Зохиолоосоо илүү болж чадсан 10 дэлгэцийн бүтээл

1

Цаасан дээр буусан үйл явдал, дүрүүд дэлгэц рүү шилжихэд шинэ дүр төрх, үйл явдлыг бий болгохоос гадна жинхэнэ зохиолыг алдагдуулах ч тохиолдол гардаг. Алдартай найруулагчид зохиолыг амилуулж байгаа ч гэсэн заримдаа утгаа алдах нь бий. Харин эсрэгээрээ дэлгэцийн бүтээл нь уг зохиолоосоо илүү амьд болох нь ч бий. Чухам ямар зохиол дэлгэцийн бүтээл болохдоо илүү амжилт олсон бэ? Та бүхэн дараах мэдээллээс уншина уу.

1. The Godfather, (1972)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 1

Марио Пьюзогийн зохиолыг Фрэнсис Форд Коппола авьяаслаг жүжигчдийн хамтаар дэлгэцийн сайхан бүтээл болгосон юм. Хэрвээ Коппола уг зохиолыг дэлгэцийн бүтээл болгоогүй бол магадгүй Пьюзогийн зохиолыг хэдэн жилийн дараа уншигчид мартах байсан биз. Өнөөг хүртэл “Загалмайлсан эцэг” америкийн төдийгүй дэлхийн дэлгэцийн сор бүтээлд тооцогдож байна. Мафийнханы бүлэглэл дунд хүртэл уг кинонд хэлдэг хэлц үгийг ашигладаг болжээ.

2. Jaws, (1975)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 2

Питер Бенчли махчин загасны тухай муугүй тууж бичсэн. Харин шүүмжлэгч нарын хувьд зохиолын баатрууд хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлэм гэж шүүмжилж байсан юм. Залуу найруулагч Стивен Спилберг ч мөн үүнийг бодолцсон. Тийм ч учраас дэлгэцийн бүтээл болгохдоо Стивен Спилберг үзэгчид шериф Броди болон түүний багийн төлөө үнэхээр санаа зовоосой гэж хүсэн киногоо бүтээж чаджээ. Түүний ажил талаар өнгөрсөнгүй аймшгийн триллер кино болж хүмүүсийн таашаалыг хүртсэн юм. Бенчлигийн зохиол зарим нэг уншигчдын хүрээнд л яригдсан бол Спилбергийн бүтээл Холливудыг эзэмдсэн юм.

3. Die Hard, (1988)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 3

Жон МакТирнанын “Хатуу самар” кино нь Родерик Торпын “Мөнхийн зүйл гэж үгүй” гэдэг зохиолоос сэдэвлэн хийсэн кино гэдгийг анхааралтай уншигч бол мэдэх бизээ. Тэр “мөнхийн бус зүйл” нь – охиноо аварч байгаа настай цагдаа бол харин “самар” нь ажлынхаа ид өсөж яваа үе дээрээ яваа цагдаа эхнэрээ аварна. Тийм ч учраас Брюс Уиллис жирийн хүний хийж чадахгүй зүйлийг хийж, гарахгүй хүчийг гаргаж байгаа юм. Түүний үзүүлж байгаа үзүүлбэр болгон киног дээш татжээ.

4. The Silence of the Lambs, (1991)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 4

Энэ кино Томас Харрисийн зохиолыг дэлгэцийн бүтээл болгох гэсэн анхны оролдлого биш юм. Таван жилийн өмнө Майк Манн “Улаан луу” зохиолоор “Manhunter” кино бүтээсэн нь хэний ч анхаарлыг татаагүй. Харин “The Silence of the Lambs” бол Лекторыг энэ дэлхийн хамгийн хорон муу санаат махчин болгожээ. Энэ бүтээлийг хэн ингэж амилуулж чадсан бэ? Юуны түрүүнд авьяаслаг Энтони Хопкинс, Демме, Жоди Фостер … Тэд сонирхолтой детектив зохиолыг аваад таван Оскарын эзэн болох дэлгэцийн бүтээл хийжээ.

5. Место встречи изменить нельзя, (1979)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 10

Ах дүү Вайнеруудын ном Зөвлөлт холбоот улсын уншигчдын дуртай ном байлаа. Цагдаа нар цаашид өсөж дэвжинэ эсвэл бүр уруудна, мөрдөгч Жеглов хэргийг хурдан дуусгахын төлөө хуурч ч мэдэх хүн. Ямар учраас энэ номыг хэвлэн нийтэлсэн бэ гэх шалтгаан бол зохиолчид нь “Воениздат” хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан – улсын нууцыг “задлах” даалгавар бүхий газар гэхүү дээ. Зөвхөн хэвлэгдээд зогсоогүй бүр дэлгэцийн бүтээл болон гарсан бөгөөд дайнаас хойших Москвагийн амьдралыг ил тодоор харуулж чадсан юм. Владимир Высоцкий зөвхөн гол дүрийг бүтээгээд зогсоогүй киноны найруулагчаар ажилласан.

6. Fight Club, (1999)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 5

Чак Паланикийн зохиолд эрчүүдийг эр хүний эрхээс хасаж байгаа нийгэмтэй эцсээ хүртэл тэмцэж буй эрийн тухай өгүүлдэг. Дэвид Финчер ч өөрийн дэлгэцийн бүтээлдээ зохиол дээр өгүүлдэг зарим нэг алан хядлагыг үзүүлэхээсээ эмээгээгүй бололтой. Тийм ч учраас “клуб”-ын тулаан амьд мэт харагдаж чаджээ. Брэд Питт, Эдвэрд Нортон нарын чадварлаг жүжиглэлтийн талаар энд дурьдаад илүүц биз ээ.

7. The Notebook, (2004)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 6

Николас Спаркс – маш тогтвортой зохиолч. Түүний нэг номыг уншсан бол бусад бүх зохиолыг уншсан гэж хэлж болно, тэрээр нэг сэдвээр л зохиолоо бичдэг нэгэн. Түүний нэг зохиолыг Ник Кассаветис дэлгэцийн бүтээл болгосон нь үзэгчдийн таашаалыг хүртсэн. Рэйчел МакАдамс болон Райан Гослинг нар зохиолыг хайр дурлалын сэтгэл хөдөлгөм түүх болгон хувиргахад гайхамшигтай жүжиглэсэн. Холливудад ч мөн энэ кинонд дуртай, маш олон сериал дээр дурьдаж ярьдгийг та мэдэх үү?

8. The Devil Wears Prada, (2006)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 7

Сэтгүүлч Лорен Вайсбергер Vogue сэтгүүлийн редактор Анна Винтурын туслахаар ажиллаж байсан дурсамжаа ном болгон бичсэн. Уг зохиол энгийн элдэв гоц гойд зүйлгүй ном болсон гэж үздэг. Харин зохиолыг Дэвид Фрекнл дэлгэцийн бүтээл болгосон бөгөөд хэцүү, хурц ааштай редактор эмэгтэйн тухай, чухам яагаад доод албан тушаалтнуудтай тэгж ширүүн харьцдаг шалтгааныг маш сонирхолтойгоор гаргаж чадсан юм. Редакторын дүрийг Мэрил Стрип гаргаж чадсан бөгөөд шүүмжлэгч нар уг киног зохиолоосоо илүү давж гарсан бүтээл болж чаджээ гэж дүгнэж байсан байна.

9. Casino Royale, (2006)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 8

“Casino Royale” бол Йен Флемингийн Жеймс Бондын тухай анхны роман. 10 жилийн тэртээ дэлгэцнээ гарсан уг дэлгэцийн бүтээл нь тагнуулчийн тухай цуврал киноны 21 дэх нь байсан юм. Найруулагч Мартин Кэмпбэлл мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагаас авч болох байсан ч тэр огт өөрөөр шинийг хийхийг хүссэн тул өөрийнхөөрөө зүтгэжээ. Аз болж туршилт нь амжилт олоод зогссонгүй зохиолоосоо давсан кино болсон гэж үнэлүүлж чадсан юм.

10. Man som hatar kvinnor, (2009)

Номоосоо илүү болсон 10 дэлгэцийн бүтээл 9

Шведийн зохиолч Стиг Ларссоны роман үнэндээ олон улсын хэмжээнд алдаршсан. Урьд өмнө нь уйтгартай, мөрдөгч-сэтгүүлчийн ажил эрхэлдэг байсан хүний анхны том бүтээл гэхэд үнэхээр гайхамшигтай болсон нь үнэн. Харин зохиолыг дэлгэцийн бүтээл болгосон хүний хувьд бол туршлагатай нэгэн буюу найруулагч Нильс Арден Оплев – зохиолын маш сонирхолтой хэсгийг тод томруунаар харуулж чадсан, мөн жүжигчдийнхээ багийг ч зөв бүрдүүлсэн юм. Дараа нь Холливуд дахин нэг кино хийсэн ч швед хувилбарыг давж гарсангүй.

1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ZZZZ

    2016/06/13 at 02:29

    Huuyee Shawshank Redemption yasiin be????? Bas Forest Gump bn.

  2. Зочин

    2016/06/14 at 16:16

    gumpiin zohioliig bol medehguin bn harin shawshank bol kino ni uneheer saak bolson doo zohiol ni gj jijig tuuj shig l yum bdag yum bn lee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *