Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ?

1

Эр хүн эсрэг хүйстэндээ таалагдахын тулд түүхийн явцад маш олон зүйлийг хийсэн байдаг. Шаардлагатай үед эршүүд, илүү тачаангуй болж аль эсвэл замбараагүй харагдахыг хичээдэг байсан юм. Ингэхдээ тэд үсээ янзалж, сахлаа ургуулж мөн биеэ чангалдаг байжээ.

1900-аад он

Хүчтэнүүдийн үе

Южин Сэндоу-гийн үзүүлбэрүүдийг үзэх нь эмэгтэйчүүдийн хувьд 60-аад оны үед Битлзийн тоглолт үзэхтэй л адил байдаг байв.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 1

1910-аад он

Хээнцэр байдал

Дэлхийн нэгдүгээр дайны үед хоёр тийш салаалсан сахал эр хүнийг тодорхойлдог зүйлүүдийн нэг байсан юм.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 2

1920-иод он

Долоолгуулсан мэт үсний засалт мөн гунигтай харц

Дуугүй кино урлагийн од болох Рудольф Валентиног хүн бүхэн магтан биширдэг байсан байна. Тиймдээ ч түүнтэй төстэй харагдах хэн ч байсан сайхан зүстэй гэгддэг байж.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 3

1930-аад он

Сахал

Хэдэн арван жилийн турш алдартай жүжигчид мөн дуучид сайхан гэдэг үгийг тодорхойлж ирсэн. Тэгвэл 1930-аад оны үед харандаагаар зурсан мэт сахалтай Кларк Гейблс бүхний дээр байжээ.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 4

1940-өөд он

Эр зоригтнууд

Дайны үед цэргүүд яаж харагдах ёстой байсан, яг тэр л дүр төрх тухайн үед алдартай байсан байна. Ширүүн, эрэлхэг, ямар ч сахалгүй.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 5

1950-иад он

Ил тод тачаангуй байдал

50-иад он бол рокабилли стиль мөн өндөр дур булаам эрчүүдийн эрин үе байсан юм. Тэдний хамгийн тод жишээ бол Элвис Пресли юм.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 6

Босогчийн онгод

Түүнчлэн 50-иад онд арьсан хүрэм өмсөж, мотоцикл хөлөглөсөн Марлон Брандо олон залуусыг араасаа дагуулсан байдаг.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 7

1960-аад он

Нэвт сүлбэх харц

Энэ үед Ален Делон анхаарлын төвд байсан юм. Түүний хүүхдэрхүү царай, борлосон ханхар бие мөн цоо ширтэх харц эмэгтэйчүүдийн сэтгэлийг булааж байсан байна.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 8

Өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө

Жим Моррисон “The Doors”-ын нүүр царай. Түүний гүн утгатай дуунууд, бусдыг өөртөө татах чадвар нь ямар ч охиныг уйлуулж, хайлуулдаг байсан юм.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 9

1970-аад он

Төмөр өргөх

Хиппи хөдөлгөөн өргөжин тэлж, эрчүүд эмэгтэйчүүдээс ялгагдахгүй болж эхэлж байсан тэр мөчид Арнольд Шварцнеггер “Ноён Олимп”-ын аваргаар 6 дахь удаагаа тодорч байсан юм. Эрчүүд атаархаж, эмэгтэйчүүд биеэ барьж дийлдэггүй байв.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 10

1980-аад он

Спортлог бие

Тухайн үед гарч байсан “Малбугийн аврагчид” цуврал гарснаас хойш эрүүл чийрэг биетэй эрчүүд моодонд орсон байна.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 11

1990-ээд он

Гранж урсгал

90-ээд онд гранж рок урсгал гарч ирснээр юу өмсөх, яаж харагдахдаа огт санаа тавьдаггүй шинэ үе гарч ирсэн юм. Хамгийн тод жишээ бол Курт Кобейн. Тэр хэдий замбараагүй харагдаж байсан ч түүний төрх үргэлж сайхан байдаг байсан юм.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 12

2000 он

Метросексуал мянган

Дэвид Бекхэм – хэвлийн 6 булчин, үнэтэй хувцас, цэгцтэй үсний засалт. Энэ л шинэ мянганы эхлэл байсан юм.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 13

2010-аад он

Үл тоомсорлосон хипстерүүд

Үл ялиг замбараагүй байдал, бага зэргийн сахал, хуучин эд зүйлс мөн судалтай эсвэл шоотой хувцас. Нэмээд нүдний шил бас шивээс. Ингээд л төгс эрэгтэй бэлэн боллоо.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 14

Өнөөдөр

Өнөөдөр эр хүн болгон бавгар сахал, орой дээрээ боосон урт үстэй байх нь сайхан гэсэн үзэл дэлгэрчээ.

Өнгөрсөн 100 жилд эр хүний гадаад төрх хэрхэн өөрчлөгдсөн бэ? 15

1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Byamba Kos Byamba

    Byamba Kos Byamba

    2016/07/11 at 17:21

    Ss hiiged uguuch

  2. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2016/07/11 at 17:44

    Баярцогтой Ариунзаяа аль оны залуу вэ?

  3. 2016 оных нь

  4. Б. Анударь

    Б. Анударь

    2016/07/11 at 18:07

  5. Opozit Rain

    Opozit Rain

    2016/07/11 at 18:49

    .

  6. Odko Dashdorj

    Odko Dashdorj

    2016/07/11 at 19:13

    Zaraggui us sahal sn urgaj

  7. Erdenebaatar Erka

    Erdenebaatar Erka

    2016/07/11 at 20:54

    .

  8. Mair

  9. Зочин

    2016/07/14 at 11:16

    baruunii erchuudin 100 jil baih, manaih haan baina?

  10. batbayr

    2016/07/14 at 20:01

    sahal uragchih ym bol baragl bolloo shuu

  11. Зочин

    2016/07/30 at 16:43

    Unuudriih taalagdaj bga yag inegj sahlaa urguulj usee boonoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *