40, 50-иад оны Холливудын секс билэг тэмдгүүдийн нэг, жүжигчин Jane Russell таалал төгсчээ

0

40, 50-иад оны Холливудын секс билэг тэмдгүүдийн нэг, жүжигчин Jane Russell таалал төгсчээ

1940-1950-иад оны Холливудын тэргүүн зэргийн секс билэг тэмдгүүдийн нэг гэгдэж байсан Америкийн кино жүжигчин Jane Russell өчигдөр буюу 2011 оны 2-р сарын 28-ны даваа гаригт 90 насандаа Santa Maria дахь өөрийн гэртээ амьсгалын замын өвчний улмаас таалал төгсчээ. Тэрээр 1921 оны 6-р сарын 21-нд таван хүүхэдтэй айлын ууган бөгөөд ганц охин болон мэндэлсэн байна. Russell-ын эцэг нь АНУ-ын армийн ахлах дэслэгч, ээж нь нэгэн аялан тоглодог хамтлагийн жүжигчин байсан ба охиноо төгөлдөр хуур хөгжмөөр хичээллүүлдэг байжээ. Ахлах сургуульд байхдаа хөгжмийн зэрэгцээгээр драмын урлаг сонирхох болсон Russell тайзны бүтээлүүдэд хүч сорих болсон байна. Ээжийнхээ шаардлагаар фото зургийн модель хүртэл болж явсан нь түүнийг урлагийн замд эргэлт буцалтгүйгээр хөтөлжээ. Зөвхөн кино урлагаар дагналгүй хөгжмөө ч орхилгүй явсан тэрээр гурван ч нөхөртэй байсан боловч өөрийн гэсэн төрсөн үр хүүхэд төрүүлэх боломжгүй байсан ба гурван хүүхэд өргөж авсан төдийгүй гадаадын улс орнуудаас хүүхэд үрчилж авах сонирхолтой америк гэр бүлүүдэд чиглэсэн World Adoption International Fund санг байгуулсан байна. 1943-2007 оныг хүртэл нийтдээ 28 дэлгэцийн бүтээлд дүр бүтээж, 40, 50-иад оны эрчүүдийн харц, сэтгэлийг булаасан сайхан хүүхэн явсан Ernestine Jane Geraldine Russell хэмээх энэ гайхалтай эмэгтэйг бурхны орондоо амгалан морилохыг хүсье!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. barnerd

    2011/03/01 at 14:20

    suuld avhiilsan zurag n haha hogshirnoo gej

  2. turuu_designer

    2011/03/01 at 15:36

    [color=FF0000][font=Monotype Corsiva][size=xx-large][i][b]Um mani badmi hum[/b][/i][/size][/font][/color]

  3. wda

    2011/03/01 at 16:28

    uheh bol horүүoogiin jam edr

  4. bunnyy

    2011/03/01 at 17:33

    haramsaltai amidral um daa gej

  5. chibi_gaara

    2011/03/01 at 19:58

    za bas l

  6. love666

    2011/03/01 at 20:13

    vheld ariin haalga bhkushvde

  7. trojan08

    2011/03/01 at 21:09

    dajgu tas sda bn shuu

  8. Зочин

    2011/03/02 at 00:54

    hatan haan sisi-d toglodog hun mon uu

  9. Зочин

    2011/03/02 at 11:47

    saihan naslajee. zaluugiinh ni zuraguud saihan l bna. gehdee monro-toi hamt avhuulsan zurag deer l haritsuulagdaad bna. ter mod shig bna. harin monro bol us shig gaihaltai saihan

  10. LeenI

    2011/03/02 at 13:17

    YaY

  11. ben_jr

    2011/03/03 at 18:51

    [b]Horvoogiin jam yum doo chaavaas..[/b] :-(

  12. gamez

    2011/03/04 at 13:24

    OOOOOOOOOOOOOOOL RAAAAAAAAAAAAAAAAAAAAIT

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *