Ирээдүйн видео тоглоомын тухай 5 баримт

1

Алдарт футурист Рэй Курцвейл “тоглоом бүх зүйлийг зөгнөнө”, мөн энэ бүгдийг дэлгүүрт хараад бид маш их баярлах болно гэжээ. Өнөөдөр бид ирээдүйн видео тоглоомын тухай хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

№5: Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан маш олон кроссплатформингтой болно

Гар утасны тоглоомоор хэнийг ч гайхашруулах цаг үе өнгөрчээ. Nickelodeon-ы судалгаагаар 11 нас хүртэлх насны хүүхдүүдийн 34% нь өөрийн ухаалаг таблеттай болсон ба энэхүү хаа сайгүй тархаж байгаа технологи нь хүүхдэд тоон системээс бодит мэт мэдрэмжийг авах боломжийг олгож байна. Disney Infinity гэх нэртэй тоглоом бий. Видео тоглоомоосоо гадна түүнд хүүхэлдэйн киноны жижигрүүлсэн хэлбэрүүд багтдаг. Дэлхий даяар Angry Birds-ийн тоглоомын хүрээлэн баригдвал ямар вэ? Тоглоом аль хэдийнээ бидний амьдралын хэв маяг болж хувирчээ. Энэ чинь ахиц шүү.

OLYMPUS DIGITAL CAMERA

№4: Тоглоомын зураглал үйл явцаасаа ч сонирхолтой болно

YouTube бий болсноос хойш видео тоглоом үүрд өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар Twitch сар бүр 120 сая идэвхтэй үзэгчидтэй болоод байгаа бөгөөд магадгүй та ч түүний хэд хэдэн тоглолтыг үзсэн байх. Тоглоом зохион бүтээгчид үүнийг олж харсан учир хүмүүст ихэнх тоглоомыг хэрхэн тоглодгийг үзэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Хүмүүс тун удахгүй алдарт киберспорт, мөн цаг агаарын мэдээ зэргийг үзэж суухын оронд видео тоглоом тоглож, үзэж суухыг илүүд үздэг болно гэж найдаж байна.

Ирээдүйн видео тоглоомын тухай 5 баримт 2

№3: Тоглоомын төхөөрөмжүүд цомхотгосон болно

Шинжээчид хэдхэн жилийн дараа хүмүүс консол худалдаж авахаа болино гэж үзэж байна. Эргээд харахад консол дээр маш олон тоглоом тоглодог байсан бол одоо үед бараг хүн бүр гар утасны сүлжээгээр тоглодог болжээ. Өмнө нь диск уншуулж тоглодог байсан бол одоо энэ бүхнийг шийдвэрлэх Steam тоон төхөөрөмж бий болсон. Sony PlayStation Now шинэ тоглоомыг тоглохыг хүсвэл танд ердөө дуалшок болон дэлгэц хэрэгтэй. Энэ бүгдээс үзвэл удахгүй бид тоглоом худалдан авч гэртээ тоглож, автобусанд таблет дээр тоглож, найзындаа ухаалаг утсаар холболт хийж тоглох боломжтой болно гэдгийг хэлж байна. Жижиг хэмжээтэй төхөөрөмж, мөн таны тоглоом үргэлж тантай хамт байх болно.

Ирээдүйн видео тоглоомын тухай 5 баримт 3

№2: Тоглоомын салбар ба Холливудын өрсөлдөөн

Тоглоомын салбар кино урлагийн хажууд хавьгүй илүү мөнгө олдог гэдгийг та сонсож байсан байх. Хэрэв зураг авалтын талбайд ашигласан эд зүйлсийг тооцохгүйгээр киноны салбарт түрээс, blu-ray худалдаа, татаж авах зэргийг тооцож үзвэл 2014 онд киноны салбар одоогоос хоёр дахин илүү их орлого олдог байв. Тоглоом алдартай болох тусам их мөнгө олно, мөн киноны салбартай өрсөлдөх шаардлага гарна.

Ирээдүйн видео тоглоомын тухай 5 баримт 5

№1: Виртуал бодит байдал өдөр тутмын тоглоомын нэг хэсэг болно

Танд виртуал бодит байдал таалагдах үгүй нь хамаагүй, технологи л бол технологи шүү дээ. 2016 оны сүүлээр HTC Vive, Oculus Rift болон Morpheus зах зээлд гарч эхлэх ёстой бөгөөд Microsoft болон Ubisoft зэрэг компаниуд VR технологио туршиж байгаа юм байна. Бизнесийн талаас авч үзвэл энэ бол хүн бүрийн сонирхолыг татах шинэ сэтгэл хөдлөл юм. Энэ бүхэн тоглоомыг маш том ирээдүй хүлээж байгааг батлаж байна. Мөн бүх зүйл хэрхэн өөрчлөгдөхийг та төсөөлж ч чадахгүй дээ.

Ирээдүйн видео тоглоомын тухай 5 баримт 4

14
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *