“Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн” өөрийн зургуудаа дэлгэлээ

0

Хоёр жилийн өмнө дэлхийн хамгийн царайлаг гэмт хэрэгтний талаар шуугисан, тэр бол АНУ-ын иргэн Жереми Микс. Суллагдсанаас хойш хэдэн сарын дараа Жереми өөрийн зургуудаас олон түмэнд дэлгэжээ.

Түүний зураг орон нутгийн сувгаар анхлан гарч ирснээс хойш Жеремигийн нэр дээшээ өсөх шиг болж үзэгчид түүнийг загвар өмсөгчөөр хүртэл “тодруулжээ”. Жеремийг хоригдож байхад загварынхан ч анзаарсан байсан бөгөөд шоронгоос гараад White Cross Management загварын агентлагийн Жим Жордтай хамтран ажиллах болжээ.

Анхны зураг авалтын зургуудыг загварын агентлагийн албан ёсны хуудас болон Instagram дээр байршуулав.

32 настай америк залуугийн сошиал сүлжээнд 415 мянга гаруй хүн нэгдэж, анхны зураг авалтаараа 53 мянган лайк цуглуулжээ.

“Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн” өөрийн зургуудаа дэлгэлээ 1

Миксийн зургийг харсан хүмүүс “Бурхан минь, тэр төгс ажээ”, “Яаж ийм хөөрхөн байж чадаж байна аа?”, “Чи бол хаан”, “Тайвширцгаа, тэр гэр бүлтэй хүн шүү”, “Микс, чи бол дур булаам залуу”, “Ямар сайхан нүд вэ?”, “Төгс” гэх зэргээр бичиж байв.

“Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн” өөрийн зургуудаа дэлгэлээ 3

Жеремигийн танилуудын ярьж байгаагаар тэрээр шинэ амьдрал эхлүүлэхээр эрс шийдсэн гэнэ.

“Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн” өөрийн зургуудаа дэлгэлээ 2

Жереми эхнэрийн хамт

Микс шоронгоос хойш амьдралын зөв хэв маягийг дагахаар шийдэж спортоор хичээллэхээс гадна эхнэр, хүүдээ маш их цаг зарцуулах болжээ. Тэрээр дахин шоронд суухгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа аж.

“Хамгийн царайлаг гэмт хэрэгтэн” өөрийн зургуудаа дэлгэлээ 4

1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *