Латвийн шорон зочид буудал дахь жинхэнэ хоригдол шиг амьдрал

0

Латвийн шорон зочид буудал дахь жинхэнэ хоригдол шиг амьдралЛатвийн Кароста /Karosta/ шорон нь 20-р зууны ихэнх үеүдэд Нацистын Герман болон Оросын цэргийн шорон байдлаар ашиглагдаж байсан бөгөөд олон зуун хүн энд нас барсны олонх нь толгойдоо буудуулсан байсан гэдэг. Одоо бол энэ шоронгийн аймшигтай тоног хэрэгслүүдийг шоронгийн орчин бүхий зочид буудал хэлбэрээр ашиглах болсон ба уг зочид буудлыг зорин ирсэн зочид жинхэнэ шоронгийн хоригдол шиг үйлчлүүлэхээр гэрээнд гарын үсэг зурах боломжтой аж. Латвийн Лиепая /Liepaja/ хотод байрладаг Кароста зочид буудал нь Латвийн хамгийн өвөрмөц аялал жуулчлалын үзмэр бөгөөд энд ирсэн жуулчид хуучин шоронгоор аялал хийж, энэ шоронгийн харгис хэрцгий түүхийг мэдэхийн зэрэгцээ шоронгийн музейг үзэх боломжтой юм. Каросто бол Дэлхий дээрх цорын ганц зочид буудал болсон шорон биш боловч коммунист эриний үеийн шоронгийн амьдралыг жинхэнэ утгаар нь мэдрэх боломжийг зочиддоо олгодгоороо онцлогтой. Зочид буудалд хоноглох хүмүүс модон хавтан дээр дэвссэн хуучин матрассан дээр унтаж, хаалттай хаалганы жижигхэн нүхээр өгөх шоронгийн хоол идэж, хэл амаар дайрсан хамгаалагчдаар өрөөндөө болон хүрэх газраа хүргүүлж, захиалгаа захиагаар өгнө. Тэр ч бүү хэл биеийн дасгал хөдөлгөөн хийх, шоронгийн орчмыг цэвэрлэх зэргээр шийтгүүлдэг байна. Кароста хот жил бүр 5-р сарын 1-нээс 10-р сарын 30-ны хооронд ажилладаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *