Элдэв төрлийн сонирхолтой баримтууд

0

Элдэв төрлийн сонирхолтой баримтуудАнзаарч харвал бидний амьдралд өдөр бүр ямар нэгэн сонирхол татам үйл явдлууд тохиолдож байдаг. Ажигч нэгэн нь түүнийг тухайн үед анзаардаг бол магадгүй зарим нь хэдэн арван жилийн дараа анзаарагдах жишээтэй. Хүмүүс, технологи, улс орон болон бусад сэдвүүдийн талаарх янз бүрийн баримтуудыг хураангуйлсан “Элдэв төрлийн сонирхолтой баримтууд” нэртэй нийтлэл маань таны сонирхлыг татна гэж итгэж байна.

1914 онд Хенри Форд /Henry Ford/ ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмсэн нь тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг ч мөн адил ажилчдынхаа цалинг нэмэхээс өөр аргагүйд хүргэсэн. Үүний үр дүнд олон Америкчууд түүний Т загварыг худалдан авч Фордын орлого нэмэгдсэн.
Норвегийн эзэн хааны мөнгөн сан дэлхийд хамгийн их хэмжээтэйд тооцогддог. Учир нь тус улсын газрын тосны худалдаанаас олсон орлогын ихэнх хувь буюу бараг 1 их наяд орчим доллар эзэн хааны санд хамаардаг.

Америкийн Грин Бей Пэкерс /Green Bay Packers/ хөл бөмбөгийн клубын мөнгөний гачаалд орсон шүтэн бишрэгч хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөнгө олохын тулд дандаа цусаа хандивладаг байжээ. Гэтэл хэдэн жилийн дараа тэрээр зөвхөн цус алдсанаар л амьд үлдэх боломжтой ховор төрлийн цусны эмгэгтэй байснаа мэдсэн байна. Тэрээр үүнийгээ мэдэхгүй байсан ч дээрх бүх хугацааны турш өөрийнхөө амь насыг санамсаргүйгээр аварч байжээ.

Насанд хүрэгчдийн киноны эрэгтэй одод жилдээ 40,000 долларын орлого олдог байхад насанд хүрэгчдийн киноны эмэгтэй од жил бүр 250,000 доллар хүртэлх орлого олдог байна.

Исландын оршин суугчид дэлхийн хүн амтай харьцуулахад хамгийн олон тооны зэвсэг эзэмшдэг атлаа тус улс дахь гэмт хэргийн гаралт дэлхийн бусад улс орнуудаас бага байдаг аж.

Доорх зурган дээрх Роллс-Ройс Пиккадилли Пи-1 /Rolls-Royce Piccadilly-P1/ машиныг зурган дээрх Массачусетсын иргэн Аллен Свифт /Allen Swift/ 1928 онд коллежоо төгсөхдөө эцгээсээ бэлгэнд авч байжээ. Түүнээс хойш 82 жил гаруйн турш тэрээр машинаа унасаар ирсэн ба машин нь үнэхээр сайн хэвээрээ байгаа юм.

Зөвхөн Арктикын оршин суугчдад тохиолддог пиблокто гэдэг эмгэг байдаг. Энэхүү эмгэг гэнэтхэн учир зүггүй хашхирч эсвэл цурхиран уйлахаар илэрдэг бөгөөд пиблокто эмгэгтэй хүн хамаг хувцсаа тайчин хөлдөж үхмээр хүйтэн үед цасан дээгүүр чармай нүцгэн гүйдэг байна. Бахардаж унатлаа гүйсний эцэст унаад тэр чигтээ унтаж орхидог бөгөөд сэрэх үедээ огт юу ч болоогүй юм шиг эрүүл болсон байдаг аж.

Сүүнээс гаргаж авдаг нэг зүйл хуванцар байдаг. Үнэргүй, усанд уусдаггүй энэ хуванцар нь харшил болон агаарын долгионы шуугианы эсрэг шинж чанартайн дээр гал удаашруулдаг. Гэхдээ гадны нөлөөгөөр задардаг.

Цаазлах ял авсан гэмт хэрэгтэнд сүүлчийн хоолыг нь өгөхдөө түүний хүссэн хоолыг өгөх уламжлал хөгшин Европоос гаралтай. Гэмт хэрэгтний хүссэн хоолыг өгснөөр гэмт этгээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэгч, шүүгч, гэрчүүдийг уучилдаг ба үхсэнийхээ дараа сүнс нь түүний амийг егүүтгэгчдийг зовоохгүй гэж үздэг байна.

Хан боргоцойнд аман дахь уургийг задалдаг бромелайн гэдэг энзим агуулагддаг.

Өлбөрч үхэж байгаа хүүхдийн үхлийг хүлээж байгаа махчин шувуу болон үхэж буй хүүхдийн энэ зургийг авсан Өмнөд Африкын алдарт гэрэл зурагчин энэ зургаараа Пулитцерын шагнал авсан ч шагналаа авснаас гурван сарын дараа амиа хорложээ.

Америкийн Гоама арал дээр модны могой асар их үржсэн учир түүнээс салахын тулд уг арал дээр 2000 хулганыг онгоцоор аваачиж асгажээ. Тэрхүү хулгана болон могойнууд нь тиленолын багахан хэмжээний тунд үхдэг байна.

1977 онд Индиана мужийн Эвансвиллегийн их сургуулийн эрэгтэй сагсан бөмбөгийн багийнхан онгоцны ослоор нас баржээ. Тухайн үед тус багийн нэг тамирчин өвчтэй байсан учир тэмцээнд оролцох гэж яваагүй байсан боловч хоёр долоо хоногийн дараа авто машины ослоор өөд болжээ.

2007 онд нэрт хийлч Жошуа Белл ердийн гудамжны хийлчийн дүр эсгэж, гудамжинд тоглосон байна. Гэтэл гудамжаар зорчиж байгаа хүмүүс түүнд огтхон ч анхаарал хандуулаагүй аж. Гэтэл хоёр хоногийн өмнө тэрээр тоглолтоо хийхэд театр үзэгчдээр пиг дүүрсэн байсан ба нэг тасалбарын үнэ 100 доллар байжээ. Беллийн гудамжинд тоглосон хийл нь 3,5 сая долларын үнэтэй хийл байв.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *