Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц

2

Бидний дэлхийн тухай мэдлэг нь сансар огторгуйгаар хязгаарлагдаж байгаа гэж ярьдаг ч бид эх дэлхийгээсээ холдож чадахгүй л байна. Далай тэнгисийн орон зай бидний хувьд оньсого мэт нууц хэвээр. Далай тэнгис бол хил хязгааргүй, агуу том, гүн нь бидний санаанд ч буух аргагүй гүнзгий.

10. Бимини зам

Бимини замыг мөн Бимини хана гэх нь ч бий, Багамын арлуудын далай тэнгист оршино. Усанд хагас метрийн зайд орших тул шууд харах боломжтой. Зарим нэг чулууны урт нь 6 метр ч хүрнэ. Зарим нэг нь байгалийн үзэгдлийн улмаас өөрөө үүссэн гэх бол, зарим нь хүмүүс өрж тавьсан гэнэ. Нэг л асуулт байгаа юм: усан доогуур зам тавих ямар хэрэг байсан юм бол?

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 1

9. Сүүн далай

“Сүүн далай”-н үзэгдэл далай тэнгисийн тодорхой нэг хэсэг өнгөө өөрчилж хөх туяатай сүүн цагаан болж хувирдаг. Энэ үзэгдлийг аюултайд тооцно: далайчид орон зайн баримжаагаа алдаж хоорондоо мөргөлдөх хүртэл осол гарч байжээ. Эрдэмтэд бактеритай холбож тайлбарлаж байгаа хэдий ч усны өнгийг өөрчилж чадах чухам ямар бактери болохыг нь олж тогтоож чадаагүй л байна.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 2

8. Йонагуни пирамид

Энэ гайхалтай эртний пирамидыг Японы Йонагуни арлын орчмоос олж нээжээ. Энэхүү олдворыг египетийн пирамидаас ч өмнө баригдсан байж болзошгүй гэж эрдэмтэд таамаглаад байгаа юм. Ямартай ч усанд өдий хүртэл сайхнаараа хадгалагдаж үлдсэн нь гайхамшиг. Хэрвээ гараар барьсан бол хотын нэг хэсэг байсан байж болно. Тэгэхээр хүмүүс усан дотор амьдарч чадахгүй. Эсвэл … урьд нь амьдардаг байсан юм болов уу? Хүмүүс бариагүй юм болов уу? Хэн мэдэх вэ?

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 3

7. Усан доорх хүрхрээ

Гүн ухаантнуудад зориулсан асуулт “Бурхан өөрөө өргөж дийлэхгүй чулуу хийх үү?”, усан доорх хүрхрээ гэж бас юугаа яриад байна вэ гэх болов уу? Байхаар барах уу даа, маш аюултай байгалийн тогтолцоо юм. Хүрхрээний эргэн тойрны урсгал нь бүхэл бүтэн усан онгоцыг ч сүйтгэх аюултай. Одоогоор эрдэмтэд 7 ийм хүрхрээ нээгээд байгаа, нээгээгүй цаана нь хэд ч байгаа юм бүү мэд. Хамгийн том хүрхрээ нь Данийн эрэг хавиар оршдог байна.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 4

6. Усан доорх “тойрог талбай”

Энэ мэт хээ угалзыг харь гаригийнхан л хийсэн гэж хүмүүс ярьцгаадаг. Тэгвэл усан дор хээ угалз байдаг гэхээр танд ямар санагдаж байна? Эндээс харахад харь гаригийнханд хаана хээ угалз зурах нь чухал биш бололтой. Эрдэмтдийн үзэж байгаагаар усан доорх хээ угалзыг загас ямар нэгэн ёс үйлдэж байхдаа зурдаг гэж тайлбарласан. Бас л итгэмээргүй ч гэлээ, одоо яалтай билээ дээ.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 5

5. Бермудын гурвалжин

Бермудын гурвалжаан гэж… Энэ замаар туулах аливаа тээврийн хэрэгслийн хувьд эрсдэлтэй. Өнөө цагт л ярих нь багасаад байгаагаас биш урьд нь маш олон хүнийг айлгадаг байлаа. “Чөтгөрийн гурвалжин” ч гэж нэрлэх энэ газар маш олон усан болон агаарын хөлөг онгоц алга болсон. Зарим хүмүүсийн хэлэхээр энд нөгөө ертөнцөд хүрэх зам бий гэх. Магадгүй худлаа байж мэдэх ч, хэн амьдралаараа турших вэ дээ.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 6

4. Кубын усан доорх хот

Энэ жагсаалтад багтсан үзэгдлүүд нь оньсого мэт, харин кубын усан доорх хотын талаар арай өөр өнцгөөс харах хэрэгтэй болж байна. Кубын эрэг хавьд хотын туурь байдаг, магадгүй Атлантида гэж үнэхээр байсан юм болов уу? Аварга том пирамид, сфинкс бүгд бий. Зарим нэг эрдэмтэд хотод 10,000 жилийн нас өгнө, магадгүй газар хөдлөлтийн улмаас усанд автсан байж болзошгүй. Өөр тайлбар хэлэхэд үнэхээр бэрх.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 7

3. Чөтгөрийн далай

Японы нийслэлээс 100 км орчим байрлах далайн орчин – далайчид энэ газрыг тойрохыг хичээнэ. Чөтгөрийн далайг гатлахаар зориглосон маш олон эрсийн усан онгоц живсэн юм. Хүчтэй далайн шуурга цэлмэг өдөр гэнэтхэн л дэгдэнэ. Ямар ч амьд амьтан байхгүй – загас, шувуу, махчин загас, дельфин аль нь ч байхгүй. Тэгэхээр бидний мэдэхгүй далдын нэгэн зүйл байгааг гэрчилж байна.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 9

2. Усан доорх гэрэлтдэг, эргэлддэг тойрог

Бас л нэг оньсого – Персийн булангийн ойролцоо байрлах гэрэлтэж эргэлддэг тойргууд. Эрдэмтэд үүнийг плактон гэх боловч зарим нэг нь санал нийлэхгүй байгаа. Бидний нууцыг нь тайлж чадаагүй байгаль эхийн бас нэгэн гайхамшигт үзэгдэл болов уу даа.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 8

1. Балтийн тэнгис дэх үл мэдэгдэх нисдэг таваг

Магадгүй хамгийн нууцлаг нь байх. Зарим хүмүүс Балтийн тэнгисийн ёроолд хэвтээ зүгээр л нэг чулуу гэж үзнэ. Харин зарим нь живсэн эртний онгоц гэнэ. Зурагнаас харахад “Оддын дайн”-ы хөлөг онгоц шиг. Уг зүйлийг олж нээсэн судалгааны багийнханы ярьж байгаагаар бол хоёр том баганатай, баганын дотор талд шат гэмээр зүйлтэй. Итгэнэ үү байна уу, ямартай ч бидний хувьд оньсого хэвээр л үлдлээ.

Далай тэнгисийн оньсого таавар мэт 10 нууц 10

171
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
9
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Mina Lee

    Mina Lee

    2016/06/26 at 21:26

    Zarim ni dalain tovshin ihssenees bolj baigaa

  2. Lier

    2016/06/27 at 03:15

    Usand avtsan gazaruudlbgaazde umnu humuus amidarch bsan

  3. Ganzul Min

    Ganzul Min

    2016/06/27 at 20:55

    Shal hudal medeelel oruulah yumaa

  4. hubulai

    2016/06/27 at 23:36

    3. chotgoriin dalai gedeg n manai hubulai haanii tserguud suursen gazar baihdaa

  5. энэрэл

    2016/09/03 at 23:03

    Атлантис хотын далайн шуурга нөмөрснөөр газар доор гацсан гэсэн таамаг кино хүүхэлдэйн кино байдаг магадгүй зарим хот нь иймэрхүү байдлаар далайн ёроолд очсон байх харин бермудын ??3валжингын %д үнэхээр тайлагдашгүй нууц бөгөөд олон жилийн туршид эрдэмтэд судалсны эцэст нэгэн металь татагч бодис гэж үздэг болсон ба хэдэн мянган метрийн дээгүүр нисэж байгаа онгоцыг хэд хэдэн удаа живүүлж байсан мөн далайчдын явхаас зайлс хийдэг газруудын нэг нь билээ

  6. уншигч

    2016/09/03 at 23:12

    Миний хувьд далд ертөнц байдаг гэж боддог хүмүүсийн нэг л дээ зарим зүйлсийн хувьд далд ертөнцийн нэвтэрч орох хаалга байж магадгүй гэж бодож байна гэвч хүний гараар бүтээгдээгүй хүрхрээ чөтгөрийн арал балтын тэннисийн нисдэг таваг зэрэг нь яалтчгүй бидний мэдэхгүй өөр гадны зүйлс байгаад байгаа учраас өөр ертөнцийнхөн байх гэж бодож байна

  7. Gerel

    2016/11/24 at 19:19

    Dalain door uur irgenshliin hvmvvs amidarch bgaa bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *