Цэцэрлэгээ арчлах 15 ашигтай зөвлөгөө

0

Зун цаг хамгийн гайхамшигтай улирал. Харин цэцэрлэгчдийн хувьд өөрсдийн цэцэрлэгтээ анхаарал тавих хамгийн тохиромжтой цаг юм. Цэцэрлэгч бүрт хэрэг болох дараах ер бусын санаануудыг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.

1. Гадил жимс сарнайн хамгийн сайн найз гэдгийг хэн бүхэн мэдэх билээ. Гадилаас илүү сарнайн бутны бордоог хаанаас ч олж чадахгүй байх. Гадилын хальсыг зүсээд сарнайн үндсэн дээр тавиарай.

2. Хэрэв танд ийм савтай ургамал байдаг бол энэ аргыг хэрэглээрэй. Энэ аргаар хамгийн хуурай зуныг ч даван туулж болно. Цаас аваад чанга мушгиж ороогоод нэг төгсгөлийг нь устай саванд нөгөө төгсгөлийг нь шороонд суулгаарай.

Цэцэрлэгээ арчлах 15 ашигтай зөвлөгөө 1

3. Өлгөдөг гоёлын цэцэг арчилдаг хүмүүс тэднийг хэрхэн хурдан хатдагийг сайн мэднэ. Үүний эсрэг нэгэн нууц арга бий: хүүхдийн живхэн дээр цэцгээ тавиад дээр нь шороогоо асгана. Ингэснээр чийгээ илүү удаан хадгалах болно.

4. Хэрэв та гүзээлзгэний их ургац хураахыг хүсэж байгаа бол гүзээлзгэний талбайгаа шилмүүсээр хучаарай. Шилмүүс хамгийн тохиромжтой бөгөөд тайрсан өвс, зэрлэг ургамлаар ч хучиж болно. Хучлага нь чийгийг сайн хадгалахаас гадна шавьжнаас маш сайн хамгаалах болно.

5. Ногооны талбайгаа амьтдаас хамгаалахын тулд танд ердөө хуванцар сэрээ хэрэг болно. Сэрээний үзүүрийг дээж харуулж газарт зоогоод шатрын нүдний дарааллаар байрлуулаарай.

Цэцэрлэгээ арчлах 15 ашигтай зөвлөгөө 2

6. Хогийн ургамлаас салахын тулд өөрийн гараар гэртээ тусгай шингэн хийгээрэй (4 л уксус, 250 гр хоолны давс, 1 хоолны халбага аяга таваг угаагч шингэн). Халуун өдөр цацаж хэрэглэнэ. Гарт хүргэхээс болгоомжлоорой!

7. Хэрэв зун тийм ч дулаахан биш байгаа бол таны улаан лоолинд жижигхэн хүлэмж хэрэг болно. Маш энгийн арга бий: хэдхэн мөчир авч газар зоогоод хүнсний скотчоор орооход тав тухтай дулаан хүлэмж бий болно.

8. Түүдэг унтарсны дараа үлдсэн үнсийг битгий хаяарай. Үнс маш сайн бордоо болж өгдөг. Жишээ нь хүйтэн, хуурай зун хаш болон перцэнд маш сайн бордоо болох болно.

9. Газар болон агаарын температур хэтэрхий бага байгаа бол ийм жижигхэн хүлэмжийн суулгацыг хийгээрэй.

Цэцэрлэгээ арчлах 15 ашигтай зөвлөгөө 3

10. Хэрэв гар доор цэцэг услагч байхгүй бол энгийн хуванцар сав ашиглаад хийж болно: саваа шланганд холбоод шөвгөөр цоолоорой. Харин хүүхдүүд дуртайяа тоглож усан оргилуур дээгүүр үсрэх болно.

11. Нэг наст болон бусад ямар нэг цэцгээ шинэ сортоор солихыг хүсвэл саванд суулгаад үрслүүлбэл хялбар байх болно.

12. Модны суулгацаа хатаахгүйн тулд усалгаандаа анхаар: жирийн лонх аваад усаар дүүргэж доош харуулж суулгаарай.

Цэцэрлэгээ арчлах 15 ашигтай зөвлөгөө 4

13. Үр ургуулах нэгэн хялбархан арга бий: гурил, усыг 1:3-ын харьцаатай аваад зуурмаг бэлтгэ. Ороосон нойлын цаасан дээр 5 см тутамд зуурмагаас нэг дусаагаад үрээ дотор нь хийнэ. Дараа нь цаасаа буцааж ороогоод хэд хоног байлгаарай.

14. Суулгацыг өндөгний хальсанд суулгаж ургуулбал тохиромжтой. Суулгах үед үндэс гэмтэхгүйгээс гадна өндөгний хальс сайн бордоо болж чадна. Нэмж хэлэхэд өндөгний хальсыг нухаад савтай шороон дээрээ тавьж болно.

Цэцэрлэгээ арчлах 15 ашигтай зөвлөгөө 5

15. Халуун нартай өдөр ажиллахдаа гарын арьсаа түлэгдэхээс хамгаалах нэгэн арга бий: 100 мл 3% устөрөгчийн хэт ислийг 10-20 мл аммонийн спирт, дурын аяга таваг угаагч дээр нэмнэ. Бэлтгэсэн холимогтоо гараа дүрээрэй. Гар дээрх бүх хар хагарлууд арилах ба танд одоо зөвхөн гараа савангаар угааж чийгшүүлэгч тос түрхэх л үлдлээ.

4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Миний Эрдэнэ

    Миний Эрдэнэ

    2016/07/17 at 20:44

    Tanai site-ruu orj bolohgui bnaaa

  2. Bayasaa Bayasuuk

    Bayasaa Bayasuuk

    2016/07/17 at 23:29

    Urnaa Luvsan

  3. Enkhtuya Badamsumbuu

    Enkhtuya Badamsumbuu

    2016/07/20 at 19:25

    баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *