Дэлхийн түүхийг өөрчилсөн 16 санамсаргүй жижиг алдаанууд

2

Бид бүгд л алддаг. Магадгүй хэн нэгний гаргасан буруу шийдвэр эсвэл жижигхэн алдаанаас дэлхийн түүхийн явц өөрчлөгдөж болох юм. Гэхдээ хэн нэгний алдаанаас болж Дэлхийн гуравдугаар дайн гарна гэж байгаа үг биш юм шүү. Өчүүхэн жижигхэн хэрнээ дэлхийн түүхийн явцыг өөрчилж байсныг баримтаар дэлгэж байна. Бид алдаагаа давтахгүй байхыг хичээх тул та бүү санаа зов.

Аравтын таслалыг буруу тавьснаас болж бууцай маш их алдаршжээ

1870 онд германы нэгэн эрдэмтэн хүнсний ногооны төмрийн агууламжийг тооцоолохоор шийджээ. Ногоонууд дотор бууцай байсан бөгөөд хийсэн шинжилгээний үр дүнг гаргахдаа буруу газар нь таслал тавьчихсан байна. Ингээд л 100 г бууцайнд 3,5 мг биш харин бүхэл бүтэн 35 мг төмөр агуулагдаж байдаг болж хувирчээ. Бууцай  “супер ногоо” нэр зүүсэн түүх энэ. Дэлхийн улс орны ард иргэд бууцайг ийнхүү хүнсэндээ өргөн хэрэглэдэг болжээ.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 2

Модон саваанаас болж Ганнибал цэрэг армийнхаа тал хувийг алджээ

Энэ үйл явдал МЭӨ 218 жилийн тэртээ буюу Ганнибал Италийг эзлэх аян дайны үеэр тохиосон явдал юм. 38000 гаруй цэрэг эрс Альпийн нурууг давж байхад цэргийн дарга зам аль хэр аюулгүйг шалгахыг хүсчээ. Тэрээр модон савааг цасанд шаахад цасан нуранга үүсэж 18,000 гаруй цэрэг,  2000 гаруй морь болон дайчин заануудыг авч оджээ. Тийм ээ, Ганнибал Альпийн нурууг заантай туулж байсан юм.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 3

1989 онд Зүүн Германы улс төрч Гюнтер Шабовски хэвлэлийн бага хурал зарлаж улсын хилээр орох, гарах хуульд орох зарим нэг нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийжээ. Мэдээллийн үеэр удахгүй улсын хилээр чөлөөтэй орж гарч болох тухай дурьдагдахад сэтгүүлчид тэр дор нь шүүрч аваад чухам хэзээнээс энэ хуулийг дагаж мөрдөхийг тодруулж асуухад Шабовски мөрөө хавчаад “тун удахгүй” гэж хариулжээ. Хэвлэлийнхэн дуун дээр нь энэ мэдээг олон нийтэд цацсан бөгөөд удахгүй ямар ч хориг байхгүй болох нь гэсэн шуугиан ард түмний дунд дэгдэж Берлиний хана дээр хүмүүс овоорч хил нэвтрүүлэхийг шаардаж эхэлжээ. Мөргөлдөөн үүсэхээс болгоомжилж ханыг нэн даруй буулгах шийдвэрт нөлөөлжээ.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 4

Түлхүүрнээс болж Титаник живэхэд хүрсэн

Титаникийг аялалаа эхлэх тэр цаг мөчид круиз зохион байгуулж байсан компани ахмадын хоёрдугаар туслах Дэвид Блэрийг илүү туршлагатай Чарльз Лайтоллероор солихоор шийджээ. Мэдээж энэ шийдвэр Блэрт таалагдаагүй бөгөөд Лайтоллерт бүхээгийн түлхүүрийг өгөхийг эсэргүүцэж хаалгаа таг цоожилжээ. Бүхээгт дуран бий. Титаникийн ослоос амьд үлдсэн харуул Фрэд Флитийн хэлснээр хэрвээ надад дуран байсан бол мөсөн уулыг арай эрт харж болох л байсан гэж мэдүүлжээ.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 5

Константинополь онгорхой хаалганаасаа болж эзлэгдсэн

Дундад зууны үед Константинополь хот Византийн эзэн гүрний төв нь байлаа. Энэ хот хэдэн мянган жилийн дайн тулааныг давж чадсан. Харин 1453 онд султан Мехмед II хот руу дайрсан бөгөөд хэдэн сараар хотыг бүслэлтэд барьжээ. Бүслэлтийг даван гарахын өмнөхөн хэн нэг нь хотын ханын хаалгыг цоожлохоо мартсан байсан тул Мехмедийн дайчид тайван гэгч нь хотыг эзлээд авчээ.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 6

Марсын цаг агаарыг судалж байсан инженерүүд дюймаар хэмжсэн тул бүх судалгаа ашиггүй болжээ

Улаан нүдэн гаригийн цаг агаарыг судлах зорилгоор инженерүүдийн баг цөмийн хөдөлгүүртэй судалгааны тоног төхөөрөмж зохион бүтээхдээ метрийн хэмжүүрийг ашиглаагүй болохоо НАСА-д мэдэгдээгүй ажээ. Мэдээж буруу барьсан тоног төхөөрөмж нь сансарт яаж ажиллах вэ дээ, жагсаалаас тэр дороо л гарах нь тэр.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 7

1961 онд Кубыг хоёр байрлалаас эзлэх төлөвлөгөө зохиожээ: хуурай газрын явган цэргийг агаараас дэмжих ёстой байлаа. Харин Пентагон Никарагуа болон Кубын цагийн зөрүүг тооцоолохоо умартсаны гайгаар агаарын нисэх хүчнийхэн цагийн дараа дайралтаа эхлүүлсэн байна.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 8

Унтраахаа мартсан ганц унтраалгаас болж бүхэл бүтэн Нью-Йоркод олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсчээ

1977 оны 7-р сард Нью-Йоркийг цахилгаанаар хангадаг компанийн тог унтарчээ. Цахилгааныг өгөхийн тулд оператор хэдэн унтраалгыг нарийн дарааллаар асаах л хэрэгтэй байв. Таны ойлгосноор тэр нарийн дараалал алдагдсан буюу нэгийг асаалгүй орхисон тул компани тэр даяараа цахилгааны эх үүсвэргүй болсон байна. Ингээд л Нью-Йорк ч тэр цахилгаанаар хангах компани ч тэр бүгд цахилгаангүй, бүхэл бүтэн 25 цагийн турш шүү. Энэ хугацаанд хотод эмх замбараагүй байдал үүсэж, дээрэм тонуул ихсэж 300,000,000 ам.долларын хохирол хүлээсэн байна.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 9

Дөрвөлжин цонхны уршгаар осолд орсон онгоц

“Комета Де Хевилленд”–ийг тэр үеийн онгоцнуудаас урлагийн бүтээл гэж үздэг байв. 1954 онд энэ загварын хоёр ч онгоц агаарт шууд дэлбэрч 54 хүний амь нас энджээ. Мэргэжлийнхний үзэж буйгаар уг осол нь онгоцны дөрвөлжин цонхноос болсон, учир нь агаарын даралтыг даах чадваргүй гэж үзсэн байна. Тийм учраас өнөөгийн онгоц бүгд дугуй цонхтой байдаг байна.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 11

Ганц боолтноос болж пуужин сүйрчээ

1969 онд зөвлөлтийн засгийн газар сар луу пуужин хөөргөх шийдвэр гаргажээ. Пуужин ч бэлэн болж, пуужин хөөрөх тэр үед суларсан боолт шатахууны насос руу орж пуужинг хөөрөхөөс 1 минутын өмнө дэлбэрэхэд хүргэсэн байна.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 10

Үсэг өрөлтийн алдаанаас болж “хууран мэхлэлтийг үүрэг” болгожээ

1631 онд үсэг өрөгч Роберт Баркер болон Мартин Лукас нар санаандгүй байдлаар “үгүй” гэдэг үгийг Библийн 7-р сургаалд өрөхөө мартжээ. Уг хувилбарыг эзэн хаанд өргөн барих ёстой байв, ингээд л хууран мэхлэх нь нэгэн үүрэг болон хувирсан хэрэг. Чарльз I алдааг олж мэдээд хөөрхий үсэг өрөгч нарын лицензийг хурааж, жилийн орлогын хэмжээгээр нь торгууль тавьж, ийнхүү буруу хэвлэгдсэн бүх хувийг шатаах даалгавар өгчээ. Тэгсэн хэдий ч 11 хувь үлдсэн байна.

Holy Bible on a wooden church bench.

Ганцхан үг л Труманыг цөмийн зэвсэг хаяхад хүргэсэн

1945 онд холбооныхон Японыг бууж өгөхийг шаардсан. Японы ерөнхий сайд хариу өгөхдөө “mokusatsu” гэдэг үг буюу хөрвүүлбэл “асуудлыг анхааралдаа авч бодож байгаад хариу өгнө” гэсэн утга бүхий ажээ. Мөн нөгөө утга нь үл тоож байгаа гэсэн утга байж болох ажээ. Ингээд л Америкийн Ерөнхийлөгчийн тэвчээрийг барж 10 хоногийн дараа цөмийн зэвсэг Хирошима дээр хаяжээ.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 12

Орхигдсон нэг зураас НАСА-д 80,000,000 ам.долларын хохирол учруулав

1962 онд НАСА Сугар гариг руу гариг хоорондын станц хөөргөжээ. Харамсалтай нь ганцхан зураас сансрын хөлгийг хүрэх замаас нь хазайлгажээ. Илүү тодруулж хэлбэл нэг үсэг эсвэл тооны дээр доор байх ёстой нэг зураас төдий л зүйл. НАСА хөлөг хөөрснөөс 5 минутын дараа хөлгийг устгахаас өөр аргагүй болсон байна. НАСА-гийн нэгэн төлөөлөгчийн хэлснээр “түүхэн дэх хамгийн үнэтэй зураас” гэж тодорхойлжээ.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 13

Гацсан нүүрснээс болж урьдчилан тооцоогүй дэлбэрэлт болжээ

1917 онд нүүрс ачсан норвегийн ачааны хөлөг онгоц хоёр хоногийн дараа эрэг дээр хүрэхээр байлаа. Хөлөг онгоцыг боомтод орох зөвшөөрлийг өгөхөд боомтын нарийн сувгаар тэсрэх бөмбөг ачсан францын хөлөг онгоц боомтоос гарч таарчээ.  Нүүрс болон тэсрэх бөмбөг ачсан хоёр том хөлөг онгоц нарийн сувгаар багтан ядан гарах гэж байтал санаандгүй дэлбэрч томоохон түймэр болон хувирчээ. Арай л хотыг тэр аяар нь түймэрдсэнгүй.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 14

Нэг изотоп маш их нутаг дэвсгэрийг хордуулжээ

1954 онд эрдэмтэд Литий-7 –г идэвхгүй гэж үзэж байсан тул туршилтын цөмийн зэвсэгт хийжээ. Туршилтыг Бикини арал дээр хийсэн бөгөөд дэлбэрсэн туршилтын цөмийн бөмбөг нь эрдэмтдийн төсөөлж байснаас 3 дахин их цөмийн мөөг үүсгэснээс гадна дэлбэрэлтийн хүч нь Хирошима, Нагасакигаас 1000 дахин их байв. Цөмийн радиаци Австрали, Европ болон Америкийн ихэнх нутгаар бүрхсэн байна.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 15

Төрсөн өдрийн үдэшлэгээс болж германчууд Нормандийн тулаанд ялагджээ

1944 онд маршал Эрвин Роммвель Европыг холбоотны цэргээс хамгаалах даалгавартай байсан ажээ. Тэрээр гэргийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж богино хугацааны чөлөө авсан байв. Тэр өдөр нь 6-р сарын 6-ны өдөр, холбоотны цэрэг Нормандийн эрэг дээр бууж, энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайны явцыг эргүүлж чадсан юм.

Дэлхийн түүхийн явцыг өөрчилсөн 16 тэнэг алдаанууд 16

41
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зо Лоо

    Зо Лоо

    2016/05/20 at 11:46

    Сш

  2. Drainbowsh

    Drainbowsh

    2016/05/20 at 12:04

    Ss pls

  3. Mendee

    2016/05/20 at 17:33

    xaxaxa sawaasan niitlel bn xaxaxa

  4. Zochin

    2016/05/21 at 00:50

    kurtsekiin l tulaan l delhiin 2 dugaar dainiig oorchilson . 2 dugaar front neeh deh odor neeh chuhal zuil bish . orosuud baragl dainii yavtsiig erguulsen

  5. LBattugs Bat

    LBattugs Bat

    2016/05/21 at 03:13

    ilyy ih bdg shuu

  6. Зочин

    2016/05/22 at 05:45

    xxa ter 2 deer bgaa tsaruu shaahad ntr xxa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *