Хичнээн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн байсан ч гэсэн таны хүссэн үр дүнг өгөхгүй байх тохиолдол байдаг. Ялангуяа эмзэг арьстай хүмүүс илүү хохирдог. Өнөө цагт цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн олоход тун бэрх болжээ, тэгэхээр гоо сайхныхаа төлөө өөрсдөө юмханаар юм хийцгээе. Мөнгө хэмнэхээс гадна цэвэр байгалийн гаралтай болно. Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнд орох орц таны гэрт бэлэн байж л байгаа.
1. Нүүрний скраб
Кофены шаар таны арьсыг сэргээж өгөг. Танд оливийн тос, кофе, сахар болон ус байхад л хангалттай. Бүгдийг холиод л скраб бэлэн. Хөнгөн бөгөөд хямдхан.
2. Нүдний доорх хөх толбо, уутыг арилгах цайны ханд
Дүрдэг цай – нүдний доор үүссэн аливаа зүйлийг арилгана. Эхлээд цайгаа хандлаад усыг нь сайтар шахаж аваад нүдэн дээрээ 20-30 минут орчим тавина. Хөх толбо болон нүдний доорх уут баяртай.
3. Тайвшруулах маск
Хүүхдийн арьс хамгаалах тос эмзэг арьстай хүнд тохирно. Хүүхдийн тосонд орсон оксид цинк нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Юуны түрүүнд арьсныхаа багахан хэсэгт түрхэж туршаарай.
4. Нүүрний цацлага
Нүүрэнд чийгшил өгч, зуны халуун өдрүүдэд нүүрний будгийг хадгалж үлдэх зориулалттай нүүрний шингэн цацлагыг ч бас өөрөө хийж болно. 2 цайны халбага зуун настын шүүсэн дээр 1 цайны халбага витамин Е эсвэл арганын тос/argan oil, 4 дусал геранийн эфирийн тос, 2 дусал иланг-илангийн эфирийн тос, 4 дусал гааны тос, 6 хоолны халбага мароккын сарнайн ус.
5. Нүүрний тос шингээгч цаас
Багагүй өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнд тооцогдоно. Үүнийг кофены шүүгч цаасаар орлуулж болох бөгөөд нүүрний гялалзсан тосыг ямар ч асуудалгүй шингээгээд л авна.
6. Уруул томруулах хэрэгсэл
Үнэтэй, өвчин мэдрүүлэх элдэв гадны зүйл урууландаа шахуулах ямар ч шаардлагагүй. Танд вазилин болон цинамоны эфирийн тос байхад л хангалтттай. Энэ бэлдмэлийг түрхэхэд уруул тань багахан чимчигнэх болно.
7. Хамарны хар батганаас салах цаг ирлээ
Вазелин, гялгар цаас, даавуун алчуур болон бүлээн ус. Алчуураар бүлээн усанд дүрээд, хамраа вазелинаар тослоорой. Тос түрхсэн хамар дээрээ гялгар цаасаа тавиад дээрээс нь бүлээн алчуураа тавина. 5-6 минут бүлээн алчуураар бэгнээд гялгар уутыг авахад хар батга цуг гарч ирнэ.
8. Нүүрний тоник
Салат амтлагч-шилдэг нүүрний тоник болно, энэ бол алимны уксус. Нүүрний арьсыг гүн цэвэрлэхээс гадна үрэвслийг дарна. Эхлээд багахан хэсэгт туршиж үзээрэй.
9. Үсний маск
Үс тань хуурайшиж, үзүүр нь салаалаад байна уу? Танд кокосын тос хэрэг болно, үсэндээ түрхээд хэдэн цагийн дараа угаагаарай.
10. Уруулын скраб
Уруулын будгаа удаан барьмаар байна уу? тэгвэл уруулаа эхлээд бэлдэх хэрэгтэй. Хоёрхон орцоор уруулын скраб хий – оливийн тос болон сахар.
11. Шүд цайруулагч
Куркума, оливийн тос холиод шүдэн дээрээ тавь. 5 минутын дараа амаа сайтар зайлж, шүдээ угаагаарай. Таны шүд цайрсан байхыг анзаарна. Куркума – шүдний эмзэг хэсэг болох буйлыг гэмтээх магадлал өндөртэй тул энэ аргыг хааяахан л хэрэглэж байвал зохилтой.
12. Нүүрний маск
Нүүрээ чийгшүүлж зөөлрүүлэхийн тулд: 2 аяга шар хулууны нухаш, 4 хоолны халбага йогурт, 4 хоолны халбага зөгийн бал, ½ стакан нунтаг миндаль самар, ¼ цайны халбага оливийн тос хэрэгтэй болно. Бүгдийг холиод л нүүрэндээ 5-10 минут маск тавиарай.