Дэлхийг өөрчилж буй 15 дэвшилтэт шинэ технологи

0

Шинэ дэвшилтэт технологи бол зөвхөн технологи сонирхогчдын анхаарлыг татаад зогсохгүй дэлхийн хэмжээнд тухайн салбартаа өөрчлөлт авчирч чадаж байгаа юм. Бидний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж чадна. Сайхан мэдээ – эдгээр технологийг хэзээ худалдаанд гарах бол гэж удаан хүлээхгүй ээ, хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болоод байгаа.

15. Гэрэлтдэг ургамал

Эрдэмтэд олон жилийн туршид хямдхан, гэхдээ илүү үр дүнтэй гэрэлтүүлэг хайж байгаа. Ашгүй тэд хайснаа олсон бололтой – харанхуйд гэрэл ялгаруулах ургамлыг бий болгожээ. Шинэ ургамлыг хотын гудамж гэрэлтүүлэхэд ашиглах бүрэн боломжтой.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 1

14. Вертикаль ферм

Дэлхийн хүн амыг эрүүл хоол хүнсээр хангахын тулд эрдэмтэд болон газар тариаланчид хамтран ажиллаж газар тариалан эрхлэх шинэ аргыг олж нээсэн байна. Өмнөх уламжлалт газар тариалангаас ялгаатай нь битүү газар хүнсний ногоо зэргийг тарьж ургуулна. Ингэснээр хүмүүс гэртээ өөрсдөө хүссэн ногоогоо тарих боломжтойгоос гадна жилийн дөрвөн улиралд ургацаа хураах ажээ.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 2

13. Агаарын бөмбөлгөөс интернэт түгээх

Дэлхийн 4 гаруй тэрбум хүн одоо болтол интернэт ашиглах боломжгүй байгаа юм. Дэлхийн томоохон интернэт компаниуд өөрийн үйлчилгээгээ дэлхийн өнцөг булан бүрт хүргэхийн тулд зогсоо зайгүй шинийг эрэлхийлэн ажиллаж байгаагийн нэг илрэл бол агаарын бөмбөлгөөр интернэт түгээх юм. Энэ төслийн тусламжтайгаар хөгжиж буй орнуудын алслагдсан суурин газруудын оршин суугчид интернэт ашиглаж өөрийн мэдлэг боловсрол, амьдралынхаа нөхцлийг дээшлүүлэх боломжтой болно гэж найдаж байна.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 3

12. Биотехнологи

Биотехнологи – технологи болон амьд биетийг холбон дэлхийн хүн амын амьдралыг бүхий л салбарт дээшлүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны нэг салбар юм: хүнсний бүтээгдэхүүн, эдгэшгүй өвчнийг анагаах эм … Биотехнологи хөгжсөөр байгааг дуулгахад таатай байна – хуурай, ган гачигтай жил амин дэмийн агууламж өндөртэй үр тариа авах аргыг нээгээд байгаа ажээ.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 4

11. Виртуаль бодит байдал

Видео тоглоомын компаниуд өөрсдийн хэрэглэгчдээ улам татахын тулд байнга шинийг санаачилж байна. Тэдний гол зорилго бол биднийг дэлгэцийн өмнө суулгаж бус тоглоомоороо амьдрах тэр агшинг мэдрүүлэх. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд виртуаль бодит байдал гэгчийг үүсгэх арга юм. Хамгийн сонирхолтой шийдэл бол – баг. Багны тусламжтайгаар зэрлэг агаарын үнэрийг хүртэл мэдрэх болно.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 5

10. Хиймэл мах

Орчин үеийн хүмүүс мал, амьтан алж махыг нь идэхгүй гэх үзэл бодолтой болж цагаан хоолтнууд болцгоож байгаа. Тэдэнд зориулж эрдэмтэд шинэ нээлт хийгээд байна. Энэхүү мах нь жинхэнэ махнаас амт болон чанараар дутахгүй тул мал маллахад гарах элдэв зардлыг бүхий л талаар багасгаж байгаа ажээ. Мал аж ахуй эрхлэх нь багасвал дэлхий дээр хамаагүй илүү хоосон зай талбай гарч ирнэ дээ.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 6

9. Экзо араг яс

Бид Төмөр хүний өмсгөлтэй болтлоо хол хэдий ч экзо араг яс бол бодит болоод байна. Нуруу нугасны гэмтэлтэй хүмүүс хөдөлж, бүтэн амьдралаар амьдрах сайхан боломжийг бий болгоно. Хөгжлийн явцад илүү боловсронгуй болж хэрэглэхэд улам л хялбар болно гэж найдацгааж байна.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 7

8. Оюун бодол удирдах тоног төхөөрөмж

Та хаана юу тавьснаа мартаж санадаг нэгэн бол энэ шинэ нээлт чухам танд тохирчээ. Оюун бодлоо удирдах боломж бүхий тоног төхөөрөмжийг эрдэмтэд зохион бүтээсэн байна. Шинэ бүтээлийг хөдлөх чадвараа гээсэн хүмүүс дээр туршиж үзжээ. Туршилт амжилттай болж 2004 хүн оюун бодлоо удирдаж чадсаны хүчинд ширээний теннис тоглов. Ирээдүйн видео тоглоомыг шинэ түвшинд гаргах тухай энд дурьдахаа түр орхиё. Ямартай ч хүмүүсийн амьдралыг хичнээн хөнгөвчилж болохыг та төсөөл дөө?

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 8

7. Хурдны унаа

Нэгэн зэрэг хоёр орон зайд байхыг дэлхийн хөгжил шаардаж байна. Тийм ч учраас хүн төрөлхтөн нэг цэгээс нөгөө цэг рүү маш хурдан очих тээврийн хэрэгслийг хайсаар л. Өнөөдрийн байдлаар Илон Маскын төсөл хамгийн хурдан унаанд тооцогджээ – энэхүү хурдны тээврийн хэрэгслээр 6 цаг явдаг Лос-Анжелесээс Сан-Франциско хүрдэг замыг 30 минутад туулна гэж амлаж байна. Илон Маскын уг ажил нь энэ төрлийн ганц төсөл биш гэдгийг дуулгах нь зүй болов уу.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 9

6. Геномыг өөрчлөх

Өнөөдөр генийн өөрчлөлттэй хүмүүс ихээр төрөх болсон цагт генетикчид нэгэн шинэ технологи нээгээд байна: “гэмтэлтэй” генийг “огтлоод”, уг хүнд байгаа “гэмтэлгүй” генийг “сэргээх буюу асаах”. Энэ технологийн тусламжтайгаар хүмүүс эрүүл саруул болоод зогсохгүй, мөрөөдлөө биелүүлж чадна: жишээ нь, тамирчин болох хүсэлтэй хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэхэд тусална. Энэхүү арга нь 100 хувь баталгаа өгөхгүй, бас тухайн хүний хөдөлмөр нөлөөлөх нь мэдээж.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 10

5. Орчин цагийн ус ариутгал

Хүмүүс ундны усаа цэвэршүүлж хүнсэндээ хэрэглэх болоод удаж байгаа ч өнөөдрийн хувьд маш их хөдөлмөр, хөлс хүч гаргаж байгаа, тэгээд ч хүсэн хүлээсэн үр дүнг газар болгон өгөхгүй байгаа нь харагдаж байна. Хүмүүсийн физик, химийн ойлголт дээшилж байгаатай холбогдон хямдхан бөгөөд хялбар аргаар усаа цэвэршүүлэх арга замыг хайж эхэлсэн, бас нэг сумаар хоёр туулай буудах гээд байгаа юм. Усаа цэвэршүүлээд – үнэгүй ашигт малтмал олборлоно.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 11

4. Жинхэнэ трикодер

Хэрвээ та шинжлэх ухаан сонирхогч бол “Star Trek”-ийн уг тоног төхөөрөмжийг мэдэх байх. Эрүүл мэндийн аливаа үзүүлэлтийг мэдэхийн тулд уг багажийг кинонд ашиглаж байсан даа. Жинхэнэ багаж нь цусны даралт, цусан дахь хүчилтөрөгч, зүрхний цохилт, биеийн хэм, амьсгал зэрэг өөр бусад 12 оношийг тогтооно: салхин цэцэг, ВИЧ…

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 12

3. Хөдөө аж ахуйд ашиглах дрон

Аж ахуй эрхлэгчид орчин үеийн технологийг өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэглэхийг маш их хүсэх болжээ. Үүний нэг нь дрон. Уг дрон нь кино зураг авалт, армид ашигладаг дронуудаас ялгаатай – хэт ягаан туяаны тусламжтайгаар хаана ургац хугацаандаа явагдаж байгаа, эсвэл хаана ургахгүй байгааг ялгаж харуулна. Мөн дрон нисэж байхдаа элдэв хортон шавьж хүртэл устгах хүчин чадалтай байх ажээ.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 13

2. Супер материал

Химийн ач тусаар бид маш бат бөх материалыг гарган авч чадаж байгаа. Үүний нэг нь графен – зөвхөн нэг давхар нүүрстөрөгчийн атомоос бүрдэнэ. Нимгэн учраас амархан сунана, халуун дулаан агаарыг сайн нэвтрүүлнэ, бас гангаас 200 дахин бат бөх. Графенээр юу хүссэнээ хийж болно. Сум үл нэвтрэх машин, танк, хувцас, компьютер …..

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 14

1. 4D принтер

3D принтерийн тухайд бол бүгд мэдэх байх. Харин 4D принтерийн тухай сонссон уу? Уг принтерийн үүрэг нь мэдээж ойлгомжтой – гадны нөлөөнөөс шалтгаалж төрхөө өөрчлөх объектийг хэвлэнэ. Хүний амьдрал өөрчлөгдөж байна, тэгэхээр өнөөдөр хэрэг болж байсан зүйл маргааш хэрэггүй болж байгааг алийг тэр гэх вэ? Тийм ч учраас эрдэмтэд илүү хог хаягдал гаргаж байхгүйн тулд хуучин зүйлээрээ шинэ хэрэгтэй зүйлээ хийж болох тийм материал болон принтерийг зохион бүтээгээд байна.

Дэлхийг өөрчилж буй дэвшилтэт 15 шинэ технологи 15

13
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. bek

    2016/07/08 at 14:35

    Хүний гэнийг өөрчилдөг болчихвол хүнийг яаж ч өөрчилж болно биздээ. Энэ технологи хөгжвөл сүпэр хүчтэй хүмүүсийг, эсвэл янз бүрийн чадвартай хүмүүсийг бүтээх байх :)

  2. Болор Болор

    Болор Болор

    2016/07/08 at 15:30

    Юука Зол миний яриад бсан юм бна дотор нь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *