Өрөөг тань цэгцтэй, уужим болгох интерьерийн 10 санаа

1

Интерьер дизайн хэдий төвөгтэй ч сонирхолтой байдаг. Хамгийн гол таашаал бол жижигхэн өрөөг илүү саруул цэлгэр харагдуулах байдаг.

Интерьерийг алдаг жижиг зүйлсийг хэрхэн өөрчилж болох тухай бяцхан санаануудыг танд өгье.

Хөшгөө таазнаасаа өлгө

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 1

Хэрэв хөшгийг цонхны дээр биш харин таазанд ойр байрлуулбал цонх байгаагаасаа илүү том харагдах давуу талтай.

Хөргөгчний соронз

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 2

Хөргөгчний соронзнууд гал тогоог замбараагүй харагдахад нөлөөлдөг. Соронз цуглуулагчдад үүнээс гарах арга бий: соронзон самбар эсвэл соронзон будаг ашиглан дурсгалын зүйлсээ хананд тусад нь тогтоогоорой.

Гутлын тавиур

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 3

Ботинк, пүүз, сандаль, шаахай гэх мэт гутлуудаа хадгалах нэгэн арга бий. Гутал хийх тусгай шүүгээ. Үр дүнд нь өрөөний зай ихсэж гэр чинь илүү цэмцгэр харагдах болно.

Босоо хээтэй тод обой наах

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 4

Бараан обой нь өрөөг жижигрүүлж харагдуулаад байдаг талтай. Мөн хөндлөн хээтэй обой нь орчныг илүү “хүнд” харагдуулдаг. Өрөөгөө илүү гэрэл гэгээтэй, уужим харагдуулахыг хүсвэл босоо хээтэй тод обой сонгохыг зөвлөж байна.

Угаалгын өрөөнд нэг өнгийн алчуур өлгөх

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 5

Хачирхалтай нь угаалгын өрөөнд олон өнгийн алчуур байх нь өрөөг илүү замбараагүй харагдуулж “давчуу” мэдрэмж төрүүлдэг аж. Мэдээж бүх алчуураа хая гэсэн үг биш шүү. Алчуурынхаа өнгийг угаалгын өрөөний өнгөнд зохицох өнгөөр сольж тавьж болно.

Шилэн тавилга, хөлтэй тавилга

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 6

Буйдан, ор, шүүгээ, сэтгүүлийн ширээ зэрэг тавилгыг сонгохдоо хөлтэйг сонгоорой. Ингэснээр таны тавилгууд газраас “ургасан” биш харин агаар дээр “хөвөх” мэт харагдаж өрөө илүү цэлгэр харагдах болно. Мөн шилэн тавилга ч бас үүнтэй адил нөлөөлнө.

Хайрцаг, сав

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 7

Бүх зүйлийг байранд нь байлгахын тулд тэдэнд зай гаргаж өгөх хэрэгтэй. Жишээ нь, ямар нэг тодорхой зүйл хийх хайрцаг тавь. Түүн дээр хийх зүйлийн нэр бичээстэй байна.

Өргөн хивс

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 8

Жижиг өрөөнд жижиг хивс гэсэн өрөөсгөл ойлголт бий. Үнэн хэрэгтээ жижиг хивс нь өрөөг улам давчуу харагдуулдаг юм шүү дээ.

Нүүрний будагны соронзон самбар

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 9

Эмэгтэй хүн бүрт хэрэглэдэг бүх гоо сайхны хэрэгслүүд дунд тогтмол хэрэглэдэг хэд хэдэн зүйл байдаг. Эдгээр зүйлсийг хаа сайгүй тараахын оронд ханандаа соронзон самбар өлгөөд будгаа наагаад байж яагаад болохгүй гэж?

Нүдэн гэрэл

Өрөөг тань эмх цэгцтэй, зайтай болгох интерьерийн 10 санаа 10

Жижигхэн өрөөнд гоёмсог абажур байх нь орон зайг багасгадаг. Харин нүдэн гэрэл таны өрөөг мэдэгдэхүйц том болгох болно.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bvjeenee Otgoo

    Bvjeenee Otgoo

    2016/06/13 at 11:12

    .

  2. Зочин

    2016/06/14 at 18:17

    Энэ мэдээ надад таалагдаж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *