Залуус бидний хүсэн хүлээдэг “IBIZA OUT” 2016 фестивалийг Глобал Маркетинг Медиа Групп нь 3 дахь жилдээ Mонгол Шилтгээнд 2016 оны 6 сарын 17,18-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөртөө “IBIZA OUT food festival” гэсэн сонирхолтой арга хэмжээг багтааснаараа онцлогтой юм.
Энэхүү “IBIZA OUT food festival” нь хоёр өдрийн турш 13:00-19:00 цагийн хооронд ресторан, кофе катеринг үйлчилгээ үзүүлэгч Tom N Tom`s, Sketch, Bliss, Shrilanka, Милаяа, Biwon, Monet, Wok N Roll, M Lounge, Los Bandidos гэх мэт 20 гаруй нийтийн хоолны олонд танигдсан тансаг хоолыг 3000-5000 төгрөгний үнээр зооглох боломжтойгоос гадна урлагын тоглолтуудыг сонирхож олны танил хүмүүстэй хамтдаа Beach Fitness model, Оддын элсний волейбол, Human sling shot гэх мэт хөгжөөнт уралдаан тэмцээнд хүч сорин эрүүл агаарт цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан боломжтой юм.
Гэр бүл, найз нөхдийн хамт салхинд гарангаа амтат хоол зооглон, хөгжилтэй уралдаан тэмцээнд оролцож, тэр өдрийн бүх арга хэмжээ урлагын тоглолтуудыг сонирхон алжаал ядаргаагаа тайлж хэзээ ч мартагдашгүй сайхан өдрүүдийг өнгөрүүлэхийг хүсвэл “IBIZA OUT-2016” фестивальд заавал ирээрэй.
Харилцах утас: 80009500, 80009800, 80009600