Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын зан үйлүүд

4

Улс орон бүр өмнөх болон дараах төрлийн талаар өөр өөр ойлголттой байдаг: там, диваажин, үхэгсдийн шидэт орон, хойд төрөл гэх мэт. Гэвч хэрэв “эцсийн зогсоол” нь хоорондоо ялгаатай юм бол “тэнд хүрэх арга” нь өөр байж таараа. Үхэл олон янз байдгийг батлах хамгийн ер бусын долоон зан үйлийг танилцуулж байна.

1. Хятад. Агаар дээр хөвөх авснууд

Одоогийн Сычуань болон Юньнаний нутаг дэвсгэр дээр амьдардаг байсан богийн ард иргэд Мин улсын тулаанд ялагдан зуун жилийн өмнө Хятадын газрын зураг дээрээс арчигдсан юм. Богийн гайхалтай соёлоос эгц хадны дагуу орших авснуудаас өөр бараг юу ч үлдээгүй юм. Хамгийн эртний оршуулга нь 2500 жилийн настай, харин хамгийн “шинэхэн” нь 400 жилийн настай. Авсыг бүхэл модоор хийдэг байсан ба түүнийг агуйд хийж эсвэл хаданд тогтоосон модон дээр байрлуулдаг байжээ. Эрдэмтэд энэхүү оршуулгын өвөрмөц зан үйлийн тухай хэд хэдэн таамаг дэвшүүлсэн юм. Зарим нэг нь авсанд хүн, амьтан хүргэхгүйн тулд аль болох дээш авсыг байрлуулдаг байсан гэж байхад зарим нь, ийм аргаар нас барагсдыг өөр ертөнцөд очих замыг хөнгөвчилж өгдөг байсан гэжээ. Учир нь тэр үед хадыг тэнгэрт хүрэх шат хэмээн тооцдог байв.

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 1

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 2

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 3

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 4

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 5

2. Өмнөд Солонгос. Дурсамжийн шүр

Өмнөд Солонгосын хэд хэдэн компаниуд нас барсан хүний ар гэрийнхэнд нэгэн ер бусын үйлчилгээг санал болгох болжээ: чандарлах үйл явц нь маш өндөр температурт явагддаг ба үүний дараа үнс нь талсжиж шүр болдог. Дараа нь эдгээр шүрийг цэнхэр-ногоон, ягаан, хар эсвэл нил ягаан өнгөөр будна – мэдээж захиалагчийн хүсэлтээр. Эдгээр шүрийг ихэвчлэн гоёмсог саванд хийж гэртээ хадгалдаг.

Энэ үйлчилгээ Солонгост маш алдартай гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ийм шийдэлд хүрэхэд Солонгосын хууль болон уламжлал ихээр нөлөөлсөн аж. Учир нь юунд байна вэ гэвэл, Солонгост зуун жил ноёрхсон Күнз нас барагсдыг заавал газар дор оршуулахыг шаарддаг байв. Харин ХХ зуунд хүн амын тоо ихсэж Солонгосын газар нутаг хүрэлцэхээ байсан аж. Ингээд засгийн газраас оршуулгыг арай “авсаархан” аргаар хийхийг санал болгожээ. Эцэст нь 2000 онд батлагдсан хуулийн дагуу нас барагсдад 60 жилийн “хүчинтэй хугацаа” олгожээ. Хугацаа дууссанаар нас барсан хүний хамаатан садан түүнийг буцааж гаргаж авах ёстой. Тиймээс одоо 10 хүн тутмын 3 нь хуучин уламжлалаараа оршуулах ёслолыг хийж байхад үлдсэн нь үнс болж өнгө өнгийн шүр болохыг сонгож байна.

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 6

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 7

3. Төвд. Тас хооллох

Төвдүүд сүнс шилждэг гэдэгт итгэдэг. Тэдний хувьд бие нь үхлийн дараа үнэ цэнийг багасгагч түр зуурын бүрхүүл юм. Чандарлах, оршуулах үйл явдал Төвдүүдийн дунд маш ховор хийгдэнэ – учир нь тэдний амьдардаг газар чулуунаас өөр зүйл байхгүй, мөн бараг л мод ургадаггүй. Энд “тэнгэрийн оршуулга” гэдэг зан үйл бий болсонд гайхах юм алга – тэд тасыг талийгаачийн биеэр хооллодог. Энэ ёслолыг тусгай газар дээр мэргэшсэн хүмүүс хийдэг – тэднийг рогьяпа гэнэ. Рогьяпа хурц хутгаар талийгаачийн бие дээр зүслэг хийж үлдсэнийг нь шувуунд орхидог.

Төвд хүмүүсийн хувьд тас шувуу нь хоёр үүргийг гүйцэтгэдэг: биеийн хэсгүүдийг иднэ, тэдний сүнсийг тэнгэрт хүргэнэ. Биеэс зөвхөн яс л үлдэхэд рогьяпа ясыг жижиглэж сарлагийн тостой арвайн гурилтай холино. Ингээд бэлтгэсэн зүйлээрээ шувууг дахин хооллоно. Биологич, эмч нар тэдэнд дургүйцлээ илэрхийлсэн боловч “тэнгэрийн оршуулга” одоо болтол хийгдэж байгаа ажээ. Хэдий тасын хооллож байгаа цогцос дунд хөгшин болон золгүй явдлаар амь насаа алдсан хүмүүс байгаа ч ДОХ, томуу гэх мэт өвчнөөр өөд бологсод байгаа гэдгийг санах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 8

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 9

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 10

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 11

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 12

4. Амазонк. Амьдралын тойрог

Яномамо овог Венесуэл, Бразилын хил дээрх ширэнгэн ойд амьдардаг. Яномамо овгийнхны амьдардаг газар нутаг нь тэдний зан үйл, ёс заншлаа хадгалахад чухал хувь нэмэр оруулсан юм. Тэдний дунд эндоканнибализм гэж нэрлэгддэг зан үйл бий – өөд болсон омгийн гишүүнээ идэх. Яг үнэндээ үүнийг оршуулгын найр гэж хэлж болно. Эхлээд талийгаачийн биеийг чандарлаад дараа нь ясыг нь жижиглэж үнстэй нь хамт саванд хийнэ. Дараа нь ямар нэг баярын үеэр тухайн үнсээ гадилтай хольж бүгд иддэг. Хэрэв энэ зан үйлийг хийхгүй бол талийгаачийн сүнс амьдрал болон үхэгсдийн ертөнцийн хооронд үүрд гацах болно гэж үздэг ажээ.

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 13

5. Гана. Хэлбэр чухал утгатай

Гана улсын ард иргэд талийгаачид зориулж янз бүрийн хэлбэртэй авс захиалдаг. Энэ нь яг л бид төрсөн өдрөөрөө бялуу захиалдаг шиг гээд төсөөл дөө? Mercedez-Benz-ийг амжилттай бизнесменд, автобусыг амьдралынхаа туршид автобус жолоодож байсан нэгэнд, аварга том загасыг загасчинд, тахиаг хамгаас хайрт ээждээ зориулах жишээний. Энэхүү уламжлал нь 1950-иад оноос эхэлжээ. Улсын захирагч өөртөө бүргэдийн хэлбэртэй авс захиалжээ. Хачирхалтай нь захиалга ирэх өдөр тэрээр учир битүүлгээр нас барсан аж. Түүний гэр бүлийнхэн биеийг нь захиалсан авсанд нь хийж оршуулахаар шийджээ.

Өнөөдөр авс урлаачид аялал жуулчлалын анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд тэдний бүтээлүүд (жижигрүүлсэн хэмжээтэй) хувийн цуглуулга, музей, урлагийн галерейд ихээр тавигдах болжээ. Зарим урлаачид өөрийн гэсэн Facebook хуудастай гэнэ шүү.

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 14

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 15

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 16

6. Австрали. Хялбар зам

Хойд Австралид амьдардаг уугуул иргэд уламжлалаа хамгийн сайн хадгалж үлджээ. Тэдний оршуулгын ёслол хоёр үе шаттайгаар явагдана. Эхлээд талийгаачийн биеийг тусгай модон тавцан дээр тавиад навч, мөчрөөр хучиж хэдэн сараар орхино. Дараа нь үлдсэн ясыг нь улаан зосоор будна. Тэдний тавилан аль бүлгийн хүн байснаас шалтгаална. Хаа нэг газар булшилж болно, аль нэг агуйд хадгалж болно. Харин Арнемленд нутгийн оршин суугчид тэдний ясыг ёслол төгөлдрөөр хөндий модонд хийж тусгай газарт байрлуулдаг. Ийм авс хийхийн тулд морин шоргоолжны идсэн модыг ашигладаг. Эндэхийн уугуул иргэд энэ зан үйл нь сүнсийг нөгөө ертөнцөд хүрэх замыг аюулгүй болгодог гэдэгт итгэдэг.

Дэлхийн хамгийн ер бусын оршуулгын 7 зан үйл 17

7. Бали. Хаадын ёсоор чандарлах

Балийн хиндуизм энэтхэгийн урсгалаас маш их ялгаатай. Балийн ийм онцлогуудын нэг бол “нгабен” чандарлах ёс жаяг юм. Хэрэв энэ зан үйлийг хийхийг зөвшөөрсөн бол нгабен нь нас барснаас хойш 3 хоногийн дараа хийгддэг. Өөрөөр хэлбэл биеийг газарт булдаг. Тухайн бие шаардлагатай хэмжээтэй болтлоо хэдэн сар жилээр газар дор байна.

Хэн нэгэн нас барах үед гэр бүлийн гишүүд талийгаачтай яг амьд хүнтэй харьцаж байгаа мэт харьцах ёстой. Мэдээж унтаж байгаа гэж бодно. Товлосон өдөр биеийг авсанд хийнэ. Тэр авс нь сүм шиг (вад) хэлбэртэй байна. Вадыг чандарлах газар авчирна, ингэхдээ маш урт замыг туулж гудамжаар явдаг. Балийн ард иргэд энэ нь муу ёрын сүнсийг төөрөгдүүлдэг гэдэгт итгэдэг. Вадаас талийгаачийг гаргаж галд хийнэ. 12 хоногийн дараа үнсийг далайд эсвэл голд урсгадаг.

73
ГайхмаарГайхмаар
20
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
14
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *