Алдартай кинонуудын талаарх сонирхолтой баримтууд [13 зураг]

0

Алдартай кинонуудын талаарх сонирхолтой баримтууд [13 зураг]


Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн үзэгч олны талархлыг хүлээж, он цагийн уртад хуучиршгүй, мартагдашгүй гайхалтай хэвээр байж чадсаар ирсэн алдартай дэлгэцийн бүтээлүүд олон. Тоглосон жүжигчид, тэдний хэлдэг үг, хийдэг үйлдэл нь яг л тэр киног өчигдөрхөн үзсэн юм шиг санаанд тов тодхон дурайж байдаг тэрхүү алдартай дэлгэцийн бүтээлүүдийн дотроос маш сонирхолтой баримтууд бүхий алдартай кинонуудыг түүвэрлэн тус киноны талаарх сонирхол татам баримтуудыг нь уншигч авхай та бүхний өмнө дэлгэж байна. Тухлан сууж уншихыг урья.

Терминатор 2
Terminator киноны Sarah Connor-ын дүрийг бүтээсэн жүжигчин Linda Hamilton нь өөрийн ихрийн өрөөсөн Leslie Hamilton-той усны дусал шиг адилхан нэгэн. Хэрвээ та санаж байгаа бол уг кинонд төмрийн үйлдвэрт Terminator T1000 гол дүрийн бүсгүй Sarah Connor-ын дүрд хувирдаг. Тэр хэсгийн зургийг авахад жүжигчин бүсгүйн ихрийн өрөөсөн оролцон тоглосон юм байна.

Мөнхүү киноны сэтгэл мэдрэлийн эмнэлгийн хэсэгт T1000 хамгаалагчийн дүрд хувирдаг. Тэгвэл T1000 болон хамгаалагчийн дүрийг ч бас ихэр ахан дүүс Don болон Dan Stanton нар тогложээ.

Нисдэг тэргэн доторх мөрддөг хэсэгт T1000 гурван гартай болсон байдаг.

Тус кинонд Terminator T800-ын дүрийг бүтээснийхээ төлбөрт жүжигчин Arnold Schwarzenegger “Gulfstream III” хэмээх бизнесийн тийрэлтэт онгоц авчээ.

Schwarzenegger хэлэхдээ дахин хэзээ ч эсрэг талын дүрд тоглохгүй гэсэн бөгөөд түүний дүр хэн нэгнийг хөнөөхгүй болохыг мэдсэнээр энэ дүрийг бүтээхийг зөвшөөрсөн байна. Terminator 2 кинонд нийт 16 дүр амь үрэгддэг боловч энэ нь бүгд “шингэн робот” T1000-ын хохирогч байдаг юм.

Cyberdyne Systems-ийн хэсэгт ОХУ-ын билэг тэмдэгний зураг бүхий богино ханцуйтай цамц өмссөн байгаагаар гардаг ба тус цамцан дээр “Орос бие даасан улс болох үед галууны мах нэг центээр үнэлэгдэж байв” гэсэн бичиг байдаг.

Бэлэн мөнгөний машин дээрэмдэх хэсэг болон цоож тайлах хэсэг дээр John Connor 1989 онд Atari корпорациас гаргасан Atari Portfolio мини-компьютерыг ашигладаг.

Predator
Predator киноны санаа маш санамсаргүйгээр төрсөн. Хэн нэгний Spielberg-ийн киноны харийнхнаас өөр хэн ч Rocky Balboa-тай тулалдахгүй гэсэн хошигнол Predator киноны уг санаа болсон байна. Кино зохиол анх Hunter нэрээр нэрлэгдэж байсан ч ийм нэртэй кино байсан учир Predator болон өөрчлөгдсөн байна.

Terminator киноны эхний хэсэгт нисдэг тэргэн дотор Arnold тамхи асаадаг нь компьютерын эффект юм. Учир нь нисдэг тэргэн дотор гал гаргахыг хориглодог аж.

Predator киноны том буутай бахим залуугийн дүрд тоглосон Jesse Ventura нь мэргэжлийн бөх нэгэн гэдгээсээ гадна 1999-2003 онд Миннесотагийн 38 дахь амбан захирагчийн албыг хашиж байсан улс төрч нэгэн. Уг киноны гол дүрд хожим нь Калифорний амбан захирагч болсон Arnold Schwarzenegger тоглодог ба тэд энэ киног бүтээх явцад сайн найзууд болсон байна.

Найруулагч John McTiernan “Predator” кинондоо үд үзэгдүүлэх тусгай эффектийг ашигласан.

Saw
2004 оны энэ аймшгийн киноны зураг авалт Лос Анжелесын нэгэн хаягдсан агуулахад ердөө 18-хан өдрийн хугацаанд хийгджээ. Кинонд гардаг угаалгын өрөө нь тэнд нэмэлтээр хийсэн цорын ганц зүйл байсан юм. 18 өдрийн зураг авалтын 6 өдөр нь ариун цэврийн өрөөний хэсгийн зураг авалтыг хийхэд зарцуулагджээ. Энэ киноны зураг авалт бага төсвөөр бүтсэний нэг учир нь жүжигчин Tobin Bell үхсэн хүний дүрд тоглохдоо хиймэл хүн ашиглалгүй өөрөө ямар ч хөдөлгөөнгүйгээр шалан дээр хэвтэж, зураг авалтын туршид хөдлөлгүй байж чадсан явдал аж. Хөдөлгөөнгүй байдалтайгаар зураг авалт хийлгэхийн тулд тэрбээр зургаа хоногийн турш өдөр бүр тайвшруулах эм хэрэглэж байсан байна.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/02/19 at 20:52

    zarim tailbar n zuragnaasa zuruud bnuda?

  2. montekristo_gun

    2012/02/19 at 21:02

    thh

  3. erxem_0505

    2012/02/20 at 08:47

    kakaz

  4. BEK_KKK

    2012/02/20 at 10:22

    mmmmmmmm

  5. jerry-man

    2012/02/20 at 16:33

    like

  6. enkule_fires

    2012/02/20 at 17:12

    uzej bsan kino alga hehehe

  7. Зочин

    2012/02/20 at 21:52

    Ene ymr gomo bandi veee chi naad 2 kinogoo uzej baigaaagui bol zgr uheed ug pls guij bna chi amia horol ymr sohor sda vee chi zgr zl gerte televizor aw bi mungiin ugii sda termonator 2 chin 2 doloo honogt 1 gardag kinoshdee muuhai huuhed vee.yahgej amidardiin…

  8. pilguun

    2012/02/20 at 22:23

    ontsiin bish yum

  9. Зочин

    2012/02/22 at 21:37

    HUUHDUUD KINO UZEH GEJ YAADAG YUM BOLOO OILGODGUI YUM BOLUU KKK MANARTLAA COUNTER TOGOLSOOR BGAAD MENEREE ZOOSUUD VEEE KK. KINO URLAGIIN SOR 2 KINO LDOO OILGOHGUI BOL DUUGUI BAI TEGVEL ARAIL DEER HARAGDANA MEDEDEGGUINCH NI CH MEDEGDEHGUI AMAR BAIDIISH

  10. Зочин

    2012/02/23 at 15:48

    predator ch goyo kino shuu odoog hurtel goyo heveer baidag. harin ene kinonii amjiltaar 2-r angi bolon alien vs predator geh met yahav dee l gemeer kinonuud hiisen n haramsaltai. Mun terminator 1-2 bol tsag uedee neree munhulj chadsan aguu buteeluud, hojim n l mun l chadvar muutai kino zohiolch, nairuulagch nar 3, 4-r angiig hiij hogiin gemeerkinonuud hiisen. Iimerhuu tuuhuud zunduu l duu :-P

  11. MaFia-Makc

    2012/02/24 at 16:55

    goe medee bna

  12. sekv

    2012/02/26 at 11:15

    [color=008000][size=xx-large] laitai aai bnaa bn [/size][/color]

  13. sekv

    2012/02/26 at 11:22

    [color=008000][size=xx-large] laitai aai bnaa bn [/size][/color]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *