2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпийн наадмын тухай 10 таагүй баримт

0

Зуны Олимпын наадам тун удахгүй боллоо, бэлтгэл ажилтай холбоотойгоор зарим нэг таагүй мэдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр олон улсад тархаад байгаагаас та бүхэнд түүвэрлэн хүргэж байна.

10. Өнөөдрийн Олимпын наадам гэж юу вэ? – Үйл явдал

Зуны Олимпын наадам бол маш том үйл явдал бөгөөд 8-р сарын 5-наас эхлэн Рио-де-Жанейрод зохион байгуулагдах гэж байна. Олон улсын хэмжээний томоохон арга хэмжээ зохион байгуулна гэдэг маш том хариуцлага, харин өнөөдөр Бразилд эдийн засгийн тогтворгүй байдал, эрүүл мэнд, олон нийтийн эмх замбараагүй байдал зэрэг үүсээд байгаа нь уг арга хэмжээг зохион байгуулахад муугаар нөлөөлж болзошгүйд хүрчээ.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 1

9. Зика вирус Олимпийн наадамд хэрхэн нөлөөлөх вэ? – Халдвар

Олимпийн наадам Зика вирусын тархалтыг “дэлхийн хэмжээ”-нд хүргэнэ гэж эмч нар анхааруулаад байгаа юм. Денге төрлийн хумхаа өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэхээс гадна эхийн хэвлийд байгаа ургийн тархины хөгжилд нөлөөлж байна. Вирусын тархалт Төв болон Өмнөд Америкийн улсуудаар хурдацтай тархаж байгаа ч вирусээс урьдчилан сэргийлэх вакцин, мөн эмчлэх эм тариаг одоо болтол олж нээгээгүй л байна. Вирус нь бэлгийн замаар болон шумуулаар дамжин халдварлах тул Олимпийн наадмыг үзэхээр ирсэн хэдэн сая жуулчдад вирус халдах магадлал маш өндөр ажээ.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 2

8. Хэн улс орныг удирдаж байна? Импичмент

Бразилийн улс төрийн байдал тогтворгүй байна. Учир нь 5-р сарын 12-ноос эхлэн Ерөнхийлөгч Дилма Русефийг үүрэгт ажлаас нь 180 хоногийн хугацаатай түдгэлзүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн үүргийг дэд ерөнхийлөгч Мишел Темеру түр орлон ажиллаж байгаа билээ. Улс төрийн энэхүү ажиллагааг Ерөнхийлөгч Русеф дүгнэхдээ “ил хуйвалдаан” гэсэн бөгөөд өөрийгөө төр засгийн эрэгтэй төлөөллийн зүгээс шахагдсан гэж үзэж байна. Русеф Олимпийн наадмын асуудалд ямар нэгэн байдлаар оролцохгүй байгаа юм.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 3

7. Бразилийн эдийн засаг ямар байна вэ? Хямрал

Бразилийн эдийн засаг 2014 онд 7 дугаарт жагсаж байв. Тэр цагаас хойш бүгд урууджээ, хөрөнгө оруулагчид нь нүүрээ бууруулж улс орны эдийн засаг навс унав. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр гүйцэтгэж буй дэд ерөнхийлөгч Темер мэдэгдэхдээ, “Бразил өнөөдөр хүнд үе дээрээ явж байна. Иймд бразилчууд бид эх орныхоо эдийн засгийг сэргээн босгохын тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй” гэжээ. Удахгүй болох гэж буй Олимпийн наадам нь засгийг газрыг сөхрүүлнэ гэж ард түмэн нь үзэж байгааг ч энд дурьдах хэрэгтэй болов уу.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 4

6. Petrobras-ын хэрэг юу болсон бэ? Хахууль

Төрийн өмчит газрын тосны компани болох Petrobras-ын хэрэг Олимпийн наадамд нөлөөлөх бололтой. Олимпийн барилга байгууламж барих гэрээг гүйцэтгэх эрхийг хууль бусаар авсан гэж Petrobras-т хахуулийн хэрэг 2014 онд үүсгэсэн. Русеф 2003-2010 оны хооронд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын даргаар ажиллаж байсан хэдий ч өөрийгөө энэ хэрэгт холбоогүй гэж мэдэгдээд байгаа юм. Хахуулийн хэмжээ нь 10 тэрбум орчим доллараар яригдах ажээ.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 5

5. Олимпийн наадам болох талбайнууд бэлэн үү? Хоцролттой

Олимпийн наадмын уралдаан тэмцээн болох талбай барих ажлын гүйцэтгэгчийг хууль бусаар сонгосон хэрэг тэндээ үлдлээ гэхэд, барилга байгууламж хугацаандаа ашиглалтанд орох эсэх нь асуудалтай байна. 2016 оны 2-р сард зохион байгуулагчийн талаас Олимпийн хороонд мэдэгдэхдээ, талбайн барилга хугацаандаа дуусах боломжгүй гэжээ. Гэхдээ Бразилийн засгийн газар Олимпийн наадмаас өмнө бүгдийг дуусгахын төлөө ажиллана гэж үзэж байгаа юм. Бразилчууд аливаа зүйлийг цагийг нь тулгаж хийхдээ гаргууд, жишээ нь 2014 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг та мартаагүй л байлгүй дээ.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 6

4. Нутгийн ард иргэд Олимпийн наадам зохион байгуулахыг хэрхэн хүлээн авч байна? – Эсэргүүцэл

Ард түмэн тайван бус байдалтай байна. Төр засаг, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлыг эсэргүүцсэн ард түмэн нь жагсаж, удахгүй болох Олимпийн наадамд тэд огт анхаарал хандуулахгүй байгаа юм. Олимпийн наадам бол эв нэгдэл, найрамдал, ойлголцлын билэг тэмдэг болдог бол энэ удаад Риочуудад тийм биш бололтой. Бразилийн ард иргэд дэлхийн нийт хүн амыг удахгүй болох Олимпийн наадамд анхаарлаа хандуулах бус, харин удахгүй нурж унах гэж буй улс орныхоо нөхцөл байдалд анхаарлаа хандуулахыг хүсэж байгаа ажээ.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 7

3. Зарим нэг тамирчдын Олимпийн наадамд оролцох эрхийг хасах уу?

Допингийн эсрэг ажиллагаа 2016 оны зуны Олимпийн наадам ганц зохион байгуулагч улс орны дотоодын асуудал бус мөн тамирчдын допингийн асуудал багагүй шуугиан дэгдээгээд байна. Спортын ертөнцөд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас допингийн хяналтыг чангатгах буюу хууль эрх зүйн орчинг хатуу болгох нь зүйтэй гэх үзэл бодол давамгайлж байна. Оросын тамирчдаас гадна Украин, Беларусь, Эфиоп, Марокко болон Кени улсын тамирчид уг наадамд оролцох эрх нь эргэлзээтэй хэвээр.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 8

2. Олимпийн наадмын талбай үзэгчдээр дүүрэх үү? – Тасалбарын борлуулалт

Өнөөдрийн байдлаар тасалбарын борлуулалт наадам зохион байгуулагчдыг түгшээж байна. Магадгүй хэдэн мянган хоосон суудлаараа тэд “гайхуулах” бололтой. 2016 оны 4-р сар гэхэд нийт борлуулах тасалбарын тал хувийг л борлуулсан байгаа бөгөөд энэ нь нутгийн ард иргэдийн сонирхолгүй байдал, улс оронд дэгдээд байгаа Зика вирус нь гадаадын жуулчдын айдсыг төрүүлж байгаатай холбоотой ажээ. Зарим нэг бразилийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зуны Олимпийн наадмын тасалбарыг ард иргэдэд үнэгүй тарааж талбайг дүүргэх болно гэсэн мэдээлэл ч цацагдаад байна.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 9

1. Рио шинэ Олимпийн хот болж чадах болов уу? Тодорхойгүй

Наадам зохион байгуулахад бэлэн бус гэж олон хүмүүс үзэж байгаа. Хүлээж байсан сайхан зүйл нь тус улсын ард иргэд болон хотуудад муугаар эргэж болох юм гэсэн таамгууд ч яваа. Арга ч үгүй биз дээ, эдийн засаг, улс төр, өвчинтэйгөө тэмцэж буй улсын иргэдийн толгойд яаж баяр наадам буух вэ дээ. Бас нэгэн тайлбар бий, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар бас л ийм таамаг хэлж байсан ч биелэлээ олоогүй. Тэгэхээр Олимп ч бас сайхан болж болно. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал сайжрахгүй ч гэлээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Тэдэнд амжилт хүсэхээс өөр зүйл алга даа.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын тухай 10 таагүй баримт 10

2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *