Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ?

0

“Амьдрал нулимсанд дургүй” киноны Людмила бөөрөлзгөнөөр нүүрэндээ маск тавьсан байхад нь Коля орж ирдэг хэсгийг санаж байна уу?

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 1

Өнөөдөр бөөрөлзгөний маскаар та хэнийг ч гайхашруулахгүй. Гоо сайхны бүтээгдэхүүний салбарын хөгжил үсрэнгүй хөгжсөн өнөө цагт жимс, өргөст хэмхээр маск тавих нь жирийн үзэгдэл болжээ. Энэхүү мэдээллээр та бүхэнд нэгэн аймшигтай гэмээр маскуудыг танилцуулахаар бэлдлээ. Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд ямар маск тавьж байгааг сонирхоно уу.

Бар Рафаэли

Загвар өмсөгч, Леонардио Ди Каприогийн хуучин найз бүсгүй залуугаараа харагдахын тулд юугаа ч хайрлахгүй нэгэн. Жишээ нь, үнэт металлын орцтой маск нүүрэндээ үе үе тавьдаг. Доорх зураг дээр 24 каратын хайлуулсан алтан маск тавьсныг харж байна.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 2

Анита Цой

Мөн адил аргаар оросын дуучин Анита Цой нүүрэндээ маск тавьдаг. Алтан маскаа хавар болон намар курс эмчилгээ байдлаар тавьдаг болохоо дуучин өөрөө хүлээн зөвшөөрсөн юм.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 4

Виктория Бэкхем

Алдартай хөлбөмбөгчний гэргий гэдэг утгаараа нүүрэндээ хамгийн үнэтэй металлаар хийсэн маск тавьж болох ч гэлээ алтанд нэг их дурладаггүй бололтой. Алтны оронд Виктория фольга/мөнгөлөг цаасаар маск тавьдаг байна. Мэдээж хүнсэнд хэрэглэдэг фольга биш нүүрний арьс сэргээх үйлчилгээтэй тусгай маск.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 3

“Төмөр хүн”-ийг санагдуулам уг маскыг худалдаж аваад өөрөө тавьдаг гэнэ. Жишээ нь, орост 4 ширхэг маск нь 6000 рублийн үнэтэй.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 5

Ким Кардашьян

Мөнхийн залуу байхыг хүсэхгүй гоо бүсгүй гэж байхгүй биз ээ. Телевизийн од Ким Кардашьян цусан маскыг сонгожээ. Энэхүү маскыг зохион бүтээгчид нь муугүй арьс чангалагч гэж үздэг аж.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 6

Гоо сайхны энэхүү эмчилгээ нь хэд хэдэн үе шаттай. Эхлээд Кимээс цус авна.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 7

Дараа нь цусыг цэвэршүүлэх тусгай аппаратанд хийж шүүнэ.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 8

Тусгай тариурын тусламжтайгаар цусыг нүүрний арьсанд буцаан хийнэ.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 10

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 9

Эмчилгээ хийлгэхэд маш их өвчин мэдрэгдсэн гэж Кардашьян хэлжээ.

Кардашьяны энэхүү цуст зориглолын дараа загвар өмсөгч Жизель Бюндхен Vogue сэтгүүлтэй хамтран Холливудын оддын этгээд залуужуулах эмчилгээний эсрэг тусгай дугаар гаргажээ. Кардашьян мэдээж энэ дугаарт зүй ёсоор орсон байна.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 11

Леди Гага

Дуучин бүсгүй “зүү тариурын гоо сайхны” эсрэг бодолтой хүн тул уламжлалт аргыг сонгодог. Жишээ нь, уруулын коллагентай маск. Ийм ганган ягаан өнгийн угжтайгаар долоо хоногт хэд хэдэн удаа 15-20 минут суудаг ажээ.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 12

Үүнийхээ ачаар дуучин бүсгүйн уруул чанга, үрчлээгүй, дур булаам харагддаг гэж үздэг.

Бас нэгэн маск бол Ганнибал Лектерийг санагдуулам маск. Маш бариу байдаг гэх бөгөөд чухам ямар байдлаар нөлөөлдийг дуучин бүсгүй нуусаар байгаа. Ямартай ч харахад эвгүй л юм.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 13

Жессика Альба

Леди Гагагийн уруулын маскны адил маск тэрээр хэрэглэдэг.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 14

Бас үе үе дотроосоо гэрэлтдэг ганган цагаан маск нүүрэндээ тавьдаг ажээ.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 15

“Оддын дайн”-ы баг шиг энэхүү маскны гэрэл нь коллаген ялгаруулах зориулалттай. Зохион бүтээгчдийн тайлбарлаж байгаагаар бол арьс чангалж залуужуулах увдистай маск ажээ.

Кристиано Роналдо

Од эрчүүд ч гэсэн нүүрэндээ анхаарал тавина. Хамгийн үнэтэй тоглогч Кристиано Роналдо нүүрэндээ арьсан маск тавьдаг.

Одууд арьсаа залуугаар нь авч үлдэхийн тулд юу хэрэглэдэг вэ? 16

Зөвхөн залуугаараа харагдахыг хүссэндээ энэ арьсан маскыг тавиагүй, нөгөө сонирхол нь шагнал урамшуулалд байгаа юм. Энэ маскыг японы MTG компани үйлдвэрлэсэн бөгөөд Кристиано компанийг төлөөлөх болжээ.

Компанийн ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр “Роналдогийн нүүр царай манай бараа бүтээгдэхүүнийг сурталчлахад тохирсон” гэжээ.

6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. loro

    2016/05/22 at 20:12

    Sonirholtoi medee bichsend bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *