Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл

1

Хүний оюун санаанд зөгнөл байдлаар явж байгаа шинжлэх ухааны маш олон төрлүүд бий. Эдгээр төрлүүдийн зарим нь үнэхээр хий хоосон зөгнөл байх бол зарим нэг нь бидний бодит амьдралтай ямар нэгэн холбоотой. Та бүхэнд тунд удахгүй бодитой болох магадлалтай 15 зөгнөлт технологийг танилцуулж байна.

15. Сэтгэлзүйд нэвтрэх технологи

Эрдэмтэд хүний тархийг судлах тусам мэдрэлийн системийн талаар ихийг мэдэх болж хүний сэтгэлзүйг удирдах боломжтой болох ажээ. Далдын хүч агуулдаг хүмүүс (экстрасианс, йогчид) хүний тархинаас авсан мэдээллийг боловсруулсны үндсэн дээр энэхүү технологи хэрэгжих боломжтой гэж үзэж байна.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 1

14. Цахилгаан талбай

Дэлхий дахинд хамгийн сүүлийн үеийн зэр зэвсэг хэрэгтэйгээс гадна өөрийгөө хамгаалах чадвар хэрэгтэй болоод байна. Орон орны эрдэмтэд нэгдэн агаарын довтолгооноос хамгаалах цахилгаан орон зайг үүсгэх тал дээр ажиллаж байна. Энэ тийм чухал гэж үү? Агаараас эсэргүүцэх зэвсэг одоогоор найдвартайд тооцогдохгүй байгаа ажээ.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 15

13. Хянаж болдог зүүд

Зарим нэг хүмүүс зүүдээ хянаж, удирдаж чаддаг. Харин зарим нэг нь насан туршдаа хянахаар оролддог. Эрдэмтдийн нэгэн шинэ нээлт: тусгайлан зохион бүтээсэн малгайг толгойдоо углахад тархинд унтаж байна гэсэн дохио өгөх бөгөөд зүүдэлж эхлэх ажээ. Уг төхөөрөмжийг хүний эрүүл мэндэд хоргүй гэж зохион бүтээгчид батлаад байгаа.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 2

12. Имплант

Имплантыг хэд хэдэн тохиолдолд хэрэглэх боломжтой – хүний биеийн хүчийг нэмэх гэж эсвэл дутуу эрхтэнг орлох зорилгоор. Жирийн хүн аугуу хүчтэн болох бүрэн боломжтой болох ажээ. Юуны түрүүнд, дутуу эрхтэнг орлох тал дээр анагаахын шинжлэх ухаан эрчимтэй ажиллаж байна.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 3

11. Акрологи

Акрологи – “архитектур” болон “экологи” гэсэн үгнээс гаралтай. Байгаль орчныг агуулсан барилга байгууламжийг ойлгоно. Экологид ээлтэй барилга байгууламжийг сүндэрлүүлснээр олон хүнийг орон гэртэй болгоно, уг барилга нь өөрөө цахилгааны эх үүсвэртэй, хүчилтөрөгчийг ялгаруулах боломжтой. Энэ нь байгаль дэлхий бохирдож байгаа өнөө үед хамгийн зөв шийдэл байж болно.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 4

10. Ой санамжаа засварлах

Неврологчдын саяханы нэг судалгаагаар хүмүүс ой санамжаа үе үе сэргээн засварлах хэрэгтэй, эс бөгөөс юу ч санахаа болино гэдгийг тогтоосон. Мөн муу зүйлийг сайхан санаа сэтгэлтэй байхдаа эргэж дурсвал тэр муу бодол нь сайхан зүйл болон тархинд үлддэг гэжээ. Энэ нээлтээр бол хүн өмнөх ой дурсамжаа засварлаж болох ажээ.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 5

9. Гэрлэн сэлэм

Тийм ээ, яг л “Оддын дайн”-ы сэлэм. Гэрлийн хугарал болон фотоныг ашиглан шинэ төрлийн матер гаргахад эрдэмтэд тун ойрхон байна. Энэ технологийг ашиглаад гэрлийн кристал үүсгэж болно. Тун удахгүй Дарт Вейдерийн гэрэлт сэлэмтэй болох нь ээ.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 6

8. “Хиймэл” хүн

Шинжлэх ухаан хүнийг хиймэл аргаар бүтээх тал дээр олон жил ажиллаж байгаа. 2016 онд эрдэмтэд хиймэл аргаар амьд булчинг гаргаж чадсан. Ирээдүйд генетикийн ямар нэг доголдолгүй хүнийг хиймлээр гаргаж авахын тулд эрдэмтэд ажилласаар байна. Хиймлээр гаргаж авсан хүмүүс нь биднийхээ эсрэг босохгүй байгаасай л гэж залбирах үлдэх нь.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 14

7. Үхэгсдийг эргэж амилуулна

Эрдэмтэд зомби бий болгох гээгүй ээ. Крио-хөлдөөх аргаар хүний амьд эсийг хэвээр нь хадгалах боломжтой гэж эрдэмтэд үзээд байгаа юм. Жишээ нь, найдваргүй өвчтөнийг анагаах аргыг нээтэл түр “хөлдөөж” болно. Ингэснээр тухайн өвчтөнийг аварч чадна гэж итгэж байгаа ажээ.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 8

6. Хар нүхийг бий болгох

Стивен Хокингийн онолыг нотлохын тулд физикч Жефф Стйенхауэр өөрийн лабораторидоо жижиг хар нүхийг дуу шуугианы давалгаа ашиглан бий болгожээ. Туршилтыг сайтар судлах шаардлагатай байгаа бөгөөд хэрвээ Стейнхауэрын туршилт амжилттай нь нотлогдвол тэрээр Нобелийн шагналтан болох нь дамжиггүй.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 7

5. Динозаврыг клон байдлаар гаргаж авна

Устаж үгүй болсон ан амьтныг клоны аргаар бүтээнэ гэж олон жил ярьж байгаа. Бага ч гэсэн хэрэгжсэн гэж хэлж болно: тахиа, матар, гүрвэл зэргийн ДНК-г өөрчилж динозаврыг клон байдлаар гаргаж авах тун дөхөөд байгаа. Уг амьтны эд эрхтнийг тус бүрээр нь өөрчлөх үлдээд байгаа бөгөөд тун удахгүй та тэжээмэл динозавртай болно.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 9

4. Шингэн сум үл нэвтрүүлэх хантааз

2010 оноос эхлэн Польшийн хэсэг эрдэмтэд шингэн сум үл нэвтрэх хантааз бүтээхээр ажиллаж байгаа юм. Уг материал нь байнга хэлбэрээ өөрчилж чадахгүй ч гэсэн, нэг орсон хэлбэрээ бэхжүүлж хадгална. Одоогоор сум үл нэвтрэх шингэн хантааз өмссөн хүн сумыг нэвтрүүлэхгүй хэдий ч маш их өвчин мэдэрч байгаа бололтой. Үүн дээрээ эрдэмтэд ажилласаар байна.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 10

3. Хувийн голограм төхөөрөмж

“Star Trek” кино дээр гардаг уг зөгнөлийг тун удахгүй бодит болгох бололтой, холын зайд байгаа хүнтэй харилцахдаа нүүрийг нь хараад ярьдаг болно. Мэдээлэл, харилцаа холбооны компаниуд энэхүү дэвшилтэт технологийг бодит болгохыг үнэхээр хүсэж үүн дээр ажиллаж байгаа бөгөөд таны утасны цэнэгийг унагаахгүйгээр боловсруулахаар хичээж байна. Ойрын 5 жилийн дараа удахгүй нүүр нүүрээ харж ярилцах бололтой.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 11

2. Үл үзэгдэх хүн

Рочестерийн их сургуулийн эрдэмтэд далдлах технологи дээр дагнан ажиллаж байгаа юм. Тэдний нэг нээлт бол: линз, үүн дээр тусах гэрлийн хугарлын тусламжтайгаар хүн үл үзэгдэгч болж болно.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 12

1. Лазер буу

2016 оны 3-р сард АНУ лазер буу хийхэд тун ойрхон болоод байгаагаа мэдэгдсэн, 2023 он гэхэд үйлдвэрлэх магадлалтайгаа ч мэдэгдээд авсан. Ганц АНУ бус Хятад, Орос, Их Британи, Герман зэрэг улс орнуудын эрдэмтэд ажилласаар байна. “Лазерийн уралдаан”-нд хэн түрүүлэхийг мэдэх л үлдлээ.

Тун удахгүй бидний амьдралын нэг хэсэг болох шинжлэх ухааны 15 зөгнөл 13

16
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. сш

  2. Bolor-Erdene Batbaatar

    Bolor-Erdene Batbaatar

    2016/07/21 at 13:51

    Сш

  3. hhhhhhhhhh

    2016/07/21 at 14:09

    Sum vl nebtreh shingen hantaaz hiigdwel araas ni Sum vl nebtreh shingen hantaaziig nebtleh sum neegdene. Ene chin l zebsgiin bizness genlee haha

  4. Алберт

    Алберт' Эйнштейн

    2016/07/21 at 15:07

    Сш

  5. А. Чинбаа

    А. Чинбаа

    2016/07/21 at 21:43

    ss

  6. Храсава Юи

    Храсава Юи

    2016/07/21 at 22:45

    ss

  7. Khadaan

    2016/07/22 at 20:29

    har nuh bol arai2 delhiig sonoh ni dutjildee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *