Дарсны коктейл бэлтгэх 7 жор

0

Цаг хэдийнээ наашилж, урин дулаан улирал нэгэнт эхэлжээ. Халуун цай унднаас сэрүүн ундаанд шилжиж болох цаг шүү дээ.

Найз нөхөдтэйгөө шимж суухад тааламжтай, хийхэд амархан, дарстай коктейлийн санаануудыг танилцуулъя. Ойролцоогоор 10 хүний порц гэж тооцно.

Гүзээлгэнэ-тоорын коктейл

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 1

Орц:

  • 750 мл /нэг шил/ цагаан дарс
  • 2 ш тоор /хальсыг нь цэвэрлэж, үрийг нь аваад нимгэн хэрчиж хөлдөөсөн/
  • 2 аяга гүзээлзгэнэ /жижиглэж хэрчээд хөлдөөсөн/

Хийх арга:

  1. Блэндэрт 2 аяга дарс, тоороо холино. Тусгай саванд юүлнэ.
  2. Блэндэрт гүзээлгэнээ хийж, үлдсэн дарсаа бүгдийг нэмж нухаш болгож холино.
  3. Тоор, гүзээлгэний хольцоо хөлдөөгчинд хийж 15 минут тутамд хутгаж өгнө. Ингээд хэтэрхий шингэн байхаа больмогц нь гаргана.
  4. Шилэн аяганы талаар тоортой хольц, ахиад нэмж тал аяга гүзээлзгэнэтэй хольцоо нэмнэ. Жимсээр чимэглэж болно.

Ягаан дарстай коктейл

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 2

 Орц:

  • 750 мл /нэг шил/ ягаан дарс
  • 100 мл ягаан өнгөтэй ундаа
  • 4 ш дөрвөлжин мөс

Хийх арга:

  1. Шилтэй ягаан дарсаа хөлдөөгчинд хэдэн цаг хийнэ
  2. Блэндэрт мөснүүдээ хийж, ундаа болон дарсаа нэмнэ.
  3. Ингээд сайн хольж өгнө.
  4. Хундаганд коктейлоо хийгээд жимсээр чимж болно.

Беллини

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 3

Орц:

  • 5 ш тоор
  • 750 мл /нэг шил/ хөөстэй дарс Просекко эсвэл оргилуун дарс

Хийх арга:

  1. Тоорын хальсыг цэвэрлэж, үрийг нь авна.
  2. Блэндэрт хольж нухаш болгоно.
  3. Хундаганы тал хүртэл нухшаа хийгээд дээрээс нь дарс эсвэл оргилуун дарсаа нэмж дүүргэнэ.
  4. Зүсэм тоороор чимэглэж болно.

Жимсний коктейл

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 4

Орц:

  • 350 гр хөлдөөсөн жимс /нэрс, бөөрөлзгөнө холих гэх мэтээр дуртайгаа сонгоорой/
  • 750 мл /нэг шил/ улаан дарс
  • 1 аяга жимсний ундаа эсвэл цагаан гааны исгэмэл /шар айрагны нэг төрөл/
  • 2 хоолны халбага элсэн чихэр /хүсвэл нэмж болно/

Хийх арга:

  1. Бүх орцоо блэндэрт хийж холино.
  2. Хольцоо хөлдөөгчинд 6 цаг байлгана.
  3. Хөлдөөгчнөөс гаргаж буталж холино.

Нэрсний коктейл

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 5

Орц:

  • 750 мл /нэг шил/ цагаан дарс
  • 4 аяга хөлдөөсөн нэрс
  • 200 гр мөхөөлдөс /ванильтай бол зүгээр/
  • 100 гр сироп /хүсвэл нэмж болно/

Хийх арга:

  1. Блэндэрт нэрс, дарс, мөхөөлдсөө холино.
  2. Сиропоо нэмнэ.
  3. Хөлдөөгчинд хийж хөргөсөн хундаганд аягална.

Жимсний коктейл

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 6

Орц:

  • 150 гр хөлдөөсөн гүзээлзгэнэ
  • 5 ш хөлдөөсөн тоор /дунд зэргийн/
  • 150 гр хөлдөөсөн усан үзэм
  • 2 аяга цагаан дарс

Хийх арга:

Бүгдийг нь блэндэрт хийж холиод хундагалахад болно.

Сангри

Дарсны коктейл бэлтгэх 7 жор 7

Орц:

  • 300 мл улаан дарс
  • 70 мл брэнди
  • 70 мл апельсиний шүүс /зөөлөн эдгүй/
  • 250 гр хөлдөөсөн жимс /тоор, хан боргоцой, холимог жимс гэх мэт/

Хийх арга:

Өмнөх жортой ижил. Бүх орцоо блэндэрт холиод нэгэн жигд болсон хойно нь хундагална.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/05/05 at 16:31

    Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Утас:99848959

  2. Зочин

    2016/05/06 at 16:31

    гайхалтай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *