Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд

1

Өмнө нь бид шинэ технологийн бүтээлүүд гарахыг тэсэн ядан хүлээдэг байсан бол өнөөдөр дэвшилтэт технологиуд өдөр бүр хэд хэдээрээ бий болж байна. Өчигдөр ердөө хоосон мөрөөдөл байсан бүхэн өнөөдөр биелэлээ олж байна. Ийм ч учраас хүмүүс бид ирээдүйд юу болохыг мэдэхийг хүсэж, тэр хүсэлдээ ч хөтлөгдөн цөөнгүй ирээдүйн тухай дэлгэцийн бүтээлүүдийг гаргаад байгаа юм.

A.I. Artificial Intelligence, 2001

Ирээдүйд дэлхийн дулаарал хэр хэмжээнээс хэтэрч, шинжлэх ухаан бидний амьдралыг залж, хүн төрөлхтөн өөрийн гэсэн ухаантай роботуудтай мөр зэрэгцэн амьдрах болно. Гэхдээ тооцоолол дээр суурилсан сэтгэхүйтэй роботууд дундаас бусдыг хайрлах чадвартай нэгэн робот гарч ирдэг нь Дэвид нэртэй хүү байдаг. Гэтэл түүний энэ содон чанарыг хүмүүс ч, роботууд ч хүлээж авахад бэлэн биш байдаг. Ингээд Дэвид гудамжинд амьдарч сурсан өөр нэгэн роботоос өөрт тулгарсан асуудлынхаа шийдвэрийг олохын тулд тусламж хүсдэг байна.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 2

The Matrix, 1999

Томас Андерсон гэгч нэгэн залуу өдөр нь оффисийн ажил хийж, орой нь Нео нэртэй хакер болон амьдардаг. Гэтэл нэг өдөр түүн дээр урилгагүй зочид ирж түүний амьдралыг орвонгоор нь эргүүлдэг. Түүний амьдарч буй ертөнц бодит биш бөгөөд түүний мэдэх бүхэн зүгээр л нэг программ, харин хүмүүс өндөр дэвшилтэт роботуудын энергийн эх үүсвэр гэдгийг тэр олж мэддэг. Ирээдүй болгон сайхан байдаггүй гэдгийг Матриксийн ертөнц бидэнд харуулсан ч итгэл найдвар хэзээд байдаг гэдгийг Нео нотолж чадсан юм.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 4

Waterworld, 1995

Мэдээж техник технологи бүхнээс давамгайлсан ирээдүй гэдэг сонирхолтой. Гэхдээ зарим хүмүүс өөрөөр хардаг байна. Уг кинонд хойд болон, өмнөд мөсөн туйлууд хайлж дэлхий тэр чигтээ усаар бүрхэгддэг. Амьд үлдсэн цөөн хүмүүс амьд гарахын тулд, хамгийн гол нь домог болон яригдах нэгэн арлыг олохын тулд хоорондоо тэмцэлдэнэ. Энэ ертөнцөд хамгийн үнэтэйд тооцогддог зүйлс гэвэл: цэвэр ус, шороо, хүнс, тамхи.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 3

The Fifth Element, 1997

5000 жил болгон орон зайн үүд нээгдэж харын хүч тэнцвэрт байдлыг эвдэх гэж оролддог. Үүнтэй адил 5000 жил тутам нэгэн баатар хорвоо ертөнцийг сүйрэхээс хамгаалах ёстой байдаг. 23-р зуунд Нью-Йоркийн таксины жолооч Корбен Даллас хүн төрөлхтнийг энэхүү үхлээс аврах ёстой болдог. Харин тэрхүү хар хүчийг сөрөн зогсохын тулд 5 элемент хэрэгтэй: газар, ус, агаар, гал. Харин 5 дахь элементийг хэн ч мэддэггүй байна.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 5

Tomorrowland, 2015

Адал явдлыг хүлээн суудаг залуу эмэгтэй нэг өдөр юу гэдэг нь үл мэдэгдэх нэгэн зүйлийг олдог. Түүний олсон тэр зүйл нь зэргэлдээх ертөнцийн үүдийг нээж чаддаг гэдгийг бүсгүй удалгүй олж мэддэг. Ингээд тэр өөрт нь тохиолдоод байгаа бүхний талаар олж мэдэхийн тулд Фрэнк хэмээх суут зохион бүтээгч дээр туслалцаа хүсэн очдог. Эмэгтэй, Френкийн хамт зэргэлдээх ертөнцийн нууцын учрыг олж тайлах ёстой болно.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 6

After Earth, 2013

Киноны үйл явдал хүн төрөлхтний ирээдүйн гэр болох Нова Прайм гариг дээр эхэлдэг. Генерал Сайфер Рейж ээлжит даалгавраасаа гэртээ эргэж ирэн 13 настай хүү Китай-даа цаг гарган эцэг хүний үүргээ биелүүлэхээр болдог. Гэхдээ тэдний сууж явсан хөлөг солирын бороонд өртөхөд тэд 1000 жил хүний мөр гараагүй Дэлхий дээр осолддог. Сайфер хүнд гэмтэлтэй хэвтэх хооронд залуу Китай үл таних, аюултай гариг дээр өндөрлөг газар олж тэднийг аврах дохиог дамжуулах ёстой болдог байна.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 7

Ender’s Game, 2013

Үйл явдал 2135 онд өрнөдөг. Хүн төрөлхтөн хоёр ч удаа харийнханы дайралтад өртөөд байгаа ба энэ удаад ч мөн ахин нэг дайралтыг тэсэж гарахын тулд бэлтгэж байгаа юм. Чадварлаг нисгэгч мөн ахмадуудыг бэлтгэхийн тулд тусгай сургуулийг үүсгэдэг. Харин тэрхүү сургуульд Эндрю гэгч нэгэн хүү хүн төрөлхтний эцсийн найдвар болохоор бэлтгэгддэг байна.

ASA BUTTERFIELD and HARRISON FORD star in ENDER'S GAME

Oblivion, 2013

Дэлхий хоосорч хүн төрөлхтөн харийн түрэмгийлэгчидтэй удаан хугацаанд тулалдсаны эцэст өөрсдийн гаригаа орхин явах болдог. Гол дүрийн залуу болох нэгэн залуу дэлхий дээр үлдэн эвдэрсэн дронуудыг засварлах үүрэгтэй байдаг. Удалгүй тэр NASA-гийн осолдсон хөлгийг олдог ба хөлөг дотор байсан нисгэгчдийн нэгээс бусад нь түүний нүдэн дээр амьсгал хураадаг байна. Энэ явдал залууд түүний амьдарч байгаа хоосорсон гариг огтхон ч хоосон биш гэдгийг ойлгуулдаг.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 8

Pandorum, 2009

Зах хязгааргүй уудам сансар огторгуйд хөвөх сансрын хөлөг дотор хоёр этгээд маш удаан хугацаа өнгөрсний дараа сэрдэг байна. Тэд хэн гэдгээ, хаана байгаагаа, ямар зорилготой хамт байгаагаа санахгүйгээс гадна хөлгийн төхөөрөмжүүд ажиллагаагүй болсон байдаг. Тэдэнтэй таарах цорын ганц зүйл бол харь гаригийн дайчид. Гэхдээ тэд нөхөрсөг гэдэг үгтэй танил биш. Үүнээс болж 2 нисгэгч давчуу хугацаанд хөлгийн удирдлагыг гартаа авахаас өөр аргагүй болдог.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 9

Dune, 1984

Арракис гариг, 10991 он. Сайн муугийн тулааны талбар болсон энэ газар аварга том цөлийн хорхойнууд цаг хугацаа орон зайн аялалыг боломжтой болгодог амтлагчийг манаж байдаг. Хэрцгий Харконненуудын хаанчлалыг зогсоохоор тэнгэрийн элч ирнэ гэж Арракисын оршин суугчид итгэдэг ба тэдний хүлээж байсан хүн нь Литогийн хүү болох Пол Атрейдес байж таарна.

Хүн төрөлхтний ирээдүйг зөгнөх дэлгэцийн бүтээлүүд 10

100 Years (2115)

Бидний хэзээ ч үзэж чадахгүй кино

Манай жагсаалтын хамгийн сонирхолтой киногоор “100 жил” нэртэй Реберт Родригесийн кино орж байгаа юм. Түүний энэхүү кино 2115 онд нээлтээ хийх юм. 2015 онд хийгдсэн энэхүү кино нь 13-р Людовик хааны гэрт хадгалагдаж байгаа ба тусгай хадгалах нөхцөлд 100 жил байх юм. Кино нь хүн төрөлхтний ирээдүй 100 жилийн дараа ямар харагдах тухай төсөөлөл ба 100 жилийн дараа түүнийг хүмүүст үзүүлж харьцуулах юм. Үүнээс гадна эхний үзэгчдэд зориулсан 100 тасалбарыг хүртэл худалдаанд гаргасан байгаа билээ.

2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. qwerty

    2016/05/24 at 15:46

    arhinii reklam dajgvi shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *