Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд

0

Хиаман хачиртай талх, вафлиний ороомог, амттай бялуу гээд сонголт маш их.

1. Цуреки

Грект цурекийг улаан өндөгний баяраар хийж иддэг уламжлалтай. Сүлжсэн гэзэгний хэлбэрээр хийх бөгөөд өндөгтэй цуг иднэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 2

2. Какавеллу

Корсикийн нэгэн төрөл, хөөлгөж хийх бөгөөд дунд нь чанасан өндөг хийж чимнэ. Жүржийн хальсаар амталсан багахан чихэрлэг амттай талх.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 3

3. Коломба ди Паскуа

Энэ талх тагтааг дүрсэлсэн байдаг, Италийн уламжлалт талханд тооцогдоно. Дээрээс нь сахар, самраар чимнэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 4

4. Улаан өндөгний баярын бялуу

Британичуудын улаан өндөгний баяраараа хийж иддэг бялуу. Бялуун дээрх хөөсөн бөмбөлөг нь 12 номлогчийг илэрхийлнэ. Энэ бялууг викторийн үеэс хойш хийж эхэлсэн гэдэг. Бялуу нь чимэглэлээрээ л бусдаас ялгагдахаас бус өөр онцгой зүйлгүй.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 5

5. Мазурек

Улаан өндөгний баяраар польшууд хийж иддэг бялуу юм. Зарим нэг бүсүүдэд зул сарын баяраар ч хийж иднэ. Маш олон төрлөөр нь хийнэ: цэлцэгнүүртэй, хатаасан жимстэй, чихрэнд дүрсэн жимстэй, самартай …

SONY DSC

6. Намуу цэцэгтэй рулет

Төв болон Европын хойд хэсгээр орших орнуудад улаан өндөгний баяраар намуу цэцэгтэй рулет хийж иддэг.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 6

7. Пиззелле

Гурил, өндөг, сахар, цөцгийн тосоор хийсэн италийн уламжлалт вафли. Нимбэгийн хальс, ваниль зэргээр амтлана. Зөвхөн улаан өндөгний баяраар ч хийхгүй зул сарын баяр, хурим найрын ширээг ч чимнэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 7

8. Кулуракия

Грект баяраар хийж иддэг жигнэмэг. Анхилуун үнэртэй болгохын тулд гүнждийн үр, ванил, хадаасан цэцэг зэргийг нэмнэ. Болгохоосоо өмнө гадрыг нь өндгөөр бүрнэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 9

9. Керстстол

Гонзгой хэлбэртэй голланд талх, тэд улаан өндөгний баяр болон зул сарын байраар хийнэ. Талхны голд миндаль самар хийж, заримдаа тоор, алим, киви эсвэл хушга хийнэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 8

10. Инулиата

Хөөлгөж хийдэг уг жигнэмэгийн зуурмагт цагаан дарс болон оливийн тос орсон байдаг.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 10

11. Хорназо

Испанийн махтай бялуу, хачиранд нь татсан гахайн мах, хиам, чанасан өндөг байж болно. Онцлог нь хальсыг нь арилгаагүй өндөг шүү.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 11

12. Фолар

Португалийн амтат талхыг хэд хэдэн хувилбараар хийнэ: давсархаг, чихэрлэг, гэхдээ заавал байх ёстой орцод гахайн утсан мах эсвэл сармис, перцээр амталсан португали хиам байна. Чихэрлэг талханд цинамон зэргийг нэмнэ, бас заримдаа чанасан бүхэл өндөг ч хийнэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 12

13. Солдра

Силезийн оршин суугчид улаан өндөгний баяраараа солдра хийж иднэ. Талхандаа утсан хиам, гахайн өөх эсвэл гахайн утсан мах ч хийнэ.

Улс орнуудын баярын үеэр хийдэг ер бусын нарийн боовнууд 13

1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Boloroo Migaa

    2016/05/02 at 15:41

    Manaih bol bas arai l er busiinh l da

  2. Ж. Цогтбаатар

    2016/05/02 at 20:19

    Bambaruush Jiguur Huns

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *