Муурны тухай сонирхолтой 30 баримт 

53

Муур гэдэг амьтан бидний өдөр тутмын амьдралд баяр баясал бэлэглэдэг. Бид та бүхэнд энэ амьтны тухай сонирхолтой баримтуудаас танилцуулж байна.

1. Муур амттаны амтыг мэдэрдэггүй

Энэ нь амтлах эрхтний дефектээс шалтгаалдаг. Муур амттаны амтыг мэдэхгүй, том биетэй муурууд ч мөн адил.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  7

2. Муур яагаад хүний биед биеэ мааждаг вэ?

Муур хүний биед биеэ маажих дуртайг та мэднэ. Энэ нь эзэндээ хайртайдаа биш шүү. Ийм аргаар сүүл, нүд болон чихний хоорондох зайнаас ялгарах үнэрийг олж авдаг байна. Мөн энэ цуглуулсан үнэрээрээ өөрийн орон зайг тэмдэглэдэг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  3

3. Тархи

Муурны тархи хүнийхтэй адил. Тийм ч учраас хүнтэй адил сэтгэл хөдлөлтэй.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  9

4. Муур – шилдэг эм

Муур – гэрийн эмч. Цусны даралт багасгах, тайвшрахын тулд муураа илэхэд л болно гэж эрдэмтэд үзэж байна. Муур амьдардаг айл бага стресстэй, гэр бүлийнхэн найрсаг байдаг байна. Муурыг илэхэд зүрхний цохилт удааширч цусны даралт багасдаг. Тийм учраас зүрх судасны өвчтэй хүмүүс муур тэжээвэл илүү урт наслах магадлал өндөр.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  8

5. Муур – хамгийн залхуу амьтан. Өдөрт 16 цаг унтдаг, нэг ёсондоо амьдралынхаа 70 хувийг унтана гэсэн үг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  10

6. Муур – гайхамшигтай амьтан

Хүнээс 14 дахин илүү үнэртэнэ, 60 кГц-ийн дуу чимээг сонсоно. Харьцуулахад: хүн – 20 кГц, нохой – 40 кГц. Муур ультра дуу чимээг хүртэл сонсоно, хулганыг барихаар сахиж суудаг нь учиртай, тэрээр тэр жижиг амьтны хөдлөх чимээг хүртэл сонсоно. Хулганууд хооронд ультра дуу чимээний хэмжээнд харьцдаг, тэрийг нь муур сонсоно.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  11

7. Хамгийн том муур – 1,2 метр

Том биетэй муурын хамгийн томд мейн-кун үүлдэр орно. Насанд хүрсэн муурын урт нь 1 метр хүрч, жин нь 6-9 кг болж байжээ. Биеийн хэмжээ нь хоол хүнс хэтрүүлснээс үл шалтгаална. Мейн-кун том хөлтэй, булчинлаг, урт саглагар сүүлтэй. Том сүртэй биетэй ч зөөлөн, нөхөрсөг муур тул хүмүүс түүнд татагддаг байна. Мейн-куны өнгө төрх олон өнгөтэй, заримдаа ердийнхөөсөө ч том байдаг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  12

8. Муурын хамар

Дэлхийн эргэн тойрныг мэдрэх мундаг эрхтэнг бурхан харамгүй заяажээ-хамар. Бяцхан, сохор, дүлий муужгайнууд ээжийнхээ хөхийг маш сурамгай олно. Муур маш сул үнэрийг хүртэл үнэртэнэ, хүнээс 14 дахин илүү үнэртэх мэдрэмж сайн. Муурын хамар яг л хүний хурууны өндөгний хээ адил давтагдашгүй. Зөвхөн үнэртэх үүргийг гүйцэтгэхгүй аливаа зүйлийн халуун хүйтнийг ч мэдэрнэ. Хоол идэхээсээ өмнө дандаа үнэртэнэ, хоолныхоо халуун хүйтнийг шалгаж байгаа хэрэг юм шүү.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  13

9. Вибрисс

Вибрисс-муурын арьсны үзүүрт байрлах мэдрэмжийг дамжуулах үсний үзүүр юм. Шинжлэх ухааны нэр нь vibrissae, үнэндээ муурын сахал нь чичирдэг.

Муур дунджаар хоёр талдаа ойролцоогоор 12 ширхэг сахалтай. Сахланд мэдрэлийн цэгүүд байрлах тул сахлаараа дамжуулах гаднын бүх мэдээллийг олж авч мэдэрнэ. Сахлыг нь авбал гадна ертөнцийг муу мэдэрнэ, үнэртэх эрхтэн нь муудаж ангаа хийж чадахгүй болно. Сахлынхаа тусламжтайгаар нарийхан хоолойд багтах эсэхээ хүртэл мэдэрдэг ажээ.

Сахал нь урагш чиглэсэн бол тэрээр нэг зүйлийг маш их сонирхож байгааг илэрхийлнэ. Дээш болсон бол өрсөлдөгчөө айлгах гэж байгаа хэрэг. Арагш бол ямар нэгэн зүйлээс маш их айжээ, тайван байх үедээ сахал нь тал тал тийшээ сөрвийсөн байдаг байна.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  2

10. Муур хөлөрдөг үү?

Муур хөлрөх булчирхайтай: хацар, хөх, сарвуу нь хөлөрдөг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  14

11. Муурын сарвууны хумсны бүтцээс шалтгаалаад уруугаа модноос бууж чаддаггүй. Модноос буух хэрэг гарвал бөгсөөрөө хойшоо алхаж буухаас өөр аргагүй.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  4

12. Муур таны хоолойг танина, гэхдээ танихгүй мэт үл тоодог.

21.12.2004, Freiburg, Baden-Wurttemberg, Germany - Mann schreit in eine Fluestertuete. 0RA041221D006CAROE.JPG GT [MODEL RELEASE: YES, PROPERTY RELEASE: NO (c) caro photo agency / Ramesh Amruth, http://www.caro-images.com, info@carofoto.pl - In case of using the picture for non-journalistic purposes, please contact the agency - the picture is subject to royalty!]

13. Муур өвдөхөөрөө нуугддаг

Өвчтэй байхдаа араатны олз болно гэсэн амьтны инстикт нь ажилладаг, тийм учраас аюулаас нуугдаж байгаа хэрэг ажээ.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  15

14. Гэртээ харихын тулд урт замыг туулах хүчтэй байдаг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  16

15. Хүний насаар таны муур хэдэн настай вэ?

Таны муур 3 настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур 8 настай бол хүнийхээр 50. 14 настай бол хүнийхээр 72 настай. Гэрийн тэжээмэл муурын дундаж наслалт 15, зэрлэг муурын дундаж наслалт 3-5 жил.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  17

16. Угаалга

Байнга угаалга үйлддэг нь зөвхөн ариун цэвэр сахиж байгаадаа бус мөн өөр зорилготой. Ингэснээр арьсанд шаардлагатай байгаа амин дэмийг өгдөг, ялангуяа В витамин, мөн амьтны сэтгэл санаа өөрөө тайвширдаг байна. Хэрвээ ариун цэврийг нь сахиулж угаалгыг нь хийлгэхгүй бол амьтан стресст орж үхэх ч магадлалтай.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  19

17. Муурын өвөг эцэг 50 сая жилийн тэртээ байжээ.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  18

18. Мууранд аспирин үхлийн аюултай.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  20

19. Харанхуйд гэрэлтэх нүд

Муурын ногоон нүд харанхуйд 80 метрийн цаанаас гэрэлтэж харагддаг. Нүднээс гарах гэрэл нь өөдөөс ойж буй гэрэл ирсэн тэр замаараа л эргэж харагддаг ажээ.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  22

20. Муурын нүд

Дуран мэт муурын нүд нь 130 хэмээр хардаг, нохой 83 хэмийн өнцөгт хардаг юм. Муур ардаа болж байгаа зүйлсийг ч харж чадна. Хөдөлгөөнтэй толгой нь эргэн тойронд бүгдийг харах боломжтой болгодог ажээ.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  21

21. Муур хүнтэй адил АВ цусны бүлэгтэй.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  23

22. Муурын биеийн хэвийн дулаан 38 хэм.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  24

23. Муурын нуруу хүнийхээс 5 нугалам илүү.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  25

24. Хайртай муураа алдахаар египетчүүд эмгэнэл илэрхийлж хөмсгөө хусдаг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  26

25. Мууртайгаа та их ярих тусам муур таньтай их ярина.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  32

26. Гэрлээс үл хамаарч нүдний хүүхэн хараа нь томорсон бол тэр ямар нэгэн зүйлд маш их сонирхосон эсвэл тоглож байгаа хэрэг.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  6

27. Муурын зодоон маш богино хугацаанд ширүүн болно. Зодооны гол хэрэгсэл бол шүд.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  28

28. Муужгай хорвоод мэндлэхдээ нүд, чих нь хаалттай байдаг. Нүд нь нээгдэхээрээ цэнхэр байж байгаад аажимдаа өөрчлөгддөг ажээ.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  5

29. Хумигдах рефлекс

Муурын шилэн хүзүүний арьсанд нэгэн рефлекс ажилладаг – ээж нь шилэн хүзүүн дээрээс нь хазаж тээвэрлэхэд сүүлэн биеэ хумьдаг байна.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  29

30. Үнэхээр гайхамшигтай бүтээл юм шүү.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  30

Ашигтай зөвлөгөө:

1. Муур гэрийн тавилга хуулаад байвал тэр газар нь нимбэг эсвэл жүрж түрхээрэй. Муур тийм үнэрт ёстой дургүй.

2. Муурыг жирийн хоолоор хооллож хэрхэвч болохгүй. Хоолны хувьд нохойноос 5 дахин илүү хэрэглээтэй.

3. Муурын жорлонд ногоон цайны навч хийвэл та эвгүй үнэрээс сална.

4. Өглөө, оройдоо муураа самнаж байгаарай. Тогтмол самнаад байвал гэр тань муурын үснээс салах болно.

Муурны тухай сонирхолтой 30 баримт  31

1857
ГоёГоё
338
ХөөрхөнХөөрхөн
99
БахархмаарБахархмаар
87
ГайхмаарГайхмаар
65
ТэнэглэлТэнэглэл
28
Ха ХаХа Ха
27
БурууБуруу
26
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Khanmurun Dalanbaatar

    Khanmurun Dalanbaatar

    2016/07/10 at 20:29

    Nohoinii tuhai medeelel oruulj bolhuu,

  2. Chingun Chuny

    Chingun Chuny

    2016/07/10 at 22:18

    hrn tiin nhoinii tlaar

  3. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2016/07/10 at 22:47

    Баярцогтой Ариунзаяа

  4. XopoM

    XopoM

    2016/07/10 at 23:17

  5. Зочин

    2016/07/11 at 14:02

    nohoinii talaar medeelel oruulj ogooch

  6. Зочин

    2016/07/11 at 14:49

    Муур ямар ч орчинд амьдрах чадвартай цорийн ганц амьтан ширэнгэн ойд ч

  7. С. Саку

    С. Саку

    2016/07/18 at 19:31

    сс плс

  8. паций

    2016/10/15 at 21:32

    Нонитай минь адилхан юм

  9. Б.Сайхансанаа

    2016/11/08 at 13:53

    Их гоё байлаа. Баярлалаа

  10. Зочин

    2016/11/08 at 13:54

    Гоё

  11. ami huuhed

    2016/11/13 at 12:42

    unen yum uu

  12. zooko

    2018/10/20 at 14:56

    hoorhiinbee

  13. Loco

    2020/03/17 at 19:48

    Muurand durgui huniig yaj durtau bolgh we?

  14. Loco

    2020/03/17 at 23:11

    Muurtai gerlj bolh u xD

  15. Amogus susssy bakakka

    2023/01/31 at 17:30

    Lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *