Орчин үеийн хосуудын харилцаа яагаад хэврэг болсон бэ?

1

Орчин үеийн хүмүүс хоорондоо өөрсдийн ая тухыг харж харьцдаг болжээ. Бид хэн нэгэнтэй хайр болон хоорондын ойлголцол үгүй болтол цуг байж чадна. Ямар нэгэн шалтгааны улмаас хоорондоо таарахаа боливол өөр хосыг хайж эхэлнэ. Хосууд өөр өөрсдийн асуудалтай байх нь хэнд ч ойлгомжтой.

Яагаад гэдгийг тайлбарлахаар бид та бүхэн доорх мэдээллийг бэлдлээ.

1. Аливаад бэлэн бус байна

Бид буулт хийж өөрөө өөрийгөө золиосолж чаддаггүй, бид ямар нэгэн болзолгүйгээр зүгээр хайрлаж чаддаггүй. Бид хүлээхийг хүсдэггүй, ямар нэгэн зүйлийг яг одоо шууд болох ёстой мэт ойлгодог. Бид өөрсдөө өөрийнхөө сэтгэл зүрхийг цааш хөгжүүлдэггүй, яагаад гэвэл цаг хугацаанд баригдсан байдаг ажээ.

2. Хайрыг бид өөр зүйлтэй хутгадаг

Бид хүнд хэцүү үед өөрсдийнхөө толгойг түших хүнээс илүү шөнийн цагаар клуб хэсэж ч юм уу, цуг кино үзэх хүнтэй уулзахыг илүү хүсдэг. Бид уйтгартай амьдрах хүсэлгүй учраас амьдралдаа хөгжилтэй хүнийг хайдаг. Бид өөрчлөлтөд бэлэн бус. Хайр уу, зүгээр л харилцан бие биендээ таалагдсан уу гэдгээ ч ялгаж салгаж чаддаггүй.

3. Ахуйн амьдралдаа баригдсан

Бид материаллаг эд зүйлсийн араас гүйсээр байгаад хайр дурлалдаа цаг зарцуулахаа больсон байдаг ажээ.

4. Агшин зуурын үр дүнг л хардаг

Хэн нэгэнд хайртай болонгуутаа л хайртай хүнээ нас тогтож буй насаар нь төсөөлж эхэлдэг. Харин тэр хижээл нас нь харилцан ойлголцлын л адил олон жилийн дараа ирэх зүйл. Орчин үеийн хүмүүсийн ихэнх нь цаг хугацаа, тэсвэрээс өөр зүйл байдаггүй мэт ойлгох болжээ, тэр бүү хэл хайрыг ч тэд үл тоох болсон.

5. Бид солих дуртай болсон

Одоогийн хүмүүсийн дийлэнх хэсэг нь нэг хүнтэй бүтэн өдөр байснаас нэг цагт 100 хүнтэй харьцсан нь дээр гэж үзнэ. Хүнийг таньж мэдэхээсээ илүү зүгээр л уулзах нь чухал гэх болжээ. Бид шуналтай учраас бүгдийг нэг дороос авах хүсэлтэй. Хэн нэгэнтэй харьцаа тогтоогоод байж байтал дараагийн сайжруулсан“хувилбар” гарч ирэнгүүт харилцаагаа шууд тасална. Хүнд сайн сайхнаасаа түгээхийг хүсэхгүй байгаа хэрнээ харилцагчаа төгс байхыг хүснэ. Олонтой харилцаж байгаа ч гэсэн ганц хоёрт нь илүү боломж олгоно.

 

6. Технологийн хараат болсон

Технологигүйгээр амьсгалж чадахгүй болтлоо хараат болсон. Амьд харьцааг текст, дуут шуудан, чатууд, видео дуудлагуудаар сольжээ. Бид байнга цуг байх шаардлагагүй болсон. Бие биеийнхээ тухай маш ихийг мэднэ, ярилцах зүйл ч байхгүй.

7. Бид нэг газраа тогтож суухаа больжээ

Бид өөрсдийгөө нэг л хүнтэй харьцана гэдгээр төсөөлж чадахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тийм ч учраас байнга нэгээс нөгөө рүү зугтааж явдаг болсон.

8. Бид “сексийн эрх чөлөө”-тэй болсон

Орчин үеийн залуучууд хайр дурлал, секс хоёрыг тусад нь ойлгох болсон. Эхлээд секс хийгээд дараа нь хоорондоо тохирох эсэхээ шийднэ. Гэр бүлээс гадуурх секс жирийн үзэгдэл болсон бөгөөд “чөлөөт харилцаа”, “үерхэлийн секс”, “нэг шөнийн секс” зэрэг ойлголтууд нь орчин үеийн амьдралын нэг хэсэг болжээ.

9. Бид логикт их найдах болсон

Орчин үеийн залуучууд сохроор дурлахаа больсон гэж хэлэхэд болно. Тэд бэрхшээл, цаг хугацаа, орон зайг туулж дурлаж чадахгүй.

10. Бид маш их зүйлээс айдаг болсон

Бид шинэ харьцаа, сэтгэл хөдлөл, сэтгэлийн шарх зэргээс айдаг болсон тул хүн болгоныг хувийн амьдралынхаа орон зайд оруулж ирэхийг хүсэхгүй байгаа юм. Хана босгож заримдаа өөрөө өөрийгөө ч ойлгохоо болино.

11. Аливаа харилцааг үнэлж чадахгүй болсон

Хайртай хүнээ зүгээр явуулж чадна. Эргэн тойрныхоо хүмүүсээс хамааралтай болжээ.

3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/30 at 19:46

    Unen unen. Deer ni nemj helhed.
    Avhiig l medhees ogch medehgui bolson. Ooroo l hamjluulah geed bhaas nogoo hunee yg oor shig ee sanaj halamjlaj meddeggui.

  2. Boloroo Angela

    2016/05/01 at 02:15

    yagad gewel hvn chanar muudsanaas hoorondoo taarahaa bolij zuwhun uuriiguu bodsonoos bolj bgam ldaa 1vger helehed uhamsariin doroitol yumdaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *