Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд

1

Хөгшрөлтийн эсрэг гэсэн сэдэв гарахаар л хүмүүс эдгээр од бүсгүйчүүдийг дурьддаг. Яагаад гэвэл эдгээр бүсгүйчүүд сүүлийн 10-15 жилийн хугацаанд огт өөрчлөгдөөгүй юм. Харин бүсгүйчүүдийн хайрлаж байсан болон хайртай залуучууд өөрсдийгөө гаргуунд нь хаясан бололтой.

Дэлхийн одууд гадаад төрхөөрөө цаг хугацааны эрхэнд хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэнд сонирхуулж байна.

Майкл Дуглас болон Кэтрин-Зета Жонс

71 болон 46 настай

Энэ хосуудын насны зөрүү бүтэн 25 жил. Хосууд гэрлэхэд (2000 онд хуримаа хийсэн) Майкл 56 настай, Кэтрин дөнгөж 31 настай байжээ.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 2

Гэр бүл зохиосноос хойш 16 жил өнгөрчээ. Цаг хугацаа өнгөрч байгааг хосуудын нэгээр л харж мэдэхээр байна. Энэхүү өөрчлөлтийг нь эрүүл мэндтэй холбон тайлбарлана, 2010 онд Майкл хорт хавдар тусаж халамжит ханийнхаа ачаар өвчнөө давж гарч чадсан юм.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 3

Харин Кэтрин бараг өөрчлөгдөөгүй.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 4

Ричард Гир ба Синди Кроуфорд

66 болон 50 нас

Загвар өмсөгч, жүжигчин хоёр 1991 онд гэр бүл болцгоосон. Синди тэгэхэд 25, Ричард 42 настай байсан юм.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 5

Насны ялгааг эс тоон хэвлэлийнхэн тэр хоёрыг “зууны хосууд”-аар өргөмжилж байв.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 6

Дөрвөн жилийн дараа тэдний харилцаанд цав сууж салцгаасан. Загвар өмсөгчийн хэлснээр бол насны зөрүү нь тэдний хагацах шалтгаан болсон гэжээ. Синди бие даасан эмэгтэй байхыг хүсдэг харин “насанд хүрсэн” нөхөр нь эхнэрээ байнга хажуудаа дагуулж явах хүсэлтэй байжээ.

Өнөөдөр гэр бүл нь салснаас хойш 21 жилийн дараа тэдний насны ялгаа эрс харагдана.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 7

Брюс Уиллис болон Деми Мур

61 болон 53 нас

“Хатуу самар”-тай Деми Мур 13 жил ханилсан (1987-2000 онуудад).

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 8

Демигийн охин ээжийгээ “өсвөр насных” эсвэл “найз охин” гэж Instagram–даа бичнэ.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 10

Харин од эцэгт тийм сайшаалын үгс тохирохгүй бололтой. Ер нь хэнд ч ойлгомжтой. Харьцуулна уу.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 9

Брэд Питт болон Женнифер Энистон

52 нас болон 47 настай

Анжелина Жолитэй ханилахаас өмнө Холливудын од залуу бүхэл бүтэн таван жил Женнифер Энистонтой гэр бүл зохиож байсан юм.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 11

Женниферийн санаачилгаар тэд салцгаасан. Хэвлэлийнхэний мэдэгдэж байснаар Пит хүүхэдтэй болохыг хүссэн ч Жен өөр төлөвлөгөөтэй байжээ.

Jennifer Aniston and Brad Pitt arrive at the 52nd Annual Primetime Emmy Awards at the Shrine Auditorium in Los Angeles, 9/10/00.Photo: Kevin Winter/ImageDirect

Жолитой ханилснаар Пит хүүхдүүдтэй болсон. Харин Женнифер одоогоор үрийн зулай үнэрлээгүй л байна. Магадгүй тийм ч учраас сууж байсан нөхрөөсөө хамаагүй залуу охин шиг харагддаг байх. People сэтгүүлийн шалгаруулсан хамгийн гоо үзэсгэлэн бүсгүйгээр тодорчээ.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 12

Жонни Депп болон Вайнона Райдер

53 болон 44 нас

90-ээд онд Жонни мөрөн дээрээ “Winona Forever” гэсэн шивээс шивүүлж байсан удаатай.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 13

Харамсалтай нь 1993 онд тэд салцгаасан юм.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 14

Хайртай бүсгүйгээ мартахын тулд шивээснийхээ зарим хэсгийг арилгаж “Wino Forever” буюу “Архи үүрд” болгон өөрчилжээ.

Магадгүй хайртай бүсгүйгээсээ хагацсанаас хойш архинд хэт донтох болсон нь түүнийг сайхан залуу насаа эрт гээх шалтгаан болсон байж мэднэ.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 15

Леонардо Ди Каприо болон Ева Герцигова

41 болон 43 настай

Дээр дурьдсан залуучууд хайртай бүсгүйгээсээ хэдэн насаар ах байсан, харин энэ хосууд үе тэнгийнхэн, бүр залуу нь нэг насаар дүү гэж байгаа. Тэд 1998 онд нийлээд тэр жилдээ салцгаасан.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 16

Харамсалтай нь цаг хугацаа өнгөрч “болжмор хүү” Лео хуучин найз бүсгүйгээсээ илүү хөгшин харагдах болжээ. Анхныхаа Оскарыг авахаас өмнө овоо л хөгширсөн дөө.

Эмэгтэйчүүд хөгширдөггүй юу? Алдартай хосуудын “хөгширсөн” залуучууд 17

2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/07/06 at 23:57

    erchuud arai ert hogshirdog ni unen. yagaad gevel ted uundee oogt sanaa zovdoggui bas hogshroltiinhoo esreg yu ch hiideggui ym.

  2. Зочин

    2016/07/07 at 11:34

    zugeer baigaarai erchuud hogshiroltiin esreg harinch ym hiidgiin shuu jishee n fitness-d ywdag bs zow hoololt ars archilgaa neeh hiideggvi bolowch suuliin yed ars archilgaandaa sanaa tawij l bgaa shuu

  3. female escort delhi

    2016/08/14 at 08:36

    I’m Jill from Skeppshult studying Graduate School.

    I did my schooling, secured 85% and hope to find someone with same interests in Vehicle restoration. http://delhiescortagency.ml/

  4. delhi escort

    2016/08/17 at 02:03

    Merely wanted to say I’m just pleased that i came onto your site. https://www.xmarks.com/profile/stem48jacket

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *