет Бенинг – Batman Returns

Мишель Пфайфер “Cat Woman” кинонд талархах ёстой, чухам энэ кино л түүнийг алдартай болгосон юм. Энэ дүрийг түүнд шууд санал болгоогүй ээ, анхлан дүрийг Оскарын шагналт Аннет Бенингд санал болгосон байв. Жүжигчин бүсгүй зураг авалт эхлэхийн өмнөхөн жирэмсэн болсон тул найруулагч нар тохирох өөр жүжигчний эрэлд гарчээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 2

13. Бетт Мидлер – Sister Act

Энэ дүр жүжигчин Вупи Волдбергийг аварсан юм – энэ л кино жүжигчин бүсгүйг хоёрдугаар зэргийн жүжигчнээс дээш татаж чаджээ. Жүжигчний хошин шог, чадварлаг жүжиглэлт нь киног бүрэн инээдмийн кино болгоход ч хувь нэмрээ маргаангүй оруулсан. Киноны зураг авалт эхлэх үед найруулагч нарын толгойд ганц л жүжигчний нэр эргэлдээд байв – Бетт Мидлер. Бетт тэр үед алдартай байсан бөгөөд шүтэн бишрэгчид нь өөрийгөө гэлэнмаагийн дүрд орсныг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байх гэж эмээсэн тул төслийг дундаас нь орхижээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 3

12. Крис Фарли – Shrek

Зарим тохиолдолд золгүй байдал гарснаас болж жүжигчнийг солих хэрэг гардаг. “Шрек”-ийн Крис Фарли ийм учраас солигдсон юм. Анхны санаагаар бол бидний мэдэх Шрек тэс өөр байлаа: илүү зөөлөн сэтгэлтэй, рыцарь болох мөрөөдөлтэй. Крис Фарли дуу оруулахад яг тохирч байсан хэдий ч хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээсээ болж нас баржээ. Оронд нь Майк Майерс ирж, Шрекийн дүрийг дахин шинэчлэх хэрэг гарав.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 4

11. Том Селлек – Indiana Jones

Хэрвээ анхны санал болгосон жүжигчин нь дүрийг бүтээсэн бол гэж төсөөлөөд ч хэрэггүй биз, аймшиг байх байсан болов уу. Домогт Индиан Жонсын дүрийг бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн Харрисон Форд бүтээгээгүй бол кино хаашаа эргэх байсан бэ? Индигийн дүрийг анхлан Том Селлект санал болгосон байв, аз болж жүжигчин яг тэр мөчид түүнд санал болгосон байсан олон ангит киног сонгожээ. Өтгөн сахалтай, хавайн цамц өмссөн Индиан Жонс гээд төсөөл дөө?

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 5

10. Леонардо ДиКаприо – American Psycho

Найруулагч Мэри Хэррон анхлан Патрик Бэйтмэний дүрд ганц Кристиан Бэйл тохирно гэж харж байлаа. Харин продюссерууд Леонардо ДиКаприог тоглуулах хүсэлтэй байв. Хэррон санал нийлээгүй тул төслийг орхиж оронд нь Оливер Стоун ирэв. Кино зураг авалт эхлэх бэлтгэл ажил бараг хангагдаж дуусах үеэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага киноны сэдвийг буруушааж эсэргүүцэл илэрхийлж эхэлжээ. Уг дүр өөрийнх нь нэр хүндэд муугаар нөлөөлж болзошгүй гэж үзсэн ДиКаприо төслийг орхих болсноо мэдэгдэв, удалгүй найруулагч Стоун ч явав. Хэррон эргэн ирж төсөлд Бэйлийг урьжээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 6

9. Николь Кидман – Mr. & Mrs. Smith

Гэр бүлийн хосууд уг кинонд цугтаа тоглохгүй байх магадлалтай байсан юм, анхлан эхнэрийн дүрийг Николь Кидманд санал болгосон, харин нөхрийн дүрийг Жонни Депп-д санал болгосон байв. Депп төслийг орхиход оронд нь Питт ирсэн, харин Кидман өөр кинонд тоглох болж яваад өгөв. Пит хэсэг хугацаанд төслийг орхисон юм, эхнэрийн дүрийг бүтээх саналыг Жолид тавихад Пит эргэн иржээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 7

8. Райан Гослинг – The Lovely Bones

Питер Жексон алдарт “The Lovely Bones” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохдоо өрхийн тэргүүний дүрд Райан Гослингийг урьсан. Жүжигчин саналыг хүлээн авч “эцэг хүн” шиг харагдахын тулд жингээ ч нэмэв, харин шинэ төрх Жексонд таалагдсангүй. Гол дүрийг Марк Уолбергт санал болгожээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 8

7. Харви Кейтель – Apocalypse Now

Дайны үеийн кино хийх үеэр Френсис Форд Коппола маш их бэрхшээлтэй тулгарч байв – тайфун зураг авалтын талбайг байнга эвдэнэ, Марлон Брандо хэлсэн болгонд нь зөрүүдэлж хамтран ажиллахаас татгалзаж байв. Оронд нь урьсан хүмүүс татгалзсан хариу өгсөөр, үүнд Роберт Редфорд, Жек Николсон, Аль Пачино нар орно. Копполед Харви Кейтелээс өөр сонголт үлдсэнгүй. Харамсалтай нь Кейтель тус дүрд тохирохгүй болохыг Коппола ойлгож оронд нь Мартин Шинийг урьжээ. Мартин Шин зураг авалтад орсноос хэдэн долоо хоногийн дараанаас зүрх нь өвдөж зураг авалтыг хэсэг хугацаанд хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 9

6. Стюарт Таунсенд – The Lord of the Rings

Стюарт Таунсенд Холливудын хамгийн азгүй жүжигчин байх гэмээр. Түүний бүтээсэн гол дүрүүдтэй кино болгон кассын орлогоороо доогуур ордог юм. Нэгэн өдөр түүнд аз гийх шиг болов, Питер Жексон түүнийг Арагорны дүрийг бүтээх урилга хүргүүлжээ. Таунсенд зураг авалтанд хэдэн сараар бэлдэж зураг авалт дөнгөж эхлээд байхад Арагорн илүү ахимаг харагдах ёстой гэдгийг Питер ухаарав. Таунсенд ганзага хоосон буцаж оронд нь Вигго Мортенсен иржээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 10

5. Дугрей Скотт – X-Men

Амьдралыг тань орвонгоор нь эргүүлэх сонголт хийх үе байдаг. Шотландын жүжигчин Дугрей Скотын хувьд ийм л юм болсон юм, “Mission Impossible 2”-ын муу дүрийг бүтээх эсвэл дэлгэцийн шинэ бүтээл болох “X-Men”-ийн Wolverine-ий дүрийг бүтээх. Скотт тэр үед Том Крузийг дагахаар шийдэж, харин Сингер шинэ бүтээлдээ өөр жүжигчин олох хэрэг болов. Тэр үед алдарт гараагүй байсан Хью Жекманыг сонгов. Тэр цагаас Жекман алдарт гарч эхэлсэн бол Скоттын алдар нэр унажээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 11

4. Саманта Мортон – Her

Киноны зураг авалт эхэлсний дараа найруулагч болон продюсерууд жүжигчний сонголтондоо алдаа гаргаснаа ухаарах үе бий. Ганц бие эр нэгэн үйлдлийн системд дурлажээ. Уг үйлдлийн системийг Саманта гэнэ, дууг нь Мортон оруулжээ. Эхний зураг авалтаас найруулагч үзэж суугаад Мортоны дуу хоолой Самантад тохирохгүй болохыг ойлгож өөрчлөхөөр шийджээ. Скарлетт Йохансан уригдаж шинээр дуу оруулсан юм.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 12

3. Сильвестр Сталлоне – Beverly Hills Cop

Эдди Мерфигүйгээр энэ киног төсөөлж чадахгүй байгаа биз? Сталлоне гол дүрийг бүтээхээр бэлтгэгдэж кино зохиолтойгоо танилцаж байхдаа өөртөө тааруулан зарим нэг засвар оруулжээ, инээдтэй бүх хэсгийг авч хаясан байв. Тэгээд ч болоогүй, тэд үнэ хөлсөн дээрээ тохирч чадаагүй тул Мерфиг урьж тоглуулахаар болов. Кино зохиолоо ч анхны байдлаар нь болгож инээдмийн киногоо бүтээжээ.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 13

2. Криспин Гловер – Back to the Future

Алдарт цуврал кино бүтээхэд бас л их жүжигчин солигдож нааш цааш болцгоов. Крислин Гловерт санал болгосон дүр болох Жорж Макфлайн дүрийг бүтээхээр эргэж ирэв. Гловер ч маш өндөр хөлс нэхэж эхэлсэн бөгөөд хөлсөн дээрээ тохиролцож чадаагүй учраас төслийг орхив. Энэ тохиолдолд орны жүжигчнийг олох хэрэгтэй болдог, харин аз болж кино бүтээгчид ажлаа хөнгөвчлөх арга олжээ: урьд нь авсан байсан зургаа ашиглах, зарим үед нь адилхан төрхтэй жүжигчин тоглуулах…

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 14

1. Эрик Шольц – Back to the Future

Уг кино бол сонгодог кино, үеийн үед сонирхон үзсээр л байна. Марти Макфлайн дүрийг бүтээсэн Майкл Жей Фоксын гавьяа ч үүнд бий. Гол дүрийн залуугийн дүрийг Эрик Шольф бүтээхээр яригдаж түүнтэй зураг авалт ч эхэлсэн байсан юм. Зураг авалтын үеэр Земекис болон Спилберг нар түүнийг дүрдээ хэтэрхий нухацтай хандаад байгааг анзаарсан тул өөрчлөхөөр шийдэж Фокс руу утас цохив.

Эцсийн мөчид жүжигчид нь солигдсон 15 алдартай кино 15

5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Kiki Waka

    Kiki Waka

    2016/07/22 at 21:21

    Ss

  2. Odgerel Bold

    Odgerel Bold

    2016/07/23 at 02:22

    Temuujin Enkhtaivan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *