Хүнд бэрх амьдралаас Холливудын од болж чадсан 10 жүжигчин

1

Холливудын оддын амьдрал маш хувьсамтгай. Өнөөдөр салж унах гэж байгаа жижигхэн машинд амьдарч байсан бол маргааш нь маш өндрөөр үнэлэгдэж нэг харшаас нөгөө харш руу нүүж хэдэн саяар тоологдох мөнгөө юунд хөрөнгө оруулахаа мэдэхгүй байх нь энүүхэнд. Эсвэл бүр эсрэгээрээ ч байж болно: өнөөдөр алдартай, харин маргааш – орон гэргүйчүүдийн эгнээнд. Мэдээж Холливудын од болгон шавар шалбааг туулаагүй байж таарна. Энэ удаад бид гуйлгачнаас од болсон жүжигчдийг танилцуулах гэж байна.

Наташа Лайонн

Тэрээр 1996 онд Вуди Аллений “Everyone Says I Love You” кинонд тоглож 16 настайдаа алдаршсан юм. 2000 оны дунд хүртэл хоёрдугаар дүрд тоглосоор байлаа. Одоо Лайонн “Orange Is the New Black” цуврал кинонд тоглон Оскарт хүртэл нэр дэвшээд авчээ. Энэ хугацаанд түүнтэй юу тохиов? Хууль зөрчсөн хэргээр асуудал үүсжээ, энэ нь түүний хайр дурлал, хар тамхи болон согтууруулах төрлийн ундаатай холбоотой. Энэ асуудлаасаа болж 2005 онд Лайонн Нью-Йоркийн байрныхаа түрээсийг төлж чадахгүй болж хөөгдөж гудамжинд нэг хэсэг амьдрав. Гепатит, зүрхний өвчлөл болон хар тамхины эмчилгээнд явсан бөгөөд сайн эмч нарын ачаар эдгэрсэн юм. Тэрээр бүх муу зуршлаасаа салж чаджээ.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 1

Хилари Суонк

Түүний хамгийн анхны том дүр бол “The Next Karate Kid” киноны дүр байлаа, удалгүй “Boys Don’t Cry” кинонд тоглож Оскар авч алдаршсан юм. Хоёр дахь Оскарыг “ Million Dollar Baby” кинонд боксчин бүсгүйн дүрээр авлаа. Түүний амьдралын эхний жилүүд аймшигтай байсан гэж хэлж болно, зургаан настай байхад нь аав нь орхиж явсан бөгөөд нарийн бичиг ажилтай ээж нь хоёр хүүхдээ тэжээх гэж нилээдгүй зүдэрч байв. Охин 15 настай болоход ээж нь ажилгүй болсон тул тэд хөлсөлдөг байсан байрныхаа мөнгийг ч төлж чадахгүйд хүрэв. Ядуу зүдүү байдалтайгаа тэмцэхийн оронд ээж нь жүжигчин болох мөрөөдөлтэй охиноо аваад Лос-Анжелесийг зорив. Хилари жижиг дүр авч мөнгөтэй болтол тэд машиндаа амьдарч байжээ. Олсон хэдэн мөнгөөрөө жижиг өрөө хөлслөн суух болсон хэдий ч жүжигчний сургуулиа одоо болтол төгсөөгүй юм.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 2

Жимон Хонсу

Африкийн цагаач Жимон Хонсу Бенинед төрсөн бөгөөд 13 настайдаа ахыгаа даган Франц руу дүрвэжээ. Сургуульд суралцахын оронд сургуулиа орхиж гадуур тэнэн удалгүй орон гэрээ ч орхижээ. Түүний амжилт санаандгүй ирсэн юм, тэрээр загварын гэрэл зурагчинтай танилцсан бөгөөд түүнийг загвар өмсөгч болоход нь тусалжээ. Аажмаар Холливудын хаалгыг нээж жүжигчин болж чадав. “Amistad”, “Gladiator” киноны дүрээр олны анхааралд өртөж чадсан тэрээр “In America”,  “Blood Diamond”-д тоглож Оскарт хүртэл нэр дэвшиж байжээ.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 3

Холли Берри

Гоо бүсгүйн шагналт, афроамерик бүсгүйд мөнгө дутагдсан гэж хэлэхээргүй. Харин ивээн тэтгэгчид бол зөвхөн ялагчдад л хайртай байдаг хойно, 1986 онд тэрээр АНУ-ыг төлөөлж тэмцээнд оролцсон ч арайхийж 6 дугаар байрыг л эзэлж чаджээ. Мисс Огайо байсан бүсгүй гурван жилийн дараа төрөлх Нью-Йоркоосоо сувилагч ээжийнх нь өгсөн цөөн хэдэн төгрөгтэй л гарчээ. Тэр үед ээж нь охиноо ямар нэгэн амжилтад хүрнэ гэж бодож байсангүй, охиноо гэрээсээ явахад нь: “Өөрөө өөрийнхөө амьдралыг болго, чадахгүй бол гэртээ ирээрэй” гэж хэлээд явуулжээ. Ээжийнхээ өгсөн мөнгийг аль болох удаан хүргэхийн тулд багахан хоолонд болон орон гэргүй хүмүүст зориулсан нийтийн байранд л зарцуулж байв. Аз болж 1989 онд тэрээр анхныхаа дүрийг авчээ. Удалгүй “X-men”, “Die Another Day” кинонуудад тоглосон бөгөөд “Monster’s Ball” киноны дүрээрээ Оскар авсан нь хамгийн анхны хар арьст Оскарын шагналт эмэгтэй болжээ.

MONSTER'S BALL, Halle Berry, 2001

Сэм Уортингтон

“Аватар” түүнийг алдаршуулаагүй юм. Австрали залуу нутагтаа алдартай жүжигчин байсан төдийгүй Австралийн “Оскар”-ыг “Somersault” киноны дүрээр авсан нэгэн. Гэхдээ энэ мэт кинонд тоглох нь түүнд хангалттай орлого болохгүй байлаа, тэрээр бэлэн 2000 доллараар тоологдох хөрөнгөтэй,  машиндаа амьдардаг байжээ. Мэдээж жүжигчин залуу арай тухтай орчинд амьдрах боломж байсан, тэр үед сэтгэл санааны тогтворгүй байдал үүнд нь ч нөлөөлсөн байх. Хэрвээ тэр Кэмероны кинонд тоглохоор кастингт очоогүй бол түүний амьдрал ямар байх байсан бол?

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 5

Женнифер Лопез

Ахлах сургуулиа төгсөөд 1986 онд багахан төсөвтэй “My Little Girl” кинонд тогложээ. Үүнийгээ тэрээр “том амжилт” гэж тооцоогүй ч ирээдүйн одын уран бүтээлийн онгодыг дууджээ. Лопез эцэг эхдээ сургуульд сурах хүсэлгүй, кино од болох мөрөөдөлтэйгөө хэлэхэд Пуэрто-Рикогоос Бронкст ирсэн аав ээж нь Женниферийн үүсэл гарал болон ийм овог нэртэй хүн хол явахгүй гэж хэлж байв. Бүсгүй бууж өгсөнгүй өөрийнхөөрөө зүтгэсээр байсан хэдий ч аав ээжийн хүслээр коллежид үргэлжлүүлэн сурахаар орсон боловч удалгүй орхижээ. Эцэг эх нь түүнийг цаашид ивээн тэтгэхгүй гэдгээ ч мэдэгдэв. Нэг хэсэгтээ л Женнифер хаа таарсан газраа, ихэнхдээ бүжгийн студийн умгар өрөөнд хоног төөрүүлж байгаад байнгын бүжигчний ажилтай болж чаджээ. Лопез хоёр ч салбарт амжилт гаргаж чадсан – дуу хөгжим болон кино. 1998 оны “Out of Sight” триллерийн ачаар тэрээр сая гаруй долларын орлого олсон анхны латин-америк дуучин болж чадсан. Ийнхүү түүний орлого цаашид нэмэгдсээр ирсэн юм.

OUT OF SIGHT, Jennifer Lopez, 1998

Крис Прэтт

“Guardians of the Galaxy”, “Jurassic World” зэрэг киноны баатар эр дур булаам, багахан бүтэл муутайхан эр. Эдгээр дүрүүдэд ороход түүнээс нэг их хүч шаардаагүй, тэр байгаагаараа л тоглосон. Сургуулиа төгссөний дараа коллежид суралцах гэж оролдсон ч удалгүй орхиж Вашингтон мужаас хавайн нэгэн арал болох Мауи рүү нүүжээ. Тэндээ далайн эрэг дээр майханд амьдарч хоолны мөнгө олох төдий л цалинтай зөөгчийн ажил хийж байв. “Коммандо”-гийн од Рэй Дон Чон түүнийг өөрийн богино хэмжээний “Cursed Part 3” кинонд тоглохыг санал болгосноор түүний амьдрал орвонгоороо эргэсэн юм. Тэрээр Лос-Анжелес руу нүүж удалгүй хэд хэдэн төсөлд амжилттай оролцжээ.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 7

Сильвестр Сталлоне

Ирээдүйн Рокки болон Рэмбо залуу байхдаа буюу 1970 онд нэгэн эротик кинонд тоглож байсныг хүн болгон мэдэх биз. Тэрээр ийм төрлийн киног сайшаадаг хүн биш бөгөөд энэ дүрд тоглосныгоо дараах байдлаар тайлбарладаг: “тэр үед байрныхаа мөнгийг төлж чадахгүй байсан учраас байрнаасаа хөөгдөж 3 долоо хоног гудамжинд хонож байлаа. Нөхцөл байдал маш хүнд байсан учраас надад сонголт байгаагүй. Хоёр зуун доллараар зураг авалтанд орж эргээд байртай болсон доо” гэжээ.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 8

Дэниел Крейг

2006 онд Жеймс Бондын дүрийг бүтээгээд 4 сая фунт стерлингээр байр худалдаж авах боломжтой болсон. Эсрэгээрээ буюу 1980-аад онд түүний амьдралд эрээн бараан өдрүүдтэй байлаа. Лондонгийн Залуучуудын үндэсний театрын сургуульд орж суралцах болсон тул төрөлх нутаг Ливерпулээс явжээ. Лондонд ганц нэг найзындаа эсвэл гудамжинд хоног төрүүлнэ. Жүжигчний ажлаараа мөнгө олтол тэрээр ресторанд зөөгч хийж хоолтойгоо золгодог байжээ.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 9

Жим Керри

“The Truman Show”, “Ace Ventura” зэрэг киноноосоо олсон 20 гаруй сая доллар нь сургуулийн хүүхэд байхад нь байсан бол маш их хэрэг болох байсан болов уу. 12 настай байхад нь аав нь ажилгүй болсон тул микроавтобусанд амьдрах болжээ. Гэр бүлийн амьдралд нь сайжирсан өөрчлөлт гараагүй тул 15 настайдаа сургуулиа орхиж эстрадын комик төрлөөр мөнгө олж гэр бүлдээ тус нэмэр болохыг оролджээ. Энэ нь ч түүнд сайнаар эргэж авьяасыг нь үзэгчид, продюссер зэрэг анзаарч түүнийг тоох болов.

Орон гэргүй байсан Холливудын 10 жүжигчин 10

13
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/29 at 18:49

    зорилго, хөдөлмөр байхад амжилт үргэлж дагадаг.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *