Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд

0

Та бүхэнд шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүдийг танилцуулахаар бэлдлээ. Үнэлгээ нь мэдээж субъектив тул та гүн гүнзгий бүү хүлээж аваарай.

Star Wars

Ямар вэ?

Оддын дайны ертөнцийг илэрхийлэх хэрэггүй дээ. Бидний өмнө үе дамжсан кинонууд байна, хүүхэлдэйн кино байна, комикс болон хэдэн арваараа видео тоглоомууд байгаа билээ. Гол үйл явдал – Гэрэл, Сүүдрийн хоорондын тулаан.

Яагаад алдаршсан бэ?

Оддын дайн яагаад алдаршсан бэ гэдэг асуулт маш олон хүчин зүйлээс шалтгаална. Сайн, муугийн хоорондын тэмцэл, эр зоригтой баатрууд, гэрэлт сэлэмтэй сэтгэл хөдөлгөм тулаанууд.

Энэ бүгдийг авьяаслаг, хөдөлмөрч Жорж Лукасын хөдөлмөр үгүй байсан бол хэрхэн бүтэх билээ. Тэрээр бусдын анзаараагүй тийм жижиг зүйлсийг хүртэл орхигдуулалгүй киногоо бүтээж чаджээ.

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 2

Star Trek

Ямар вэ?

“Оддын зам” – нийт 6 ангиас бүрдэх зөгнөлт ертөнцийг бүхлээр нь үзүүлж чадсан юм. Үүнээс гадна хэдэн арван ангитай цуврал кино, ном, видео тоглоомууд бий.

Яагаад алдаршсан бэ?

Үзэсгэлэнт дэлхий ертөнц, андорианчууд, боргчууд, галт уулчид, клингончууд, кардассианчууд, ромуланчууд – эд бол үндэстэн ястнуудын нэгээхэн хэсэг нь.

Уг киног алдаршуулсан бас нэг зүйл бол сансар огторгуйг судалж байгаа төгсгөлгүй аялал ажээ.

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 3

Warhammer 40,000

Ямар вэ?

Warhammer-ын анхны санааг 1983 онд Games Workshop-ийн ажилтнууд гаргажээ. Үйл явдал хоёр ертөнцийн дунд өрнөнө: Warhammer Fantasy болон Warhammer 40,000. Анхных нь бүдэг саарал дундад зууны үед, дараагийн үйл явдал шинжлэх ухааны зөгнөлт тал руугаа юм.

Warhammer 40,000 нь 1987 онд олны анхааралд өртөж алдаршжээ. Өнөөдөр Warhammer Fantasy болон Warhammer 40,000 тоглоом, ном зэрэг байна. Саяхан шинэ тоглоом гарах болсноо зарласан: Dawn of War III.

Яагаад алдаршсан бэ?

Уг ертөнц өөрөө гайхамшиг. Нэг талаас харахад шинжлэх ухааны зөгнөлт ертөнц: оркууд сүүлт од хүлэглэн нисэх, цахилгаан хөрөөгөөр зэвсэглэсэн хүмүүс, түрэмгийлэн эзэлсэн бусад гаригуудын оршин суугчид – энэ бол Warhammer 40,000–ын нэгээхэн хэсэг.

Гариг хооронд нисэх дэвшилтэт тэргүүн технологи нь хүн бүрийн сонирхолыг өөрийн эрхгүй татна.

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 4

StarCraft

Ямар вэ?

Видео тоглоом хүмүүсийг хэдэн жилээр хэрхэн татахын тод илрэл юм. Анхны хэсэг нь 1998 онд гарсан ч одоогоор эрэлт хэрэгцээ их л байна. Хөгжүүлэгч нь Blizzard Entertainment бөгөөд StarCraft-аас гадна Warcraft, Diablo-г хөгжүүлсэн.

Уг тоглоомоор тоглож байгаа хүний өмнө хүчтэй хүмүүсийн ертөнц нээгдэнэ. Хоёрдугаар хэсэг нь 2010 онд гарсан, сайжруулагдан шинэчлэгджээ.

Яагаад алдаршсан бэ?

Зөвхөн үйл явдлаараа тоглогч нарын сонирхолыг татаад зогссонгүй, мөн тоглоомын гайхамшигтай механик үүнд нөлөөлсөн юм.

Мөн киберспорт хүмүүжлийг олгож байгаа гэж үзэх бөгөөд азийн орнуудад илүү алдаршсан байна.

Жишээ нь, Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсуудад жил болгон уг тоглоомоор тэмцээн зохион байгуулагддаг уламжлалтай болжээ. Шагнал нь ч багагүй, StarCraft II World Championship Series Global Finals 2015-ын аварга шагналд нь 100 мянган доллар авчээ.

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 5

Dune

Ямар вэ?

Америкийн зохиолч Фрэнк Гербертийн зохиол нь дараах цувралуудаас бүрдэнэ: Dune Messiah, Children of Dune, God Emperor of Dune, Heretics of Dune.

Үйл явдал 5000 жилийн түүхийг өгүүлэх тул бидний өмнө урт хугацааны шинжлэх ухааны зөгнөлт үйл явдал өрнөнө. 1984 онд Дэвид Линчен “Dune” киног найруулж дэлгэцийн бүтээл болгосон ч тухайн үедээ алдаршиж чадаагүй юм.

Яагаад алдаршсан бэ?

“Dune”-ийн ертөнц маш баялаг, үйл явдал болж буй төв газар нь Арракис, энд муу муухай, сайхан сэтгэл, хайр дурлал гээд бүгд бий. Мөн газрын аварга том хорхойг мартаж болохгүй.

Ном ч тэр, кино ч тэр гайхалтай ертөнцийг бий болгож чадсан. Номоор сэдэвлэн маш олон видео тоглоом худалдаанд гарсан юм.

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 6

Halo

Ямар вэ?

Halo-гий ертөнц – цуврал тоглоомоос бүтнэ: Halo Wars, Halo: Reach, Halo: Combat Evolved … Нэгдсэн үндэсний сансар огторгуйн арми (ирээдүйн дэлхийн нэгдсэн удирдлага маягийн гэх юм уу даа) болон Ковенантын (харь гаригийнханы нэгдэл) хоорондын тулаан.

Энэ хоёроос бас өөр тал бий. Предчат буюу эртний удам угсаатнуудын холбоо, ореолууд – олноор нь хоморголон устгах маш хүчтэй зэвсгийн ачаар авралын зам нээгдэнэ гэдэгт найдаж буй.

Яагаад алдаршсан бэ?

Halo бол шинжлэх ухааны зөгнөлт ертөнц. Анхны цуврал тоглоом амжилт авчирсан учраас дараагийн цувралуудыг сонирхогчид хүлээж эхэлсэн юм.

2011 онд Xbox-ын тоглоомоо гаргасан нь үнэхээр амжилт авчирсан. Шүүмжлэгч нар ч уг тоглоомыг өндрөөр үнэлсэн. 2010 оны 5-р сарын 6-нд Гиннесийн номд цагийг эзэлсэн алдартай тоглоомоор бичигджээ.

Хамгийн алдартай шинжлэх ухааны зөгнөлт ертөнцүүд 1

9
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/21 at 03:20

    Za wow aliniih ni salaa ium tged

  2. Зочин

    2016/06/21 at 12:14

    Halo bol mototsikolchid shig. Star trek unen sonirholgui kino. Star wars bol uneheer huuhdiin kino. WOW bol zugnult bish ulger domgiin sedevtei

  3. Зочин

    2016/06/22 at 01:48

    wow chin shinjleh uhaanii zognolt bish

  4. Зочин

    2016/06/25 at 13:29

     Хаха. Star trek бол маш гайхалтай фантаз санаагаар дүүрэн жинхэнэ анхдагч зөгнөлт кинонуудын нэг орчин үеийнх нь хуучнаа дуурайгаад мөн шал онцгүй болгоод байгаа болохоос. Star wars бол хийц нь нээх айхтар бишч зохиолын хувьд бол сайн. Wow бол зүгээр л олон юмны нэгдэл шинээр хийсэн зүйлс цөөхөн афины бурхад, египдийн бурхан ер нь л тэгээл үлгэр домгий н шинжтэй зүйлс. Halo бол маргаангүй шдээ топ топ.

  5. Arnoldo

    2016/10/06 at 19:02

  6. Зочин

    2016/10/15 at 12:35

    Halo бол яалтч байхгүй шилдэг тоглоом

  7. Зочин

    2017/05/26 at 17:07

    halo bol jinhene shildeg uran zugnuliin yurtonts shu top game

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *