Автомашины хянах самбар дээр асдаг гэрлүүдийн тайлбар

2

Автомашины хяналтын самбараар жолооч машинынхаа бүхий л мэдээлэлийг авч чаддаг. Хөдөлгүүрийн эргэлт, явж байгаа хурдыг, хөргөлтийн шингэний температурын заалт, маслын даралт, түлшний түвшин гэх мэт. Дээрхи хэмжигдэхүүнээс мэдээлэл авахаас гадна  анхааруулах гэрлийг давхар мэддэг байх хэрэгтэй. Сүүлийн гарсан зэрэглэл өндөртэй автомашинууд  олон системүүдтэй байдаг тэдгээр системүүдийн анхааруулах гэрлийг жолооч та мэдэхэд илүүдэхгүй шүү дээ. Машин худалдан авч байгаа жолоочид зөвлөхөд: Авч байгаа машинынхаа гарын авлагатай (Owner`s manual) заавал танилцах хэрэгтэй. Зааварчилгааны дагуу автомашиныг хэрэглэх нь таны машин аюулгүй байдал болоод цаг завыг хэмнэх сайн талтай. За ингээд жолооч та бүхэндээ хэд хэдэн анхааруулах гэрлийг танилцуулъя.

OD_on_offO/D OFF -Over Drive Off 
Нэмэлт удирдлагаар (рычагны хажууд байдаг) асна. Хянах самбар дээрх гэрлийг  унтрааж явбал 1-ээс 4-р араа хүртэл автоматаар солигдож явна. Уруу эсвэл өгсүүр замд гэрлийг асааж явбал сүүлийн арааг хасч эхний хэдэн арааг сольж явна. Уруу замд хөдөлгүүрээр тоормослоно. Гэрлийг унтраасан тохиолдолд анивчиж байвал яаралтай засварын газарт хандана уу.

AT_OILA/T OIL TEMP-Auto transmission Oil Temperature
Автомат хурдны хайрцагны тосны температурыг хянах гэрэл.  (Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрах ёстой) Автомат хурдны хайрцагны шингэний температур хэт өссөн үед асна. Арааг P байрлалд тавьж хөдөлгүүрийг хөргөх хэрэгтэй. Мэргэжлийн засварын газарт хандана уу.

VSCVSC- Vehicle Stability Control
Эргэлтийн  үед машин шарвахаас хамгаалсан систем. (Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрах ёстой) 15 км/ц-аас дээш хурдтай явж байх үед автоматаар идэвхжиж ажиллана. ABS болон хөдөлгүүрйин удирдлагын системд алдаа гэмтэл гарсан тохиолдолд байнга асна. Мэргэжлийн засварын газарт хандана уу. 

TPWLTPWS-Tire Pressure Warning System
(Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрах ёстой) Дугуйны хийн даралт өөрчлөгдсөн эсвэл ижил бус размерийн дугуй тавьсан тохиолдолд асна. 

TRCTRC OFF-Traction Control Off
(Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрах ёстой) Шавар хальтиргаатай замд дугуйг хий эргэхээс хамгаалсан систем. TRC OFF гэсэн удирдлагыг идэвхжүүлсэн үед хянах самбар дээр гэрэл асна. Энэ үед дугуй хий эргэж болно. Уг системд алдаа гарсан үед байнга асна. Мэргэжлийн засварын газарт хандана уу.

cruiseCruise Control
Жолооны хүрдний ойролцоо байдаг нэмэлт удирдлагаар асна. Шулуун зам, хурдны замд хурдыг тогтвортой хадгалж явах систем. Үүнийг идэвхжүүлсэн үед хаазны пидаль дээр гишгэх шаардлагагүй бөгөөд тухайн хурдаа барьж явна. Тормос гишгэн хурдыг сааруулж болно. CANCEL товчыг дарж идэвхгүй болгоно. Энэ үед гэрэл унтарна.

water_trapWater trap warning light
Дизель түлшний усыг ялгаруулдаг системд усны хэмжээг заасан гэрэл. Их хэмжээний усыг заасан тохиолдолд асна. Уг гэрлийг удаан асааж хөдөлгүүрийг ажиллуулах нь түлшний насос шатаж хөдөлгүүрийг эвдэх аюултай. Нэн түрүүнд түлшний шүүр солиж цэвэрлэх хэрэгтэй.

low_fuelLow fuel in tank warning light
Шатахууны нөөц багассаныг анхааруулах гэрэл. Ихэнх автомашин 5-10 литр үлдсэн тохиолдолд асна.

BrakeBrake fluid level too low
Гар тормос болон тормосны шингэнийн хяналтын гэрэл. Гар тормос буулгасан үед асаж байвал шингэнийн хэмжээг шалгах. Шингэн MINIMIUM хэмжээнд хүрсэн тохиолдолд дугуйн наклад нимгэрсэн байж болзошгүй.

ECTElectronic Control Transmission Power
Нэмэлт удирдлагаар асна. (Автомат хурдны хайрцагны рычакны ойролцоо байрлана) Уг гэрэл асаалттай үед хөдөлгөөнийг үргэжлүүлвэл автомат хурдны хайрцагаар хүч нэмэгдүүлж, арааны шилжилт түргэснэ. Энэ үед бензин зарцуулалт ихсэнэ.

Oil_levelOil Level Warning Light
Хөдөлгүүрийн тосны хяналтын гэрэл. Хөдөлгүүр бүрэн асаалттай үед тосны даралтад өөрчлөлт орсон тохиолдолд асна. Тосны түвшинг шалгах хэрэгтэй. Хэвийн бол мэргэжлийн засварын газарт яаралтай хандана уу.

EconoEcono
Энгийн явж байгаа үед уг гэрэл асаж байвал хөдөлгүүрийн бензин зарцуулалт хэмнэлттэй горимд байгааг илтгэнэ. Хөдөлгүүрийн өндөр эргэлтэнд унтарна.

ECT_manu_snowElectronic Control Transmission Snow
Нэмэлт удирдлагаар асна. (Автомат хурдны хайрцагны рычагны ойролцоо байрлана) Цастай, хальтрах замд ашиглана. Асаасан үед араа солигдолт удааширна. Хөдөлгүүрийг унтараагаад дахин асаах үед горим идэвхигүй болно.

Glow_plugGlow Plug Indicator Light
Дизель түлшээр явдаг автомашины хөдөлгүүрийн халаалтын хяналтын гэрэл. Хөрсөн дизель автомашиныг анхлан асаахдаа түлхүүрийг ON байрлалд барина, хэсэг хугацааны дараа унтрах үед хөдөлгүүрийг асаана. Хөдөлгүүр бүрэн халсаны дараа гэрэл анивчих буюу асаж байвал мэргэжлийн засварын газарт хандана уу.

SRSAirbagAirbag Warning Light
Ослын хийн дэр. (Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрана) SRS (Аirbag) эсвэл аюулгүйн бүсэнд алдаа гарсан тохиолдолд асна. Мэргэжлийн засварын газарт хандана уу.

ABSAnti-Lock Brake System
Тормослолтын үед дугуй хальтрахаас хамгаалсан систем. (Түлхүүр ON байрлалд асах бөгөөд хөдөлгүүр ассаны дараа унтрах ёстой)  ABS системд өөрчлөлт гарсан тохиолдолд байнга асна. Энэ үед компьютер оношлогоонд орно. Мэргэжлийн засварын газарт хандана уу.

battetey_lightBattery Warning Light
Түлхүүр ON байрлалд асаад хэсэг хугацааны дараа унтарна. Цэнэглэх систем (динамын ремень, гал хамгаалагчаа шалга) алдаатай байвал байнга асна. Ингэсэн тохиолдолд мэргэжлийн засварын газарт ханд

 

Эх сурвалж: www.cardoctor.mn

4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Jane

    2016/09/26 at 05:15

    I am sure this piece of writing has touched all the internet visitors, its really really nice piece of writing
    on building up new web site. http://Yahoo.org

  2. ibm 8203-e4a

    2017/08/08 at 19:50

    DD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *