Энэ зун заавал үзэх 15 кино

0

Зун цаг ирлээ – амралт зугаалгын улирал. Халуун өдөр, дулаахан шөнөөр найз нөхөдтэйгөө аялж цэвэр агаар амьсгалах цаг мөнөөс мөн. Гэхдээ доорх киног үзэх цаг зав заавал гаргаарай. Энэ зун дэлгэцнээ гарахаар хүлээгдэж байгаа кинонуудыг танилцуулж байна.

Now You See Me 2

Найруулагч: Жон М.Чу

Хэзээ: 6-р сарын 9

Дүрүүдэд: Лиззи Каплан, Дэниэл Рэдклифф, Морган Фриман

Энэ зун заавал үзэх 15 кино 1

Анхны анги дээр гарсан үйл явдлаас хойш 3 жилийн дараах үйл явдал гарна. Өөрсдийгөө “Морьтон дөрвөл” гэж нэрлэсэн шилдэг илбэчид нэгэн үл мэдэгдэх этгээдийн эсэргүүцэлтэй тулгарч муу санаатныг дарах аяндаа гарна. Бараг л ид шид үзүүлэх гэж байна уу даа гэмээр гайхамшигтай шоугаа үзүүлж бусдыг алмайруулах нь мэдээж.

The Legend of Tarzan

Найруулагч: Дэвид Иэтс

Хэзээ: 6-р сарын 30

Дүрүүдэд: Александр Скарсгард, Марго Робби

Энэ зун заавал үзэх 15 кино 2

Лорд Жон Клейтоны хүү болох Тарзан хэдэн жил Лондонд амьдарч байгаад эргээд ширэнгэн ой руугаа буцна. Нутагтаа ирсэн Тарзан алмаз эрдэнийн уурхайн хэрцгий эзэнтэй тулалдана. Мэдээж Жейнийг хорон муу санаатны савраас аварна.

The BFG

Найруулагч: Стивен Спилберг

Хэзээ: 6-р сарын 30

Дүрүүдэд: Марк Райлэнс, Руби Барнхилл

Энэ зун заавал үзэх 15 кино 4

Бяцхан Софи охинд багын айдас бий: шөнө унтахгүй бол аварга том биетэй мангас ирээд аваад явна. Яг л энэ үйл явдал Софид учирна. Харин аварга том мангас нь сайн санаат ганц бие нэгэн байна. Тэд хамтдаа адал явдалтай учрах аян замдаа гарчээ.

On the Milky Road

Найруулагч: Эмир Кустурица

Хэзээ: 6-р сарын 30

Дүрүүдэд: Моника Беллуччи, Эмир Кустурица

Энэ зун заавал үзэх 15 кино 3

Дайны үеийн хайр дурлалыг өгүүлнэ. Найруулагч өөрөө гол дүрийг бүтээх бөгөөд нэгийг бодогдуулах тус киног та заавал үзээрэй.

Genius

Найруулагч: Майкл Грандаж

Хэзээ: 7-р сарын 7

Дүрүүдэд: Николь Кидман, Жуд Лоу, Колин Фёрт

Энэ зун заавал үзэх 15 кино 5

Өнгөрсөн зууны 20-30-аад оны үеийн үйл явдал, авьяаслаг хоёр андын үерхэлийг өгүүлнэ: дэлхийд Фицжеральд, Хемингуэй гэсэн нэрсийг алдаршуулсан редактор Максвелл Перкинс болон зохиолч Томас Вулфийн нөхөрлөл.

Me Before You

Найруулагч: Теа Шэррок

Хэзээ: 7-р сарын 7

Дүрүүдэд: Эмилия Кларк, Сэм Клафлин

Энэ зун заавал үзэх 15 кино 6

Тахир дутуу болсон мотоциклчин залуу Уилл Трейнор өөрийнхөө амьдралыг дууслаа гэж бодож явтал амьдралынх нь шинэ үе эхэлж байгааг тэрээр мэдээгүй ажээ. Хүмүүс бие биетэйгээ учирч амьдралаа хэрхэн босгож байгааг өгүүлсэн сайхан кино.

Central Intelligence

Найруулагч: Роусон Маршалл Тёрбер

Хэзээ: 7-р сарын 7

Дүрүүдэд: Дуэйн Жонсон, Кевин Харт, Аарон Пол

Энэ зун заавал үзэх 15 кино 7

Пончикны хорхойтон бүтэлгүй залуу мундаг тагнуулч болж, харин сургуулийн үдэшлэгийн баатар мачо нягтлан бодогч болж уйтгартай амьдралтай болсондоо гомдоллон сууна. Нэг ангийн хоёр залуугийн амьдралын энэ өөрчлөлт санаадгүй байдлаар тэдгээрийг сошиал сүлжээнд учруулж жинхэнэ үйл явдал эхэлнэ. Буудалцаан, тагнуулын ажиллагаа гээд дэлхийг аврах ажилдаа тэд ханцуй шамлан оржээ.

The Infiltrator

Найруулагч: Брэд Фруман

Хэзээ: 7-р сарын 14

Дүрүүдэд: Брайан Крэнстон, Жон Легуизамо

Энэ зун заавал үзэх 15 кино 8

Крэстон гэсэн нууц нэрийн дор тагнуулын үйл ажиллагаа явуулдаг эр колумбын хар тамхины нэгэн бүлэглэлд нэвтрэн орж чадна. Киног бодит түүхээс сэдэвлэн хийсэн бөгөөд үйл явдал 80-аад онд АНУ-д болжээ.

Ice Age: Collision Course

Найруулагч: Майк Тёрмайер, Гален Т. Чу

Хэзээ: 7-р сарын 14

Дүрүүдэд: Мэнни, Сид, Диего …

Энэ зун заавал үзэх 15 кино 9

Хүүхэлдэйн киноны баатрууд дараагийн аяндаа гарчээ. Хэзээ ч гандан бууршгүй Скрэт самрынхаа араас хөөцөлдсөөр сансар огторгуйд гарна. Ингээд л хамаг үйл явдал эхлэх бөгөөд манай дэлхий сүйрлийн ирмэгт ирж байгааг тэд олж мэдэн амьтад сансраас ирж буй аюулыг зогсоохоор шийднэ.

Star Trek Beyond

Найруулагч: Жастин Лин

Хэзээ: 7-р сарын 21

Дүрүүдэд: Крис Пайн, Закари Куинто, Карл Урбан

Энэ зун заавал үзэх 15 кино 10

Жеймс ахмадтай “Энтерпрайз” сансрын хөлөг онгоц дахин ажилдаа гарлаа. Маш аюултай дайсантай учирч үл мэдэгдэх нэгэн гариг дээр очихоос өөр аргагүйд хүрнэ. Амьдралын төлөөх тэмцлийг та эндээс үзээрэй. Шинжлэх ухааны зөгнөлт кино бидэнд ихийг амлаж байгаа юм.

Suicide Squad

Найруулагч: Дэвид Эйр

Хэзээ: 8-р сарын 4

Дүрүүдэд: Марго Робби, Уилл Смит, Жаред Лето

Энэ зун заавал үзэх 15 кино 11

Супер баатруудтай киноноос уйдаж эхэлсэн энэ цагт засгийн газар супер дайснуудыг цуглуулахаар шийджээ. Хамгийн зэрлэг дайснууд. Энэ дэлхийг аврах хамгийн хэцүү даалгавар тэдэнд оногдсон, магадгүй өөрийнхөө амиар дэлхийг аварна. Насаараа шоронд хоригдох, үхэх хоёрын хооронд ялгаа байхгүй л дээ, гэхдээ үзээд л алдах хэрэгтэй.

Pete’s Dragon

Найруулагч: Дэвид Лоури

Хэзээ: 8-р сарын 11

Дүрүүдэд: Брайс Даллас Ховард, Роберт Редфорд, Уэс Бентли

Энэ зун заавал үзэх 15 кино 12

Disney кино компанийн уран бүтээл болох үлгэрийн киног С. С. Филда ба Сетона Миллера өгүүллэгээр сэдэвлэн бүтээсэн. Өнчин хүү Пит өргөмөл эцэг эхээсээ зугтааж ойд ирнэ. Ойд нэгэн луутай таарч, тэд найз нөхөд болно …

The Secret Life of Pets

Найруулагч: Крис Рено, Ярроу Чейни

Хэзээ: 8-р сарын 18

Дүрүүдэд: Макс, Дюк болон бусад амьтад

Энэ зун заавал үзэх 15 кино 13

Бид ажилдаа явахаар хаалгаа хаахад гэрт үлдэж байгаа амьтад маань юу хийдэг бол гэж та бодож байсан уу? Эсвэл эзэн нь дахиад нэг өөр нохой гэртээ аваад ирвэл хуучин нохой яах бол? Гэрийн тэжээмэл амьтдын уралдаан тэднийг юунд хүргэдэг вэ? Эздийг байхгүй байхад амьтад маань юу хийдгийг энэ кино танд харуулна. Сайхан эерэг сэтгэгдэл, сэтгэл хөдөлгөм үйл явдлыг та эндээс үзээрэй.

War Dogs

Найруулагч: Тодд Филлипс

Хэзээ: 8-р сарын 18

Дүрүүдэд: Майлз Теллер, Жона Хилл, Брэдли Купер

Энэ зун заавал үзэх 15 кино 14

“Юунаас болж энэ хэрэг гарсныг мэдэхгүй, гэхдээ энэ бол болсон явдал”, бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ. Өвс татах дуртай хоёр найз Пентагонтой 300 сая долларын зэвсэг нийлүүлэх гэрээ хийхээр шийднэ.

Ben-Hur

Найруулагч: Тимур Бекмамбетов

Хэзээ: 8-р сарын 18

Дүрүүдэд: Жек Хьюстон, Назанин Бониади, Морган Фриман

Энэ зун заавал үзэх 15 кино 15

Найз нь түүнээс урваж Бен-Гур олон жилээр ромын боолчлолд байсан юм. Гэхдээ тэр эрх чөлөөтэй болж чадна. Өшөөгөө авах хүсэлдээ автан эх орондоо эргэж ирнэ. Гайхалтай зураг авалттай, авьяаслаг жүжигчидтэй түүхэн кино.

2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. d

    2016/05/22 at 21:52

    No warcraft? Fuck you

  2. nandia

    2016/05/23 at 09:40

    gogo

  3. Зочин

    2016/05/23 at 15:33

    Кевин Харт -ийн тоголсон кинонууд дандаа ядцан кино байдаг

  4. d

    2016/05/25 at 22:28

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/129686/ © XopoM News

  5. d

    2016/05/25 at 22:29

    No Warcraft? Fuck You!!!

  6. гость

    2016/05/30 at 15:47

    Warcraft Кино 2016 шууд үзэх http://catcut.net/R6b1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *