Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн

1

Бид бүгд л ямар нэг зүйлд донтсон байгаа, ялангуяа амттанд. Зарим нэг нь чихэргүйгээр байж чадахгүй бол, зарим нэг нь аяга кофегүй сууж чадахгүй. Аливаа зүйлийн хэмжээг нь тохируулаад хэрэглэхэд болохгүй юмгүй, харин хэмжээнээсээ хэтрээд ирвэл та арга хэмжээ авах цаг болсны дохио. Даанч бид өөрсдийнхөө хүсэлд хөтлөгдөн явах нь их болжээ.

1. Кофенд донтогсод, нэгийг бодох цаг нь болсон байна. Та яагаад кофе уудаг вэ? Таны сэтгэл сэргэдэг үү эсвэл зүгээр л нэг зуршил болж уу? Хэрвээ эхний шалтгаанаар бол та кофеныхоо хэмжээг багасга, хэмжээ нь хэтэрсэн аливаа зүйл танд хор л болно. Кофены оронд ногоон цай ууж бай. Амтаараа дутахгүйгээс гадна кофеноос дутахааргүй таныг сэргээнэ. Хэрвээ ажилдаа явах замаараа кофе авч уудаг байсан бол танд эдийн засгийн хэмнэлт хүртэл бий болно.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 1

2. Шоколад. Амттан бол яг л хар тамхи гэсэн үг. Уйтгарлаж гуниглах, ядрах, сэтгэл гэгэлзэх зэрэгт хүний гар хамгийн түрүүнд шоколад руу явна. Ийм үе хүнд их тохиолдохыг ч хэлэх үү. Шоколад хүний биед орж “аз жаргалын гормон” болох андорфиныг ялгаруулдаг ажээ. Ингээд л та шоколад идэх гээд байдаг, харин их идсэнээр бас л муу талтай нь мэдээж. Тэгэхээр сэтгэлээ өөр байдлаар сэргээх хэрэгтэй болох нь.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 2

3. Хийжүүлсэн ундаа. Энэ ундааг их хэрэглэснээр зөвхөн донтоод зогсохгүй мөн хүний биеийн бодисын солилцоонд муугаар нөлөөлнө. Эмч нарын хэлж байгаагаар өдөрт нэг лааз хийжүүлсэн ундаа уугаад байхад сарын дараа таны бие эрс муудсан байна гэжээ.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 3

4. Бяслаг. Сонирхолтой баримт: бяслаганд хүртэл донтдог байх нь. Ялангуяа хатуу бяслаганд шүү. Үүнийг хатуу бяслаганд агуулагдах казеинтэй холбож тайлбарлана, учир нь казеин нь морфинтэй адил төстэй ажээ. Бяслаг идсэнээр хүний сэтгэл санаа тайвширч, өөдрөг болдог. Хэтрүүлэн хэрэглэвэл бас л буруу тийшээ явах нь байна.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 4

5. Бургер, хот-дог. Хүний биеийн галбирт маш хурдан нөлөөлөхөөс гадна бодисын солилцоонд муугаар нөлөөлж, хүний амтлах мэдрэхүйг өөрчилнө. Мэдээж хааяа нэг өөрийгөө ийм хоолоор эрхлүүлэлгүй яах вэ, харин өдөр тутмын хүнсэнд оруулж яавч болохгүй.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 5

6. Шарсан төмс. Энэ хүнс өөрт агуулагдах акриламид гэх бодисынхоо ач тусаар биднийг урин дууддаг. Шарсан төмс идээд идээд цаддаггүй, бүтэн порц давстай шарсан төмс идээд 30-40 минутын дараа дахиад л юм идмээр болдог. Хүний хооллох дуршлыг нэмэгдүүлдэг ажээ.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 6

7. Зайрмаг. Их хэмжээгээр агуулагдах сахар, тослогоос нь болж жингээ нэмэхээс гадна хүнийг “цөцгийн тосны донтон” болгож байгаа юм.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 7

8. Жигнэмэг, бялуу. Уг нь ганц зүсэм шоколадаар бүрсэн жигнэмэг идэх гэж байсан чинь бүтэн хайрцгийг дуусгасан байна уу? Хүн болгон л ингэж идэж үзсэн байх, мундагтаа биш юм шүү. Амтат бялуу зэрэг нь бас л зайрмаг шиг сахар, тослогийн өндөр агууламжтай байдаг.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 8

9. Чипс. Ганц ширхэг чипс иднэ гэж юу байх вэ дээ, нэгийг идлээ араас нь дараа дараагийнх нь цувж өгнө. Хүн өлсөж байгаа эсэх нь хамаагүй, чипсийг хэмжээгүй иднэ. Эмч нарын хэлж буйгаар, хүмүүс өлссөндөө чипс иддэггүй зүгээр л таашаал авах гэж иддэг гэжээ. Тийм ч учраас чипс үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүндээ “триггер” гэх амтлагч нэмдэг, энэ нь хүний тархинд таашаалын дохио хүргэдэг ажээ.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 9

10. Утлагат мах. Утсан хиам, гахайн махыг эмч нар таагүй хүлээж авдаг. Баримт бол баримт: энд жинхэнэ мах маш бага байдаг. Харин амтлагч болон өөр бусад орлуулагч зүйл бол хангалттай их бий. Амттай хоолыг хүний амтлах эрхтэн сайн тогтоож авдаг учраас дахин дахин идэх хүсэл төрдөг байна. Нэгэнт сайн зүйл агуулаагүй бол хааяахан хэрэглэж бай эсвэл бүр хоол хүнснийхээ жагсаалтаас хассан ч болно. Илүүдэл жинтэй болж зүрх судасны өвчнөөр өвдөх хэнд хэрэгтэй юм бэ?

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 10

11. Пицца. Тослог ихтэй, давстай нүүрс-усаар баялаг энэ хоол шоколад, чипс, шарсан төмснөөс ч илүү хүний идэх дурыг татаж өөртөө донтуулна. Эцэст нь мэдээж илүүдэл жин таныг хүлээж байх болно.

Таныг маш ихээр донтуулдаг 11 хүнсний бүтээгдэхүүн 11

19
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/21 at 18:15

    chocolate hunii bied muu bish!!! “Har chocolate bol hunii bied sain bdag ” zygeer chiheriiin hemjee muugaar nolooldog!!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *